Монголын эдийн засгийн ирээдүйн хөдөлгүүр –Зэс

Монголын эдийн засгийн ирээдүйн хөдөлгүүр –Зэс

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын хувь нэмэр маш өндөр, сүүлийн 10 жилд буюу 2010-2020 онуудын хооронд ДНБ, төсвийн орлого, төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, цалин, нийгмийн халамж, улсын хөрөнгө оруулалт өссөн дүнтэй байна. Монгол Улс 2000 оны байдлаар 1 тэрбум ам. доллар хүрэхгүй орлоготой байснаа 14 тэрбум ам. долларын орлоготой болтлоо өсөж, дундаж орлоготой дэлхийн 200 гаруй орнуудын дотор эдийн засгийн хэмжээгээр (ДНБ) эхний 100-рт багтаж, хүний хөгжил, өрсөлдөх чадвараар мөн л дундаж хөгжилтэй орнуудын эгнээнд хүрээд байна. Энэ хугацаанд Мянганы зам, Оюутолгой уурхай, Ухаа Худаг нүүрс боловсруулах үйлдвэр, МАК болон бусад компаниудын  нүүрс, зэс, алтны уурхай болон баяжуулах зэрэг хүнд аж үйлдвэр, уул уурхай, боловсруулах төслүүд, дэд бүтцийн автозамууд, төмөр зам, олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүн юм. 2011-2020 оны хооронд Монгол Улсын ДНБ-д уул уурхайн салбар дунджаар 21.7 хувийг, 2020 оны 4-р улирлын байдлаар нийт ажиллагсдын 3.9 хувийг бүрдүүлж байна. Тухайлбал, Оюутолгой уурхайг жишээ болгож үзэхэд, нийт ажиллагсдын 73.9 хувь нь улсын дунджаас дээш буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч байна (хамгийн сүүлд хийгдсэн, Оюутолгойн Монголын нийгэм, эдийн засагт КОВИД-19 үед үзүүлэх нөлөө, МУИС ЭЗХ-гийн 2021 оны судалгааг иш татав).

Уул уурхайн болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зэсийн салбар Монголын эдийн засагт маш чухал үүргийг гүйцэтгэж, уул уурхайн салбар үндэсний эдийн засагт оруулж байгаа хувь нэмрээр Монгол Улс дэлхийд 3-рт орж, Узбекистан (16), Казахстан (17), Гүрж (22), ОХУ (23) зэрэг орнуудтай харьцуулахад илүү өндөр хувь нэмэртэй байна.

2021-2030 онуудад дэлхийн зах зээлд гарах гол эерэг өөрчлөлт, хандлага нь зэсийн зах зээлийн өнөөгийн байдал, КОВИД-19-ийн нөлөө, “ногоон эдийн засгийн хөгжил”, хотжилт гэж үзэж болно. Зэс нь хүний хэрэгцээний салшгүй чухал хэсэг болсон. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт гарсаар буй шинэ нээлт, бүтээл бүрийн ард зэсийн хэрэглээ эрс өсөж иржээ. Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбаруудад эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд дунджаар 3 дахин өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг [ISCG, 2020].

Ковид-19 цар тахал нь дэлхийн эдийн засагт, түүний дотор металл хүдрийн зах зээл, зэсийн зах зээлд томоохон нөлөө үзүүлж байна. Зэсийн хувьд коронавирусийн тархалт нь 3 чиглэлээр голдуу нөлөөлсөн гэж үзэж байна. Дэлхий даяар онлайн харилцаанд шилжиж, ажил, боловсрол зайны сувгуудаар явагддаг болсон нь эхний том нөлөө үзүүлэх хүчин зүйл болж, хоёрдугаарт, дэлхийн даяар явагдаж буй “ногоон” технологийн хөгжил ихээхэн нөлөөлж, гуравдугаарт, зэсийн эрүүл мэндийн салбар дахь хэрэглээ, түүнийг анагаах ухааны талаас авч үзсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Ялангуяа харилцаа холбооны салбарт Ковид-19 цар тахлын үед дэлхий нийтээрээ үүрэн харилцаа холбооны хамгийн өндөр хурдтай, шинэ стандартын 5G сүлжээнүүдийг АНУ, Европын Холбоо, Япон, БНХАУ зэрэг улсууд эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн.

Ийнхүү нэг талаас зэсийн хэрэглээ нэмэгдэж “зэсийн шинэ эрин үе” эхлэх гэж байхад, 2020 онд дэлхийн гол үйлдвэрлэгч 5 оронд зэсийн үйлдвэрлэл буурах хандлагатай болсон бөгөөд эдгээр 5 орон дэлхийн зэсийн баяжмалын ¾-ыг гаргадаг (Chile, Peru, Indonesia, Australia, Canada).  Үүний шалтгаан нь 2012 оноос дэлхийн зэсийн үйлдвэрлэл зогсонги байдалд орж, томоохон шинэ төслүүд ашиглалтад ороход бэлдээгүй байсан бөгөөд Ковидын тархалтаас болж ашиглалтад орох гэж байсан шинэ уурхайнуудыг ажилд оруулах, өргөтгөх явц өөрөө ихээхэн удааширч, зарим уурхай, тухайлбал Чили улсын El Teniente, Chuquicamata зэрэг хамгийн том уурхайд гүний уурхайн ажлыг бүрмөсөн зогсоож, Quebrada Blanca зэрэг 15 000 ажилчинтай уурхайг 6 сараар хаасан. Мөн Перу улсын Quellaveco уурхайн ажил коронавирусээс болж зогсонги байдалд орсон. Ийнхүү, судлаачдын тооцоогоор, Ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж 2020 оны эхэнд дэлхийн хамгийн том экспортлогчдын нэг, Перу улсын хувьд, зэсийн олборлолт 23%-иар буурч, ажиллагсдын 75% нь хөл хорионд орсон, шинэ төслүүд зогссон, өргөтгөлийн ажил завсарласан зэргээс болж зэсийн зах зээлд нийлүүлэлтийн дутагдал үүсэж, үнэ өсөж эхэлсэн. Тухайлбал, 2020 онд зэсийн үнэ өндөр түвшинд хүрсэн. 2021 он гараад зэсийн үнэ үргэлжлэн өсөж, Лондонгийн Металлын Зах дээр 1-р сарын эхээр гэхэд сүүлийн 8 жилд хамгийн өндөр түвшин буюу нэг тонн 8238 долларт хүрчээ. Судлаачдын үзэж байгаагаар, зэсийн үнийн өсөлтөд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн доголдол болон бусад холбогдох хүчин зүйл голчлон нөлөөлсөн.

Монгол Улсын хувьд зэсийн хүдрээр 11,444 сая тонн, металлаар 79,548.6 сая тонны зэсийн нөөцтэй, түүний зах зээлийн үнэлгээ 529 орчим тэрбум долларын үнэ цэнэтэй (2018) байгаа бөгөөд хайгуулын ажлыг идэвхжүүлэх шаардлагатай байна. Одоогийн ашиглаж байгаа ордуудын хувьд Эрдэнэт, Оюу Толгой нь эхний ээлжинд ашиглаж байгаа бол дараагийн ээлжинд Цагаан Суваргын орд ашиглалтад оруулах нь чухал байна.

Оюу Толгой, Цагаан Суварга болон Эрдэнэт нийлээд Монголын эдийн засагт улам их өндөр үүргийг гүйцэтгэх нь тодорхой. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн өргөтгөл, МАК-ийн төсөл эхлээгүй байгаа үед зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цорын ганц боломж нь Оюу Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулах явдал юм. Зэсийн салбар ийнхүү дэлхий даяар эрчимтэй хөгжиж, үнэ цэнэ, эрэлт нэмэгдэж, шинэ техник технологийг гүний уурхайн олборлолтод нэвтрүүлж монгол залуус, инженерүүд гардан хэрэгжүүлж буй нь манай давуу тал болж байгааг энд онцолж байна. Тухайлбал, “Блокчлон нураах арга” хэмээх гүний уурхайн өндөр технологийг эзэмшсэн компани дэлхийд маш цөөн байхад Оюутолгойн гүний уурхайд амжилттай хэрэгжүүлж олборлолт эхлэхэд нэн шаардлагатай дэд бүтцийн ажил эрчимтэй явагдаж огтлох малталтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Блокчлон нураах технологи нь анхны хөрөнгө оруулалт их шаарддаг ч урт хугацаандаа ашиглалтын зардал бага, үр ашигтай олборлох арга бөгөөд гол онцлог нь олборлолт эхэлснээс хойш тасралтгүй явагддаг, зардал багатай, хаягдалгүй технологи юм.

Зэсийн баяжмалын экспорт нь ойрын 20-30 жилдээ гадаад худалдааны эргэлтэд чухал байр суурь эзлэхээр байна. Ийнхүү зэсийн салбар 2016-2018 оны байдлаар Монгол Улсын экспортын 40-50 хувь, төсвийн орлогын 15-20 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-80 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг шууд утгаар бүрдүүлж байгаа бол цаашид манай улс зэсийн экспортыг нэмэгдүүлж 2020 онд 1.778 тэрбум долларын экспортын орлого олсон бол 2023-2025 онуудаад 2.8 тэрбум долларын орлого олох боломжтой бөгөөд дэлхийн зах зээлийн үнэ өсөх үед 3 орчим тэрбум долларын экспортыг дан зэсээр бүрдүүлж, татварын орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой болж байна.

Дүгнэхэд, дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ нь цаашид тасралтгүй өсөх хандлагатай ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан “зэсийн шинэ эрин үе” эхэлж байна. Дэлхийн нөөцтэй харьцуулахад Монгол Улсын нөөц нь тийм их биш боловч Оюу Толгойн гүний уурхайд цаг алдалгүй олборлолтыг явуулснаар манай улс дэлхийн зэсийн салбарт чухал нийлүүлэгч, тоглогч болох боломж нь бүрдэнэ.

 

Ч.Хашчулуун,

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417