Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

2021-10-18, 09:47 Цаг үе 433 0
Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

Монгол Улсын Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан.  Энэ хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Digital Nation” буюу “Цахим үндэстэн” шоуг нэг сарын өмнө зохион байгуулав. Салбар бүрт цахим үйлчилгээ нэвтэрч, ихэнх үйлчилгээг иргэд гэрээсээ, утсаараа авах боломж бүрдсэн гэдгийг “гайхуулах” нь энэ арга хэмжээний гол зорилго байв. Үүнээс гадна төрийн 500 гаруй цахим үйлчилгээг нэгтгэсэн E-Mongolia платформ өдгөө хоёр сая орчим хэрэглэгчтэй болсон нь томоохон ололт гэдгийг онцлох нь зөв. Гэвч гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай төрийн үйлчилгээ цахимжаагүй учир иргэд энэ төрлийн үйлчилгээг авахдаа заавал биечлэн очих шаардлагатай хэвээр л байна. Уг нь зургаан  бүлэг, 36 зүйлтэй Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсан байдаг. Тус хуулийг баталснаас хойш гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулсан ч тоон гарын үсэг буюу цахим гарын үсэг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж чадсангүй. Тухайлбал, хууль хэрэгжээд 10 орчим жил өнгөрсөн ч ердөө 38 мянга орчим тоон гарын үсгийг хэрэглээнд ашиглаж байна. Энэ нь цахим гарын үсгийг нийтийн хэрэглээ болгох, үүний үр нөлөөг олон нийтэд сайтар сурталчлаагүй, баталсан хуулиа хэрэгжүүлэх тал дээр хичээл зүтгэл гаргаагүйн тод илрэл юм. Хэрэв хуулийг баталсан цагаас иргэд тоон гарын үсгийн талаарх мэдлэгтэй болсон бол өдгөө гадаад, дотоод, хөдөө орон нутагт амьдардгаас үл харгалзан төрийн бүх үйлчилгээг алсын зайнаас байгаа газраасаа түргэн шуурхай авах боломж бүрдэх байлаа. Гэвч ингэж чадсангүй.

 

 

 

Шалтгааныг нь ухаж үзвэл баталсан хуулиа эргэн сөхөж хардаггүй хууль тогтоогчидтой холбоотой байв.Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай хуулийн үр нөлөөг тандсан судалгааны тайланд “Тоон гарын үсгийн хэрэглээг төрөөс дэмждэггүй, хэрэглээ хялбар биш, тоон гарын үсгээр баталгаажсан цахим гарын үсгийг хууль эрх зүйд цаасан баримт бичигтэй адил хэмжээнд авч үздэггүй” гэсэн хэд хэдэн дүгнэлтийг бичжээ.

 

 

 

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЭРХТЭЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ

 

Иргэнд төр болон аж ахуй нэгж, банк цахим үйлчилгээ үзүүлэхдээ тухайн иргэн өөрөө мөн гэдгийг тогтооход тоон гарын үсгийг ашигладаг.Ингэснээр гэртээ байхдаа ч төрийн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.Тодруулбал, та цахим гарын үсгээ флаш хэлбэрээр, bluetooth төхөөрөмжөөр эсвэл сим картанд суулган тээн хаана ч авч явах боломжтой. Энэ нь та цаасан дээр бичдэг гарын үсгээ цифр буюу тоон хэлбэрт хувирган биет бусаар авч явж буй гэсэн үг юм. Хэдийгээр Монгол Улс цахим үндэстэн болох зорилт тавин төрийн үйлчилгээнүүдээ цахимд шилжүүлж байгаа одоогоор татвар болон тендэрийн систем, E Mongolia  платформд л тоон гарын үсгийг хэрэглэж байна.

Цахим гарын үсгийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд олгодог. Манай улсад  “Мон Пасс” ХХК, “Тридиум и-Секюрити” ХХК, “ВиЭсЭм” ХХК, “Нью компасс” ХХК гэсэн дөрвөн байгууллага Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл авч, энэ оны гурван сарын байдлаар 30399 тоон гарын үсгийн гэрчилгээг иргэн, хуулийн этгээдэд олгосон байна. Харин “Үндэсний дата төв” УТҮГ-аас 8008 төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээг олгосон хэдий ч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тус байгууллагад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох эрхийг олгоогүй юм.

Яг одоо УИХ-аар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байгаа. Үүнд иргэдэд тоон гарын үсгийг үнэгүй олгоно, төрийн байгууллагуудын цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн онцлох заалтууд багтжээ. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Цахим гарын үсгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж,тоон гарын үсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас  иргэдэд эхний удаа үнэгүй олгохоор хэлэлцэж байна. Тодруулбал, иргэний үнэмлэхний шифэнд суулгаж өгөх зохицуулалтыг хийнэ. Хаясан, хугацааг сунгахаар бол эрх бүхий компаниудаас авна. Одоогоор тоон гарын үсэг олгодог тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компани бий. Эхний удаад төрийн байгууллагууд нь цахимд шилжих, тоон гарын үсгийг хэрэглэж сурах шаардлагатай байна. Төрийн захиргааны 40 орчим мянган албан хаагч тоон гарын үсэг хэрэглэж сурсан байх ёстой. Гэхдээ эхлээд үүнийгээ хуулиар хүлээн зөвшөөрөх нь чухал” гэж ярилаа. Цахим гарын үсэг нь биетээр аваад явах боломжгүй цифр байдаг учраас  тээгч, гэрчилгээ буюу тоон гарын үсгийг олгосон сертификатын тухай ойлголт гарч ирнэ. Одоогоор 20 орчим мянган тээгч, 500 орчим гэрчилгээтэй  иргэн, 20 мянга орчим гэрчилгээтэй аж ахуй нэгж манай улсад байна.

Тэгвэл Эстони Улс 2000 онд баталсан Тоон гарын үсгийн тухай хуулиар тоон гарын үсэгтэй холбоотой харилцааг зохицуулж, хуулийн этгээд бүртгүүлэх, банк, санхүү, сонгууль, татварын бүртгэл хийлгэх зэрэг гарын үсэг шаардаж байгаа аливаа үйлчилгээг төрийн байгууллагаас цахим хэлбэрээр авахад болон бусад үйлчилгээнд 2021 оны байдлаар 900 саяаас дээш тооны тоон гарын үсгийг хэрэглээнд гаргасан гэсэн тоон мэдээлэл байна. Ингэхдээ тоон гарын үсгийг тохиромжтой гэж үзсэн хэрэгсэл буюу иргэний үнэмлэхийн санах ой, гар утасны сим картанд тоон гарын үсгийг байршуулах, Эстони дахь баталгаажсан Smart-ID болон digi-ID зэргийг ашиглан олгодог байна.

 

ИРГЭДИЙН ДИЖИТАЛ БИЧИГ ҮСГИЙН  ЧАДАВХИ 43 ХУВЬТАЙ БАЙНА

 

Тоон гарын үсгийн тээгч, пин код хоёр нийлж тухайн хүнийг цахим орчинд мөн гэж нотолдог. Тиймээс тээгч буюу цахим гарын үсгээ суулгасан флаш, сим картаа хүнд өгөхгүй, пин кодоо зөвхөн өөртөө хадгалах ёстой юм. Цахим гарын үсгийн аюулгүй байдлыг төрөөс хэрхэн хангах талаар “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл “Манай байгууллагын зургаан үндсэн зорилтын нэг нь иргэдийн дижитал бичиг үсгийн  чадавхийг нэмэгдүүлэх байдаг. Одоогоор энэ чадавхи 43 хувьтай байна. Үүнд тоон гарын үсэг төдийгүй мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, цахим орчин дахь хэрэглээ ямар байгаа зэрэг нь багтана. Иргэдэд интернэтээс хэрэгцээт мэдээллээ богино хугацаанд олж авах чадварыг суулгах шаардлагатай байдаг. Энэ хүрээнд тоон гарын үсгийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллана.Цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг дөрвөн багц хуулиар зохицуулна” гэсэн юм. Хууль тогтоогчдын зүгээс эхний удаад төрийн үйлчилгээндээ цахим гарын үсгийг нэвтрүүлж, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэх нь цахим үндэстэн болох зорилтдоо хүрэх эхний чухал алхам юм. Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн “Засаглалын бодлого” гэсэн дөрөвдүгээр бүлгийн 4.1-д “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ” гэж заасан нь бий.

Европын холбоо 1999 онд “Цахим гарын үсгийн удирдамж”-ийг баталж, 2014 онд зохицуулалтыг шинэчлэн, 2016 оноос холбооны бүх улсад хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, “Цахимаар таних болон Итгэмжлэгдсэн үйлчилгээний журам”-ын зохицуулалтаар хувь хүн, хуулийн этгээдийг цахим орчинд таних нөхцөлийг бүрдүүлэх, цахим гарын үсэг, цахим тамга, цахим цагийн бүртгэл, цахим баримт бичиг, цахим гүйлгээний журам зэргийг жишиг болгон тогтоож, Европын холбооны гишүүн улс орнууд тоон гарын үсэг хэрэглэхдээ дагаж мөрдөж байна.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417