Виртуал хөрөнгийн хууль батлагдсан ч иргэд эрсдэлээ өөрсдөө хүлээнэ

Виртуал хөрөнгийн хууль батлагдсан ч иргэд эрсдэлээ өөрсдөө хүлээнэ

Виртуал хөрөнгийн хуультай болсноор эрсдэл буурч, энэ салбараас ахиухан ашиг хийх боломжтой мэт төөрөгдөл иргэдийн дунд тархаад байна. Мөн хуультай болох сургаар иргэдийн виртуал хөрөнгийн салбарт итгэх итгэл нэмэгдэж бүх хөрөнгөөрөө койн худалдаж авсан тохиолдол ч гарч байна.

Гэвч энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Виртуал хөрөнгийн тухай хууль нь иргэдэд чиглэсэн, эрх ашгийг нь хамгаалсан хууль биш виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх хууль юм. Тухайлбал, Манай улс Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага болох ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын 15 дугаар зөвлөмжийг биелүүлэх үүрэгтэй.

Үүнд улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг тусгасан. Энэ хүрээнд өнгөрсөн оноос эхлэн Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж судалж эхэлсэн. Үүний дүнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулсан байна. Хуулийн ерөнхий агуулга нь зөвхөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ үзүүлэгч виртуал хөрөнгийн бирж, койн гаргагчийг бүртгэх юм.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Виртуал хөрөнгийг зохицуулахдаа шинэ койн зах зээлд чөлөөтэй гарч болохоор зохицуулна. Гэхдээ койн арилжаалж буй бирж нь технологийн хувьд шаардлага хангасан байх ёстойг шаардаж байгаа. Мөн хамгийн гол асуудал нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулалттай, хууль эрх зүйн орчинтой болгох шаардлага үүссэн. Нэгдүгээрт, виртуал хөрөнгийн зах зээлийн арилжаанд орж ирж байгаа мөнгөний эх үүсвэр нь цэвэр мөнгө эсэхийг хянана.

Хоёрдугаарт, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бирж нь технологийн асуудлыг бүрэн шийдсэн компани байна. Хуулийн төсөл бэлэн болсон ч УИХ-аар батлагдаж гараагүй байгаа. Хуулийн зохицуулалтгүй байх энэ үед шинэ койнууд зах зээлд гарч ирж байна. Монголбанк ханш нь тогтворгүй криптовалютын эрсдэлтэй зах зээлд иргэд өөрсдөө хүсээд, эрсдэлээ дааж чадна гэж үзээд орсон бол хориглохгүй гэсэн байр суурьтай байгаа” гэв. 

Криптовалют нь бусад хувьцаа, бонд, үнэт цаасны адил арилжаалж болдог хөрөнгө учраас ханш нь эрэлт, нийлүүлэлтээс хамаарч тогтдог. Ханш нь эдийн засаг, улс төрийн цаг үеийн мэдээллээс ч шалтгаалж савлаж байдаг, тогтмол үнэ цэнийг илэрхийлж чаддаггүй. Тиймээс виртуал хөрөнгийн зах зээлийг хуулиар зохицуулсан ч Монголбанк криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй гэдгээ илэрхийллээ. 

Виртуал хөрөнгийн үйлчилгээг 52 оронд хуулиар зохицуулж хөрөнгө оруулалтын төрөл гэж үздэг. Гэсэн хэдий ч эдгээр улсуудын ихэнх нь криптовалютын үйл ажиллагаа явуулах, арилжаанд орохыг л зөвшөөрдөг. Албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэж үздэггүй. ОХУ криптовалют олборлолтыг бизнес гэж авч үзэж хуульчлахаар ажиллаж байгаа. Украин улс криптовалюттай холбоотой үйл ажиллагааг хуульчилж биет бус бараа гэж үзсэн ч албан ёсны төлбөрийн хэрэгслээр тооцоогүй юм. Харин есдүгээр сарын 7-нд Эл сальвадор улс койноор төлбөр тооцоогоо хийж эхэлсэн.

Үүнээс харахад улс орнууд виртуал хөрөнгийн зах зээлийг зөвшөөрч хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа боловч арилжаанд оролцсон иргэд ханшийн савлагаанаас үүсэх эрсдэлээ өөрсдөө л хариуцах зохицуулалттай. Тэгэхээр Виртуал хөрөнгийн хууль батлагдчихвал эрсдэл буурна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хуулийн гол зорилго нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж түүгээр орж ирж буй мөнгийг хянах зорилготой. Тиймээс иргэд хөрөнгө оруулах криптовалютаа судалж эрсдэл үүрч чадах хэмжээгээрээ арилжаанд оролцох нь зүйтэй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.22  ЛХАГВА № 186 (6663)

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417