"Forbes" сэтгүүл Азийн хамгийн амжилттай яваа жижиг, дунд компаниудыг нэрлэжээ

"Forbes" сэтгүүл Азийн хамгийн амжилттай яваа жижиг, дунд компаниудыг нэрлэжээ

"Forbes" сэтгүүл саяхан Ази, Номхон далайн бүсийн шилдэг жижиг, дунд буюу 1 тэрбум ам.доллараас доогуур орлоготой компаниудын жагсаалтыг гаргажээ. 

Эдгээрийг жагсаахдаа орлого болон цэвэр ашгийн хэмжээ нь өнгөрсөн жилийнхээс хэр нэмэгдсэн гэдгийг тооцоолсон юм. Мэдээж хэрэг цар тахалтай холбоотойгоор эм ханган нийлүүлэх компаниуд 2020-2021 оны хугацаанд хамгийн тогвортой өсөлтийг үзүүлсэн аж. Үүний дараа цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ хүчээ авч эхэлсэн болохыг "Forbes" онцолсон байна. 

Ингээд та бүхэнд тус жагсаалтын шилдэг 20 компанийг танилцуулъя.

 

1 Seegene - Өмнөд Солонгос

Seegene - Өмнөд Солонгос

  • Жилийн нийт орлого: 954 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 426 сая ам.доллар

Seegene  нь аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх генийн оношлогооны иж бүрдэл үйлдвэрлэдэг компани юм. Тус компани нь Ковид-19-ийн тестийг олон нийтэд зориулж худалдаанд гаргасан анхны компаниудын нэг аж. Түүнчлэн Seegene менингит, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэгийн шинжилгээний багцийг үйлдвэрлэдэг байна. 

2 IGG - Сингапур

IGG - Сингапур

  • Жилийн нийт орлого: 704 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 270 сая ам.доллар

IGG бол гар утасны тоглоомын хөгжүүлэгч компани юм. Тус байгууллага нь 2006 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 200 улс орон, бүс нутагт хэдэн арван сая хэрэглэгчидтэй болоод зогсохгүй Ази, Хойд Америк, Европт оффисоо нээгээд амжжээ. 

3 Hithink Royal Flush Information Network - БНХАУ

Hithink Royal Flush Information Network - БНХАУ

  • Жилийн нийт орлого: 408 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 250 сая ам.доллар

Hithink Royal Flush нь цахим орчинд санхүүгийн мэдээлэл, аналитик хэрэгсэл, арилжааны системээр үйлчлүүлэгчдээ хангадаг байна. Тус компани нь Хятадын Ханжоу хотод төвтэй.

4 WuXi Biologics - БНХАУ

WuXi Biologics - БНХАУ

  • Жилийн нийт орлого: 813 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 245 сая ам.доллар

WuXi Biologics нь эм, биотехнологийн компаниудад лаборатори, үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны 6-р сарын сүүлчээр WuXi нь Ковид-19 вакцины төслийн гурван гэрээнд гарын үсэг зурж, 100 сая гаруй тун Ковид-19 вакциныг нийлүүлжээ. Тус компани нь 2010 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Уси хотод байрладаг.

5 Flat Glass Group - БНХАУ

Flat Glass Group - БНХАУ

  • Жилийн нийт орлого: 898 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 236 сая ам.доллар

Flat Glass Group нь нарны хавтан, цонх, аяга сав суулга гэх мэт төрөл бүрийн зориулалттай шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компанийг 1998 оны 6-р сард байгуулсан бөгөөд төв нь БНХАУ-ын Жясин хотод байрладаг.

6 Zhejiang Weiming Environment Protection - БНХАУ

Zhejiang Weiming Environment Protection - БНХАУ

  • Жилийн нийт орлого: 448 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 182 сая ам.доллар

Zhejiang Weiming Environment Protection нь хог хаягдлыг түлш болгон цахилгаан үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг. Тус компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Вэнжоу хотод байрладаг.

7 Silver Lake Resources - Австрали

Silver Lake Resources - Австрали

  • Жилийн нийт орлого: 377 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 172 сая ам.доллар

Silver Lake Resources нь уул уурхайн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн хэрэгжүүлж буй төслүүдэд Монгер уулын алтны уурхай, Мурчисоны алтны уурхай, Зэс нууруудын төсөл, Их Өмнөд төсөл зэрэг юм. Тус компани нь 2004 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь Австралийн Өмнөд Перт хотод байрладаг.

8 VIA Technologies - Тайвань

VIA Technologies - Тайвань

  • Жилийн нийт орлого: 221 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 160 сая ам.доллар

VIA Technologies нь эх хавтан, чипсет зохион бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь өөрөө бие даан судалгаа, хөгжүүлэлт явуулж бусад үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Тайванийн ухаалаг гар утас хөгжүүлэгч HTC-ийн үүсгэн байгуулагч Чер Ванг 1992 онд VIA Technologies компанийг үүсгэн байгуулсан бөгөөд төв байр Тайбэй хотод байдаг.

9 Square Pharmaceuticals - Бангладеш

Square Pharmaceuticals - Бангладеш

  • Жилийн нийт орлого: 527 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 157 сая ам.доллар

Square Pharmaceuticals нь антибиотик, малын эм, ургамлын гаралтай бэлдмэл зэрэг эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан бөгөөд төв нь Дакка хотод байрладаг.

10 Riverstone Holdings Ltd - Сингапур

Riverstone Holdings Ltd - Сингапур

  • Жилийн нийт орлого: 435 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 154 сая ам.доллар

Riverstone Holdings Ltd. нь ахуйн болон эрүүл мэндийн салбарт ашиглах зориулалттай резинэн бээлий үйлдвэрлэдэг. Сингапурт төвтэй тус компани нь Малайзад гурав, Тайландад нэг, Хятадад нэг гээд нийт таван үйлдвэртэй.

11 G-bits Network Technology

G-bits Network Technology

  • Жилийн нийт орлого: 395 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 152 сая ам.доллар

G-bits Network Technology нь онлайн тоглоом хөгжүүлэгч юм. Түүний охин компани болох Leiting Games-ийн тоглоомууд нь Хятадад 45 сая гаруй тоглогчтой хэмээн 2021 оны эхний хагасын тайландаа дурдсан байна. Тус компани нь 2004 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Шямэнь хотод байрладаг.

12 Medtecs International - Тайвань

Medtecs International - Тайвань

  • Жилийн нийт орлого: 400 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 132 сая ам.доллар

Medtecs International нь Ази, Номхон далайн зах зээлд зориулан халат, өвчтөний өмсгөл, ариун цэврийн хэрэглэл зэрэг эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, түгээдэг. Сингапурт бүртгэлтэй тус компани нь 1989 онд байгуулагдсан бөгөөд төв нь Тайпей хотод байрладаг.

13 Laurus Labs - Энэтхэг

Laurus Labs - Энэтхэг

  • Жилийн нийт орлого: 644 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 132 сая ам.доллар

Laurus Labs нь эмийн түүхий эд үйлдвэрлэгч юм. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг С гепатит, ХДХВ, хорт хавдрын эсрэг эмүүдийг үйлдвэрлэхэд ашигладаг. Тус компани нь 2005 онд байгуулагдсан бөгөөд төв нь Энэтхэгийн Хайдарабад хотод байрладаг.

14 Ningbo Orient Wires & Cables - БНХАУ

Ningbo Orient Wires & Cables - БНХАУ

  • Жилийн нийт орлого: 728 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 129 сая ам.доллар

Ningbo Orient Wires & Cables нь эрчим хүч, барилга, харилцаа холбоо, нефть химийн үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжийн газар доорх болон усан доорх кабелийн зураг төсөл, үйлдвэрлэл, угсралт хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж. Тус компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд төв нь Хятадын Нинбо хотод байрладаг.

15 Keshun Waterproof Technology - БНХАУ

Keshun Waterproof Technology - БНХАУ

  • Жилийн нийт орлого: 898 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 129 сая ам.доллар

Keshun Waterproof Technology нь ус нэвтэрдэггүй бүрээс, будаг мэт барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 1996 онд байгуулагдсан бөгөөд төв нь Хятадын Фошан хотод байрладаг.

16 Parade Technologies - Тайвань

Parade Technologies - Тайвань

  • Жилийн нийт орлого: 519 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 119 сая ам.доллар

Parade Technologies нь сурталчилгааны самбар, компьютер болон бусад өргөн хэрэглээний цахилгаан хэрэгсэлд зориулагдсан хагас дамжуулагчийг боловсруулдаг. 2005 онд байгуулагдсан тус компанийн төв байр Тайбэй хотод байрладаг аж. 

17 Guangdong Kinlong Hardware Products - БНХАУ

Guangdong Kinlong Hardware Products - БНХАУ

  • Жилийн нийт орлого: 969 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 118 сая ам.доллар

Guangdong Kinlong Hardware Products нь хаалганы бариул, хашлага, ухаалаг цоож зэрэг барилгын болон барилгын дагалдах хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тус компани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд төв нь БНХАУ-ын Дунгуан хотод байрладаг.

18 International Games System - Тайвань

International Games System - Тайвань

  • Жилийн нийт орлого: 286 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 116 сая ам.доллар

International Games System нь видео тоглоом, тоглоомын машины програм хангамжийг хөгжүүлэхээс гадна тоног төхөөрөмжтэй нь холбоотой онлайн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь 1989 онд байгуулагдсан бөгөөд төв нь Тайванийн Шинэ Тайпей хотод байрладаг.

19 Carabao Group - Тайланд

Carabao Group - Тайланд

  • Жилийн нийт орлого: 551 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 113 сая ам.доллар

Carabao Group нь ундаа, ус үйлдвэрлэгч юм. Тус компанийн нэрийн бүтээгдэхүүн Carabao энергийн ундаа нь Тайланддаа борлуулалтаараа хоёрт ордог. Тус компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд төв нь Бангкок хотод байрладаг.

20 Wisetech Global - Австрали

Wisetech Global - Австрали

  • Жилийн нийт орлого: 288 сая ам.доллар
  • Цэвэр ашиг: 108 сая ам.доллар

Wisetech Global нь бараа материалын бүртгэлийн програм хангамжаар мэргэшсэн компани юм. Тус компани нь 1994 онд байгуулагдсан бөгөөд төв нь Сидней хотод байрладаг.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417