Гурван жил хэлэлцсэн хууль батлагдвал үрийн хэрэгцээгээ бүрэн хангана

Гурван жил хэлэлцсэн хууль батлагдвал үрийн хэрэгцээгээ бүрэн хангана

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлж өнөөг хүртэл шат дамжин хэлэлцсээр байгаа. Жил бүрийн хаврын тариалалтын үед таримал ургамлын үрийн тогтворгүй байдал, чанар, нөөц, хүрэлцээний асуудал сөхөгддөг. Мөн зөвхөн үрийн сорт төдийгүй хүнсний аюулгүй байдлын асуудал ч яригдана.  Энэ хуулийн төсөл батлагдвал тариаланчдад төдийгүй улсын хэмжээнд тулгамддаг олон асуудал шийдэгдэх боломжтой. Монгол орны байгаль, цаг уурт тохирсон халуун хүйтэнд тэсвэртэй, ургац арвин өгдөг үрээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихвол иргэд чанартай, боломжийн үнээр эх орондоо ургасан хүнс худалдаж авах боломж бүрдэх юм.

 

Үрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна

Газар тариалангийн үйлдвэрлэлийн гол үндэс нь таримал ургамлын үрийн чанараас шууд хамааралтай байдаг. Тиймээс үр, үрийн сорт нь стратегийн хувьд  тун чухал ач холбогдолтой. Гэвч бид таримал ургамлын үр сортын тухай хуулиа анх батлагдсанаас нь хойш 20 жилийн дараа л эргэн харж шинэчлэх гэж гурван жил дамнуулчихлаа. Эрс тэс уур амьсгалтай манай оронд жилээс жилд цаг уурын өөрчлөлт эрчимжиж газар тариалан эрхлэхэд хүндрэлтэй болж байгааг мэргэжилтнүүд хэлсээр байна. Мөн хаврын тариалалт дөрөвдүгээр сарын 1-нд эхэлдэг байсан бол хаврын урин дулаан орох цаг хойшилсноор тавдугаар сарын 1-нд тариалалтаа эхэлдэг болсон талаар тариаланчид учирлав. Тиймээс манай орны нутагт дасан зохицсон тэсвэртэй сайн чанарын үр зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Манай улсад таримал ургамлын үр сортын салбар нь төр, засгийн мэдэлд байдаг ч одоог хүртэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй. Импортоор оруулж ирдэг таримал ургамлын үрийн ихэнх нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, тариаланчдын ургац алдах гол асуудал болдог. Мөн 20 жилийн өмнө батлагдсан таримал ургамлын үр, сортын тухай хуулийн найруулга, зохицуулалт нь зарим талаараа өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаа нь энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэд аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байна.

 

Сайн сортын үрээр тариалалт хийснээр ургац 25-50 хувиар нэмэгдэнэ

Шинээр боловсруулсан 31 зүйлтэй энэ хууль нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, шинэ сорт бүтээхийг дэмжих зорилготой. ХХААХҮЯ-ны мэдээлснээр шинэ хууль батлагдвал таримал ургамлын шинэ сортыг бүртгэж, хамгаалах замаар шинэ сортыг бүтээх ажлыг дэмжих, нутагшуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хэт халалт, хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэг га талбайгаас авах ургац 25-50 хувиар нэмэгдэх гэсэн эерэг үр дүн гарна гэж тооцоолж байгаа аж. Энэ мэтээр газар тариалангийн салбарт өөрчлөлт авчирах таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахыг салбарынхан хүлээж байна.

 

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

Н.Баярсүх \Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал\: Таримал ургамлын сортын зохиогчийн эрхийг хуулиар хамгаална

-Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны жимс жимсгэний  арвин ургац хураах нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг боловч хамгийн чухал нь тухайн бүс нутагт дасан зохицсон сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм. Бидэнд таримлын нутагшсан сортын сайн чанартай үр дотооддоо үйлдвэрлэх нөөц боломж бүрэн бий. Монгол Улсад 1990-ээд оны эхэн үе хүртэл таримал ургамлын үрийн аж ахуйн иж бүрэн тогтолцоо ажиллаж дийлэнх таримал ургамлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг байсан. Гэвч зах зээлийн тогтолцоонд шилжих үеэр таримал ургамлын сорт сорилт, үрийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг шат шатны байгууллагууд татан буугдаж, үр үржүүлдэг аж ахуйн нэгжүүд хувьчлагдсанаар үр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа их доголдсон. Таримал ургамлын үрийн чанар, хангамж, хүрэлцээ болон үрийн нөөц бүрдүүлэлтийн талаар өнөөдөр үүсээд байгаа хүндрэл нь тогтолцоо дутмаг байгаатай шууд холбоотой. Хуулийн шинэлчилсэн найруулгын төсөлд олон улсын жишгээр таримал ургамлын сортын зохиогчийн эрхийг хамгаалах тухай цоо шинэ бүлэг нэмж оруулсан. Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа оюуны өмчийн тухай хуулийн зохицуулалтаар таримал ургамлын шинэ сортын зохиогчийн эрхийг баталгаажуулж, хамгаалах боломжгүйгээс монгол эрдэмтэд оюуны бүтээлээ үнэлүүлж чадахгүй байна. Ингэснээр өндөр үр ашигтай шинэ сортууд  бүтээх монгол эрдэмтдийн бүтээмж, өрсөлдөөн, урам зориг эрс нэмэгдэх өргөн боломж нээгдэнэ. Мөн сортын эрхийг хамгаалдаг болсноор үйлдвэрлэлд тариалах таримал ургамлын нэр төрөл, шинэ сортуудын тоо нэмэгдэж, нэгжийн ургац, чанар эрс сайжирч тариаланчдад өгөөжөө өгнө.

 

М.Оюунжаргал \“Идэр-Онон” компанийн захирал, гавьяат механикжуулагч\: Үрийн аж ахуйг төрөөс дэмжих шаардлагатай

-Манай компани импортын үрээр тариа тарьж үзээгүй, дотооддоо үйлдвэрлэсэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс гаргадаг “Дархан-34, 74, 144, 166” сортоор тарьдаг. Эдгээр сорт нь Хэнтий аймгийн бүс нутагт дасан зохицсон, ургац сайн өгдөг. Гэхдээ сортуудын үрийн хангамж, хүрэлцээ бага, цаг хугацааны хувьд орой гарч ирдэг. Дотоодын үйлдвэрлэлийн хүрэлцээ, нөөц бага байдаг учраас тариаланчид импортын үр авдаг. Тариаланч хүний хувьд үр, сорт, тариаланг үргэлж ажиглаж явдаг. Заримдаа импортоор сайн үр орж ирдэг ч зарим талаараа чанарын шаардлага хангадаггүй үр орж ирсээр байна. Импортоор таримал ургамлын үр оруулж ирэхэд гааль, мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт сул байдаг гэж хардаг. Импортоор стандартын чанарын шаардлага хангасан үр оруулж ирэхээс илүү бизнесийн ашиг олох зорилгоор л оруулж ирж байна. Тиймээс таримал ургамлын үрийг төр бодлогын хүрээнд зохицуулалт хийж оруулж ирэх үү, хувийн ААН-үүдэд тендер зарлаж чанарын шаардлага хангасан үр оруулж ирэх үү гэдэгт зааг гаргах хэрэгтэй. Үр үйлдвэрлэлээр дагнасан ААН-үүдийг улсаас бүс бүсэд нь байгуулах шаардлагатай байна. Ингэснээр дотоодын үрийн хэрэгцээгээ хангаж чадна. Үрийн аж ахуй явуулахад газар тариалангийн өөр үйл ажиллагаа эрхлэхээс илүү өндөр зардал гардаг учраас төрөөс дэмжих шаардлагатай.

 

Б.Эрдэнэболор \Монголын тариаланчдын үндэсний холбооны зөвлөх\: Үрээ нөөцөлдөг болчихвол импортоос хараат байдал багасна

-Улаанбуудайн үрийн тухайд авч үзвэл манай улсад жилд 55-65 мянган тонн үр хэрэгтэй болдог гэсэн тооцоо бий. Үүний 40 мянга орчим тонныг иргэн, ААН-үүд, 10 мянган тонныг Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбар хадгалдаг. Үлдсэн 5000 тонн үрийг импортоор оруулж ирдэг байсан ч энэ жил цар тахлын улмаас 15 мянган тонн үр авахаар тендер зарласан 12 мянган тонн үр орж ирсэн байгаа юм. Үрийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой заалт одоо мөрдөгдөж буй Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль болон Хүнсний тухай хуульд байдаг ч аль байгууллага ямар ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэх, зориулалт, ашиглалтыг аль ч хуульд тодорхой зааж өгөөгүй. Тиймээс хуулийн давхардал, үүнийг дагасан тодорхой бус байдал үүсдэг. Нөгөө талаар хангалттай хэмжээний үрийн нөөц бүрдүүлдэггүйгээс жилийн жилд хаврын тариалалт эхлэх үеэр үрийн чанар, хүрэлцээ, хангамж, үйлдвэрлэл тойрсон асуудал дэгддэг.Түүнчлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 6.1.1-д хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалга, гэрээгээр торгон, сортын болон эрлийз үр үржүүлэх гэж зааснаас харахад яам захиалга өгөөд буцааж үр нөөцлөх эрх нээлттэй байгаа мэт боловч зах зээлийн үед энэ нь хэрэгжих боломж багатай. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор үрийн нөөцийг аюулгүйн ба технологийн нөөц гэж хоёр хувааж оруулсан. Үрийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон асуудлыг Улсын нөөцийн тухай хуулиар, үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тусад нь зааж өгсөн. Энэ зохицуулалт хэрэгжсэнээр хэрэгцээтэй хэмжээний үрээ дотоодоосоо нөөцөлдөг болж, жил бүр гадаадаас үр импортолдог хараат байдал багасна гэж үзэж байна.

 

 Б.БЯМБАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417