Монголд халамж хэтрээгүй, харин авлига гаарч байна

Монголд халамж хэтрээгүй, харин авлига гаарч байна

Сүүлийн жилүүдэд “Халамж хэтэрлээ, халамжийн улс боллоо” гэсэн тун эх оронч, ажил хэрэгч сонсогдох энэ үгс улстөржих дуртай хэн бүхний амнаас унаж, тренд болоод буй юм. Хэн ч сонссон буруутгах аргагүй ч, шүүмжилсэн этгээд нь өөрөө буруутан болох тийм “ид шидтэй” үг л дээ. Харамсалтай нь манай нөхцөлд бодит тусгалаа олоогүй, хоосон цэцэрхэл болсон үг юм. Баримт нотолгоогүй ийм үгийг жирийн хэн нэгэн хэлэх бол ч яах вэ гэхсэн. Харин нэр бүхий улс төрчид, ялангуяа эдийн засагчид ам билүүдэн “давс хужир” нэмж “Хүн амын 2/3 халамжаар амьдардаг боллоо, хавтгайрсан халамж” гэх зэргээр мэдэмхийрэх нь тун зохимжгүй. Манай улсад халамж хэтрээгүй, ямар ч халамжийн улс болоогүй, түүнд хүрэхэд хол байгаа гэж хэлье. Тоо баримт худал хэлэхгүй л дээ.

Ковидоос өмнөх 10 жилийг аваад үзвэл манай улс өдгөө халамж гэж нэрлээд байгаа нийгмийн хамгаалалд дунджаар ДНБий 1.5¬2.5 хувийг зарцуулж ирсэн. Энэ нь дэлхийн дундаж болох 10¬12 хувиас хамаагүй доогуур харин хөгжиж буй болоод ядуу буурай улсуудын дундаж болох 3¬5 хувиас арай бага түвшинд байгаа юм. Ковид хүчээ авсан 2020, 2021 онууд бол арай өөр л дөө. 

Дэлхий даяараа л хөл хорио тогтоосноос уналтад орсон эдийн засгаа тогтоон барих, сэргээх үүднээс эдийн засагтаа мөнгө нийлүүлж, иргэддээ янз бүрийн хэлбэрээр мөнгө олгож эхэлсэн.

Манай улсад ковидтой тэмцэх зорилгоор эдийн засагтаа зарцуулсан мөнгийг, тухайлбал хүүхдийн мөнгийг халамжид оруулж тооцоод байгаа нь халамжийг зохиомлоор их болгож харагдуулаад байгаа. Бүр ковидтой 2020, 2021 онуудад зарцуулсан, зарцуулахаар төлөвлөсөн халамжийн гэгдээд буй 1.6 их наяд нь ДНБ-ий дөрвөн орчим хувь болж байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хэтрээгүй байтугай их биш тоо юм. Халаглаад, харамсаад байгаа халамж болох хүүхдийн мөнгө, гэрэл цахилгааны мөнгө, нэг удаагийн багахан мөнгөн тусламж нь эдийн засгийг шалдаа буух уналтаас сэргийлсэн зөв зүйтэй арга хэмжээ байсан гэдгийг ойлгох нэг нь ойлгож байгаа.

Бидний үлгэрчлэн дуурайх дуртай АНУ-аар аваад үзье. Жилд жирийн үед нийгмийн халамжид 7-10 хувь зарцуулдаг бол 2020 оны ковидын үеийн “тэтгэмж”-ийг нэмбэл ДНБ-ийн 25-27 хувийг халамжид зарцуулсан төдийгүй, хүн амын 2/3 биш бараг 100 хувь халамж хүртэж халамжаар амьдарсан байх юм. Бидэнд арай ойр Солонгосыг аваад үзвэл жирийн үедээ халамжид жилд ДНБийн 10-11 хувьтай тэнцэх мөнгийг зарцуулдаг нь Франц, Финланд гэх мэтийн улсуудтай харьцуулшгүй доогуур байгаа аж. Халамжийн асуудлаар холбогдох сайд, дарга нарын хэлсэн нэлээн ноцтой гэмээр, олон нийтэд төдий л таатай бус сонсогдох үгс, мэдээллийг авч үзье. Сангийн сайд (2021.09.30) төсвийн талаар мэдээлэл өгөхдөө “Хоёр сая хүртэлх төгрөгийн халамж авдаг 5000 гэр бүл байна” гэж хэлсэн юм.

Энэ мэдээлэл олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Арга ч гүй биз, татвар төлдөг хэсэг нь ажил хийдэггүй, хийх дургүй баахан нөхдийг тэжээгээд байна гэсэн ойлголтыг өгч байгаа юм чинь.

Манай улсад “халамжийн” гэж нэрлээд байгаа үнэндээ бол нийгмийн хамгааллын тогтолцоо, халамж олгох шалгуур стандарт нь ОУ-ын байгууллагуудын зөвлөмж, стандартаар боссон бүтэц л дээ. Энэ мэдээлэл зориуд гэмээр, иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх, нийгмийн хамгааллын системийг буруутгах, олон нийтийг эмзэглүүлэх өнцгөөр л түгснээс бусдаар үнэхээр “хэт их” халамж аваад, халамжаар амьдраад байгаа юу гэвэл тийм биш. Дээрх 5000 гэр бүл хууль зөрчсөн, шалгуураас гадуур халамж хүртсэн эсэх, нэг удаадаа хоёр сая төгрөг авсан уу, эсвэл сар болгон аваад байгаа юм уу гээд тодруулах шаардлагатай мэдээллүүд дутуу байгаа юм. Ямартай ч журам, шалгуураас гадуур олгогдсон гээгүй тул 5000 гэр бүл халамжид хамрагдах ёстой болоод л халамж хүртжээ гэсэн үг. Тэдэнд нийгмийн хамгаалал хэрэгтэй болоод л дэмжлэг авч буй хэрэг. Гэхдээ бас нягтлан үзэх зүйлс байна. Тухайлбал, олон нийтэд халамж гэж харагдаад, харагдуулаад байгаа 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Ковидын үеийн эдийн засгийг уналтаас сэргийлэх онцгой арга хэмжээ болох хүүхдийн мөнгө юм.

Тухайлбал, 5-10 хүүхэдтэй, өвөө эмээтэйгээ амьдардаг гэр бүлүүд гэхэд сар болгоны хүүхдийн 100 мянган төгрөг, цар тахлын үед нэг удаадаа өгсөн 300 мянган төгрөг, хөгшдийн тэтгэмж, тог цахилгааны мөнгө зэрэг бусад тэтгэмжийг оруулж тооцвол зарим саруудад хоёр сая төгрөгийн тэтгэмж хүртсэн байх боломжтой.

Хүүхэдгүй гэр бүлүүдээ ялгаварлан хүүхдийн нэрээр ЭЗтаа шингээсэн Ковидын мөнгө улс төрийн зорилгоо ч, эдийн засгийн зорилгоо ч амжилттай биелүүлсэн, үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэмээр байна. Гэвч үүнийг одоо халамжийн мөнгө гэж нэрлэн мушгин гуйвуулж, олон нийтийн эмзэг сэтгэхүй дээр дөрөөлөн худал мэдээлэл тарааж буй нь ямар зорилго агуулна вэ? Нийгмийн хамгааллын мөнгөө хасаад юу хийх гэсэн юм бэ, банкуудад байрлуулах юм уу, яах гэсэн юм бол? Ямартай ч халамжийн улс боллоо гэх энэ попролын золиос нь нийгмийн хамгаалал гарцаагүй шаардлагатай, эмзэг давхаргынхан болж буй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд “Хувийн хаус, хоёр тээврийн хэрэгсэлтэй, мянгат малчид хүнсний талон авч байгаа. Нийт 5525 иргэний хүнсний талоныг хасахаар болсон” гэж мэдэгдэв. Хаустай, мянгат малчин энэ тэр гээд, энд нэг зүйл тодорхой харагдаж буй нь халамж олгодог шалгуур стандарт зөрчигдсөн, тэтгэмж авах ёсгүй нөхдүүд авсан бололтой.

“Халамж үнэхээр хэтрээд байна, Монгол халамжийн улс боллоо” гэж үзээд буй бол үүнд логиктой хоёрхон л тайлбар бий. Нэгдүгээрт, Монгол Улсад авлига их байна. Халамжийг авах ёсгүй хүмүүс нь хүртээд байна. Энэ нь хариуцсан яам, тамгын газрын хариуцлагын асуудал бөгөөд авилгын асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголчууд дийлэнхдээ ядуурчээ, тэд халамж авахаас өөр арга алга. 

Ажлын байр алга, байсан ч ажиллах дур хүсэлгүй болжээ. Учир нь ажлын байр, ажлын санал нь ихэнхдээ улирлын, эсвэл түр зуурын шинжтэй, ажиллах орчин нөхцөл муу, хөдөлмөр хамгааллын журам хангалттай хэрэгждэггүй бөгөөд хамгийн гол нь цалин хөлсөө өгдөггүй, хүний хөдөлмөрийг мөлжсөн шинжтэй байдаг нь хэвийн үзэгдэл болсноос үүдэлтэй.

Эрх баригчид, эвээ олчихсон давхаргынхан ард иргэдээ ажил хийхгүй байна гэж буруутгахаасаа өмнө “Яагаад ажил хийхгүй, хийх хүсэлгүй байна вэ?” гэдэг асуултад ул, суурьтай, шинжлэх ухаанч, судалгаатай хариу өгөх ёстой. Албан статистикаар хүн амынх нь 30 хувь ядуу, албан бусаар 60 хувь ядуу ангилалд байгаа улс ДНБ-ийхээ 1.9% (667 тэрбум, 2019), 1.8% (750 тэрбум, 2020) хувийг халамжид зарцуулж буй нь тун чиг их биш гэдгийг ойлговол зохино. Үнэхээр хавтгайрсан гэж үзэж буй бол нийгмийн хамгаалал олгодог шалгуур, стандартуудыг өөрчлөх, хасах хэрэгтэй. Үүнд халамжийн мөнгөн дүнд ихээхэн жин дарж байгаа хүүхдийн мөнгө, хөгшдийн гавьяаны мөнгө, алдарт эхийн мөнгө, үйлдвэрлэлийн ослоос хөдөлмөрийн чадвараа алдагсад, тэжээгчээ алдсан хүүхдийн мөнгө, жирэмсэн эхийн тэтгэмж, олимп, дэлхийн медальт тамирчдын мөнгийг хасах хэрэгтэй болно. Зарим нэгийг нь хасаж танаж болох л байх. Гэхдээ ер нь эдийн засаг, санхүүгийн бүтэц, бодлогын шинжтэй асуудлуудыг бид дангаараа шийдэх эрхтэй билүү? Дэлхийн банк, ОУВС зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй юм. Попорч болно, гэхдээ хөрсөн дээрээ буух хэрэгтэй, ялангуяа мэргэжлийн хүмүүс!

 

ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417