Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд: Ирээдүйгээ хайрладаг хүн бүрт зориулсан “Sky Garden Residence” хотхон

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд: Ирээдүйгээ хайрладаг хүн бүрт зориулсан “Sky Garden Residence” хотхон

Улс үндэстний хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, сэтгэхүйн хэмжээс, соёлын чиг хандлагын төв цэг нь болсон нэг саяас дээш оршин суугчтай хотыг Метрополис гэдэг. Энэ нэр томъёонд Улаанбаатар хот маань багтдаг болоод цөөнгүй жилийг ардаа үджээ. Гэвч метрополис хотод өөрийн давуу тал байдгийн нэгэн адил өөрийн сул тал ч гэж бий. Жишээ нь, агаарын бохирдол, автомашины түгжрэл, дуу чимээ, төлөвлөлтгүй барилгууд гэх мэт.

Харин бидэнд эдгээр асуудлаас холдож, тав тухыг мэдрэх боломжийг олгодог газар бол гэр орон, гэр бүл юм. Сүүлийн жилүүдэд их хотын сул талаас тусгаарлагдаж, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангасан орон сууцнууд Улаанбаатарт цөөнгүй баригдаж байна. Нийслэл нэг жилийн дотор л өөрчлөгдөн тэлж байгаагийн бодит илрэл бол 2021 онд орон сууцны 260 гаруй төсөл хэрэгжиж байгаа явдал юм. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.4 дахин их тоо ажээ. Гэхдээ энэ бүх хотхон, орон сууцны шинэ барилгууд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Тиймээс бид энэ удаад Танд тав тухыг дээд зэргээр мэдрүүлэхийн зэрэгцээ таны хүүхдийг аюулгүй, эрүүл орчинд өсөж торних бүхий л бололцоог бүрдүүлсэн эко хотхоныг танилцуулахаар бэлдсэн нь “Sky Garden Residence” юм.

Хотын хөгжилд хөг нэмж байгаа энэ төслийг өмнө нь 3000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулсан туршлагатай “Teso Properties”компанийнхан бүтээн босгож байна. Өдөр бүр үнэ цэнэ нь нэмэгдэж байгаагаараа “Sky Garden Residence” төсөл тансаг зэрэглэлийн бусад орон сууцнууд дундаа эрс ялгарна. Шалтгаан нь их хотын стрессээс оршин суугчдаа зааглаж, зөвхөн тав тух, аюулгүй байдлыг мэдрүүлж чадсанд л байгаа юм.

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар:

-“Sky Garden Residence” хотхоны дуплекс загварын байртай танилцлаа. Үнэхээр харууц сайтай юм. Ямар ч халхлах зүйлгүйгээр Богт хан уул, Туул голоо бүгдийг нь харах боломжтой нь таатай байна. Хажуудаа Үндэсний цэцэрлэг хүрээлэнтэй. Аливаа юмыг өргөн цэлгэрээр харна гэдэг асар таатай мэдрэмж. Нөгөө талаас өрөөний зохион байгуулалт нь үнэхээр сайн төлөвлөгджээ.

Улаанбаатар хотод өнгө нэмээд зогсохгүй орчин үеийн шинэлэг шийдэл, шилдэг архитектур, олон улсын стандартыг нэвтрүүлсэн эко хотхоны бүтээн байгуулалтын ажилд 410 гаруй хүн ажиллаж байна. Хамгийн орчин үеийн шийдэл бүхий тансаг зэрэглэлийн хотхоныг бүтээн босгож байгаа багийнхан Танд дараах 8 давуу талыг бүрэн амлаж байгаа юм.   

“SKY GARDEN RESIDENCE” ХОТХОНЫ 8 ОНЦЛОГ

  1. Хотын төвөөс ердөө 3.5 км зайтай боловч дуу чимээнээс хол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа, Их тэнгэрийн амны чанх хойно, Туул голын хөвөөнд байрлах учраас гэр бүлээрээ тухтай амьдрах бүрэн боломжтой. Мөн уг бүсийн хамгийн сүүлийн төлөвлөлт учраас эргэн тойронд дахин өндөр барилга баригдахгүй үнэ цэнэ бүхий байршилтай.
  2. Сингапурын CPG компанийн “Kids First” буюу “Хүүхэд тэргүүнд” үндсэн концепцийг хөгжүүлэн “Sky garden residence” орчин үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны төслийг бүтээн байгуулж буй. Хотхон дотроо “Хүүхэд төвт үйлчилгээний нэгдсэн төв”-ийг төлөвлөж өгснөөрөө ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан бүхий л үйлчилгээ энд төвлөрөх юм. Хүүхдийн хөгжих, боловсрох бүхий л орчныг бүрдүүлж өгөхийн тулд спорт урлагийн төв, тоглоомын газар, дэлгүүрүүд, алдартай сургалтын франчайз салбар, хүүхдийн үсчин, эмнэлэг, унадаг дугуйн дэлгүүр зэрэг таны хүүхдэд хэрэгцээт бүхий л үйлчилгээг төлөвлөжээ. Төслийн багийнхан ч “Бидний хамгийн нандин, эрхэм, ирээдүй болсон хүүхдүүд эрүүл, аюулгүй, өөрсдөө сурч хөгжих боломж дээд зэргээр хангагдсан орчинд өсөх ёстой” гээд “Sky garden residence” хотхонд яг энэ санаагаа бүрэн дүүрэн суулгаж өгчээ.
  3. Өвөл, хавар, зун, намар гээд жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх “Winter Garden”-г хотхондоо төлөвлөсөн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь 1500 ам метр бүхий талбайтай 3 давхар ногоон байгууламж байх юм. Өвөл ч зуныг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэнд 100 орчим нэр төрлийн ургамал байрлахаас гадна нийтийн эзэмшлийн амрах хэсэг, усан оргилуур , номын сан , кофе шоп гэх мэт үйлчилгээний хэсгүүдийг төлөвлөж өгчээ.
  4. Барилгын босоо түвшин дэх ногоон байгууламжийн төлөвлөлт буюу 22 давхрын 15айлаас дээших айл бүрт ногоон байгууламж хөгжүүлэх олон улсын стандартад нийцсэн орон зайг бий болгож өгсөн. Үүгээр ч зогсохгүй хотхоны өөрийн эзэмшлийн 6.4 га талбайн 70 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн учраас оршин суугчдадаа нам гүм орчин, тав тухтай байдал, цэнгэг агаарыг бардам амлаж байгаа юм. 
  5. Хотхоны нэгдүгээр давхарт үйлчилгээний төвүүд байрлах бөгөөд дундын оффис, нэгдсэн номын сан, угаалгын өрөө, түрээсийн дугуй гэх мэт олон шинэлэг үйлчилгээтэй. Мөн нэг айлд хоёр машин буюу 700 ил болон дулаан зогсоолтой.
  6. Дулаан болон бохирын шугам тусдаа буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “DUAL KEY” өрөөний зохион байгуулалтыг Монголдоо анхлан нэвтрүүлсэн.
  7. Хотхоноосоо шууд 150 метр урттай гүүрэн гарцаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү нэвтрэх боломжтой. Гүүрэн гарц нь хүүхдийн тэрэгтэй хүн саадгүй зорчихоор 10 хэмийн налуу байх дугуйн болон явган хүний замтай байх юм.
  8. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч гадаа гаралгүйгээр хотхоны бүх блокууд руу дамжин орох боломжтой туннель буюу Монголын анхны галерей холболтыг шийдэж өгсөн.

“Ирээдүйгээ хайрлая” уриатай “Sky Garden Residence” хотхоны 11 блок бүхий нүсэр том барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа чанарын өндөр гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа нь төслийн санхүүжүүлэгчтэй холбоотой. Саадгүй, зогсолтгүй сүндэрлэж буй “Sky Garden Residence” хотхон бол “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банкны санхүүжүүлж буй төслийн нэг юм.

 Өмнө нь Та бидний сайн мэдэх “Гарден Сити”, Бага тэнгэрийн ам, “Голден будда”, “Кинг тауэр”, “NCD”, “Энхжин” гээд олон орон сууцны төсөлд санхүүжилт олгож байсан “Голомт”-ынхон энэ удаад “Sky Garden Residence” төслийг бүрэн санхүүжүүлж байгаа юм. Ер нь нийгмийн сайн сайхны төлөө, амар тайван байдлыг бүрэн мэдрүүлж чадах шинэлэг орон сууцны төслүүдийг “Голомт” үргэлж дэмжиж, санхүүжилтийг нь саадгүй, цаг хугацаанд нь олгосоор ирсэн байдаг.

Энэ удаад ч шинэ технологи, шилдэг шийдэл, эрүүл аюулгүй эко орчин бүрдүүлсэн “Sky Garden Residence” төслийг хэрэгжиж эхэлсэн цагаас нь өнөөг хүртэл санхүүжилт олгож, түншлэн ажиллаж байна. Анх 2017 онд эхэлсэн “Sky Garden Residence” төслийн бүхий л шат дамжлага, цаг хугацаанд “Голомт” банк тэдэнтэй хамт байж, Фаз-1, Фаз-2 дээр 40 хувийг санхүүжүүлэн ажилласан нь аль хэдийнээ оршин суугчдаа хүлээн авчээ. Харин одоо тус төслийн Фаз-3 ашиглалтад ороход шаардлагатай үйл ажиллагааны зардал, хөрөнгийг санхүүжүүлж байгаа гэнэ.

Цаасан дээрх төсөл амьдрал дээр ажил болоход саадгүй санхүүжилт л чухал. Нэгэнт “Sky Garden Residence”-ийнхэн энэ асуудлаа итгэлт түнш “Голомт”-доо даатгачихсан учраас зөвхөн бүтээн байгуулалт, чанартаа бүрэн анхаарлаа хандуулах боломж бүрджээ. Тиймээс ч “Teso Properties” компанийнхан оршин суугчдадаа тав тух, амар амгаланг итгэл дүүрэн санал болгож чадаж байна. Тэгэхээр эрхэм уншигч Танаас нэг асуулт асууя. Өдөр бүр өнгө засаж, хаяа тэлж буй их хотын зүрх нь хаана оршдог вэ? Хотын төв цэгтээ юу, ногоон бүсдээ юу? Төв талбайгаа тойрон байрлах өндөр оффисуудад уу, эсвэл ногоон бүс дэх буйдхан байшингуудад уу? Үгүй ээ, аль нь ч биш. Хүн бүрт явдаг маршрут, очдог газар, ажилладаг байгууллага, амьдардаг орчин нь өөр өөр байдаг. Тэр тусмаа амьдарч буй газар нь хүн бүрт Улаанбаатар хотын “зүрх” нь, “төв” нь байдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй байх. Өдөр бүр л хүн гэртээ харьдаг. Тэнд аз жаргалыг, амьдралын хамгийн сайхныг мэдрүүлдэг гэр бүл, үүр хүүхэд тань байгаа шүү дээ. Тэгэхээр Таны гэр хаана байгаасай гэж хүсдэг вэ?

Г.ХУЛАН

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417