А.Цогцэцэг: Эмч нь эм хайж бөөний төвөөр гүйж байхаар нэг ч гэсэн хүнийг үзэж, амийг аварсан нь дээр

А.Цогцэцэг: Эмч нь эм хайж бөөний төвөөр гүйж байхаар нэг ч гэсэн хүнийг үзэж, амийг аварсан нь дээр

Анагаах Ухааны доктор А.Цогцэцэг эмчтэй өнөөгийн нөхцөлд ковидтой хэрхэн тэмцэх талаар ярилцлаа.

 

-Монголын хүн амын бараг тэн хагас нь ковид туслаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд туйлдлаа. Та эмч хүний хувьд, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хөндлөнгөөс ямар дүгнэлт хийх вэ?

-"Ковидыг тавьж туусан. Тусах нь цаг хугацааны л асуудал болжээ" гэж иргэд хэлж байгаа нь нэг ёсны дүгнэлт. Аливаа өвчнийг эмчлэхэд оношоо л зөв тавих нь хамгийн чухал. Онош зөв бол, ямар ч өвчнийг эмчилнэ. Түүн шиг төр засгийн өнөөгийн гаргаж буй шийдвэр хэр оновчтой байна вэ гэдэг хамгаас чухал.

 

-Таны хувьд хэр оновчтой шийдвэр гаргаж байна гэж үзэж байна?

-Аливаа шийдвэрийн зөв бурууг эцсийн үр дүнгээр нь хэмждэг. Тэр хэмжүүрээр бол оновчгүй, эзэндээ хүрэхгүй байна л гэж дүгнэнэ.

 

-Тэгэхээр энэ байдлыг яаж засч, залруулах ёстой юм бэ?

-Сайшаал, магтаалын төлөө ажиллах нь төр, засгийн байгууллагын эцсийн зорилго биш. Хамгийн чухал нь нөхцөл байдлын бодит үнэлгээг гаргах. Үүндээ тухайн салбарынхаа эрдэмтэн мэргэдийг өргөнөөр татан оролцуулж, санал зөвлөмжийг нь сонс. Тэднээс гарцыг заасан зөвлөмж гарна гэдэгт итгэж байна.

 

-Та мэргэшсэн эмч. Салбарын сайд хийж, яамыг удирдаж байсан хүн. Таны хувьд, төр засгийн байгууллагад, юуны түрүүнд ямар зөвлөмж өгөх вэ?

-Нэн даруй зохион байгуулах шаардлагатай хэд хэдэн ажил байна. Үүнд:

-Нэгдүгээрт, Цар тахал улс орон даяар эрчтэй тархаж буй тул нэн тэргүүнд анхан шатны өрх, сумын эмнэлгийн үйлчилгээг бүх талаар бэхжүүлэх. Тухайлбал; 

-Өрхийн эмч нарын үндсэн орон тоог нэмэгдүүлэх (2-3 хүнээр)

ӨЭМ-ийн Төвд одоо олгож байгаа тушаал, тогтоол шийдвэрийн хүрээнд ЭМД-аас олгох санхүүжилтээ цаг хугацаа алдалгүйгээр шуурхай олгох

-ЭМД-аас өрхийн эмнэлгүүдэд өнөөдөр олгож байгаа 160000 төгрөгний гэх багцын санхүүжилт оновчтой эсэх, цаашид үүнийгээ үргэлжлүүлэхэд сайн, муу ямар эрсдэл гарч буйг тооцоолох. Өрхийн эмчийн орон тоо хомсдож, ачаалал нэмэгдэж байхад нэг эмч ч болов эм хайж бөөний төвөөр гүйж байхаар, ядаж 10 хүнийг үзэж амь насыг нь аварсан нь хавьгүй дээр гэдэгт анхаарлаа хандуулах.

Гол , чухал нэр төрлийн сонгомол үйлчилгээтэй вирусийн болон бактерийн эсрэг эмийг (Ремидисивир, остельтамивир, арбидол, веферон, Азитромецин, клиндомецин,) тодорхой хугацаанд ЭМД-аас 50-70 хувь хүртэл хөнгөлөх.

Харин өрхийн эмнэлгүүд эмийг эмчийн жороор эмийн сангуудаар олгох болсон үед тэдэнд өвдсөн иргэдийн тоогоор үйлчилгээний санхүүжилтийг нь төрөөс олгодог болох.

 

-Хоёрдугаарт, Орны эргэлтээ хурдан болгох. (хөнгөн өвчтөнөөр ороо дүүргэж зохиомол орны хомсдолд оруулж байгааг зогсоох)

Ковид эмчилж буй ортой эмнэлгүүдэд зургаан хоног хэвтсэн тохиолдолд ЭМД-аас уг иргэний санхүүжилт олгоно гэсэн өрөөсгөл шийдвэр нь орны эргэлтийг зохиомлоор хомсдолд оруулж орны дийлэнхийг хөнгөн өвчтөн эзлэх боломжийг бүрдүүлж байгаад анхаарах. Уг шийдвэрийг эргэж харах.

Хэвтэн эмчлүүлэх ор бүхий эмнэлгүүд нь хүндрэх магадлалгүй хөнгөн иргэдээ эрэмбэлэн ангилж 2-3 хоног эмчлээд анхан шатны өрхийн эмнэлгүүдийн хяналт дор эмчилгээг гэрээр үргэлжлүүлэн хийх зааварчилгаа өгөөд гаргах боломжоор хангах

Хэвтэн эмчлүүлэгчдийг хэвтсэн даруйд нэг цагийн дотор эмчилгээнд оруулдаг яаралтай шугам бий болгож хүндрэлээс сэргийлэхэд онцгойлон анхаарах. (Одоогийн байдлаар 6-8 цаг цаашилбал нэг хоногийн дараа эмчилгээнд оруулж байгаа тул хүн эмнэлэгт хэвтээд эмчилгээгүй 6-8 цаг байхад шууд хүндэрч байгааг анхаарах)

Гуравдугаарт, Эм, тарианы хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх

-Өнөөдрийн байдлаар эм тариа хомсдолд орж эхэллээ. Үүнд төрийн захиргааны төв байгууллагын оролцоо туйлын чухал. Зохион байгуулалттайгаар түргэвчилсэн байдлаар эм тариа, оношлуураа бүртгэх, тусгай зөвшөөрөл яаралттай олгох тогтолцоог бий болгох

Эм тариа, оношлуур тээвэрлэлт, хил гаалийн асуудалд төр захиргааны байгууллагын хөнгөн шуурхай байдлыг хангах

-Ковидын үед авах гарааны эмчилгээнд мэдрэг бус Антиботек эм тариа олгож хөнгөн хандаж буйд анхаарах. Өрхийн эмнэлэг хүн бүрт адил эм багцалж өгч байгаа нь өвчтөн хүндрэх эрсдэл үүсгэж байна. Хүн бүрээс асуумж авч тохирох эмчилгээг нь олгохгүй байна.Тухайлбал, хүндрэлээс сэргийлэх үндсэн эмчилгээндээ анхааралгүйгээр хэрэгтэй хэрэггүй баахан витамин зарим нэгэн эм багцад олгож байна.

 

Энэ нь онилсон эмчилгээг хэрэгтэй цаг хугацаанд нь хэрэгцээтэй үед нь хийгээгүйгээс амь нас болон амьдралын чанарт нь нөлөөлж эрсдэлд оруулж байна. Эхний 3 өдрийн эмчилгээний идэвхижил маш чухал.

Зарим өрхийн эмнэлгүүд сайн багц бэлдэж өгч байна. Зарим өрхийн эмнэлэг хэнд ч хэрэггүй эмний цуглуулаг өгч хүнээ хүндрүүлж даатгалаас мөнгө авч байна. Сүүлийн үеийн эмчилгээнд тав  хоногоор өгч байгаа ч цааш үргэлжлүүлэн 7-10 хоног эм уулгах шаардлага гарч байгаад анхаарах.

Дөрөвдүгээрт, Бүх шатны эмнэлгүүд болон боломжтой хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өдрийн стационар дэлгэж ажиллуулах, гарах зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх.

Тавдугаарт, ЭМЯ-ны хүний нөөцийн бодлогыг зохиомлоор хомстолд оруулж буй бодлогын алдааг нэн яаралттай засаж залруулах.

Жилдээ 2200-2500 төгсөгчид хүний их эмчээр төгсөж дипломтой болсон байна. Үүнээс 760-800 шинэ төгсөгч л төрөлжсөн мэргэжлийн резидентэд суралцаж байна. Өмнөх таван жилийн резидентэд орж чадаагүй баримжаалсан тоогоор 5000-6000 хүний их эмч дипломтой төгсөгчид гудамжинд явж байна.

2017 онд Япон улсын ЖАЙКА төслөөр хоёр дахь шатлалын эмнэлгүүд резидентийн сургалт эрхэлж сургагч байгууллага болох боломж нөхцөлөөр хангаж байсан. Гэтэл түүнээс хойш тав дахь жилийн нүүр үзэж байна. Бүх аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг бэлтгэл ажлаа хангаад дууссан байх ёстой. Нөгөөтэйгүүр төрөлжсөн мэргэжлийн статустай, нэгдсэн эмнэлгийн статустай хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нь яаралтай журмаар резидент бэлтгэх эрхийг нь олгох

wРезидентэд хүндэтгэн үзэх шалтгаантай, шалтгаангүй шалгалтанд тэнцээгүй гэх үндэслэлээр элсэж чадаагүй бүх эмч нарыг яаралттай дуудаж өрх дээр анхан шатанд зургаан сар үр дүнтэй ажилласан тохиолдолд резидентэд шууд элсүүлнэ гэхэд хүний нөөц бүрэн хангагдаж орц болгон гудамж болгон 1-2 эмчтэй болно. Маш амархан шийдэл байгаад дүгнэлт хийж гарах шийдвэрээ тодорхойлох.

Зургадугаарт, Улаан бүсэд ажиллаж буй эмч ажилчид төдийгүй бусад эмнэлгийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа халдвар авсан тохиолдолд олгодог нөхөн олговрыг нь хуулийн хүрээнд нь олгодог байх боломжийг эрх зүйн орчинд нь нийцүүлэн олгох.

Долдугаарт, Өвчлөлийн статистик үзүүлэлтийг үнэн зөв гаргаж энэхүү тоон мэдээлэлдээ тулгуурлан авах арга хэмжээгээ зөв тодорхойлох шаардлагатай байна. Үүнтэй уялдан үйл ажиллагаа нь салангад явагдаж буй зарим бүтэц үйл ажиллагааг нэгтгэх замаар "ӨВЧНИЙ ХЯНАЛТ ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТӨВ"-ийг яаралттай зохион байгуулж Засгийн Газрын хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлүүлэх.

-Өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлгээ өгч, маргаашийн хийх ажлыг ч шат дараалан гаргасан үнэтэй зөвлөгөө байна гэж бодогдлоо...

-Энэ бол ганц миний ч бодол биш. Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос гаргаж буй зөвлөмж. Манай холбоо цар тахал өдрөөс өдөрт хүндэрч буй нөхцөлд зүгээр хараад суух боломжгүй. Хүчээ нэгтгэх цаг болсон. Мэргэжлийн байгууллагуудын бодит үнэлгээ, зөв зөвлөмж дээр үндэслэн төр засгаас оновчтой шийдвэр гаргаж байж энэ цар цахлыг бид давж чадна. Хуучнаараа үргэлжилбэл, салбараа ч туйлдуулж, хөрөнгөө ч салхинд хийсгэж, эмийн хомсдолд автаж, өвчнөө ч газар авахуулна. Ард иргэдийн эрүүл мэндийн халаагүй манаанд гарсан үүргээ л ухамсарлаж байна.

 

М.Зүйр

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417