“Эмч, ажилчдын ачааллыг бууруулж, үндсэн ажлаа хийх боломжийг хангасан

“Эмч, ажилчдын ачааллыг бууруулж, үндсэн ажлаа хийх боломжийг хангасан

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай эмч, эмнэлгийн ажилтнууд маань нойр, хоолоо умартан ажиллаж байгаа. Танай төвийн хувьд энэ хүнд үед хэрхэн ажиллаж ирэв?

-Юуны өмнө хан-уулчууддаа, уншигч олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн   эрүүл мэндийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажилчиддаа ажил хөдөлмөрийн амжилт хүсэж, цар тахлыг даван туулах цаг хугацаа удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлмээр байна. Хан-Уул дүүрэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг  “Коронавируст халдварын төлөвлөгөөний” тодотгол хийж батлуулснаар бидний үйл ажиллагаа COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандан судлах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хандсан. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/03 тоот тушаалаар Гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийсэн. 2021 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн гамшгаас хамгаалах албаны штабын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай А/18тоот, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний А/32 тушаалаар хариу арга хэмжээг зохион байгуулах шаардалагатай тушаал, журмуудыг боловсруулан гаргаж бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

 

-Сүүлийн үед эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байгаа. Танайд хэр байна?

-Дэгдэлтийн байдал өвчлөлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, тархалтын цар хүрээг тодорхойлсон. Дүүргийн Засаг даргын А/489 захирамжаар 45 төрийн албан хаагчийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томилон ажиллуулсан нь эмч, ажилчдын  ачааллыг бууруулж үндсэн ажлаа хийх боломжийг хангасан. Тандалт, шуурхай   хариу арга хэмжээний багийг байгуулж Дүүргийн онцгой коммисын гишүүн, дүүргийн Засаг даргын орлогч, Эрүүл мэндийн төвөөс Нийгмийн эрүүл мэндийн  орлогч дарга нар ахлаж, өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар ханган   ажиллаж, тулгамдсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байсан. Дүүргийн онцгой комиссоос тандалт хариу арга хэмжээнд 11 автомашиныг түрээсээр авч дайчлан ажиллуулсан нь иргэдийг эмнэлэгт шилжүүлэх, шинжилгээг яаралтай зохион байгуулахад том нөлөө үзүүлсэн.

Коронавирусын халдварын амбулаторийг таван цэгт нээн ажиллуулж байгаа нь иргэдийг нэг дор бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн үр дүнтэй арга, аргачлал болсон.

Коронавируст халдварын илрүүлэг шинжилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулахад ПОС төхөөрөмж ашиглан бүртгэлжүүлэх санал санаачилгыг гаргаж, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн салбар COVID-19 халдварын хариу арга хэмжээний үед цахим шилжилтийг эрэлхийлээс өөр аргагүй нөхцөл бүрдсэн. Иймээс 119.mohs.mn, eruul.gov.mn, tandalt.gov.mn программ хангамжийг үйл ажиллагаандаа хэрэглэж ирсэн. Тандалтын программ хангамж дээр мэдээллийг   бүрэн оруулсан байдлын мэдээг өдөр бүр нэгтгэж, үйл ажиллагаандаа үнэлэлт  дүгнэлт өгч ажиллаж хэвшсэн. 

 

-Ингэж ажилласнаар ямар үр дүн гарав?

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчдын ачаалал буурч, үндсэн  тусламж үйлчилгээ болон гэрээр эмчлэгдэж байгаа батлагдсан тохиолдлын  хяналт, тусламж үйлчилгээ сайжирсан.

Коронавирусын батлагдсан тохиолдол ихтэй IV, XV,XVI, XIX хороонд COVID-19-ийн амбулаторийг нээснээр COVID-ийн эмнэл зүйн шинж тэмдэгтэй болон сэжигтэй тохиолдолд үзүүлэх тусламж үйлчилгээг үндсэн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдээс тусгаарлан халдварын тархалтыг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн. 

 

-Өнөөдрийн байдлаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тун буюу гуравдугаар тунгийн хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургууль зарим байгууллага аж ахуйн нэгжүүдтэй холбогдон явуулаар дархлаажуулалт хийх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Дүүргийн НБХ, МХХ-ийн холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран дотуур байртай их, дээд сургуулиудын оюутны дотуур байр хариуцсан удирдлагууд болон эмч нарт коронавируст халдварын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чиглэлээр сургалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө. Шадар сайдын энэ сарын 8-ны өдрийн 104 тоот тушаалаар баталсан Үнэлгээ хийх аргачлалын дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны есдүгээр сар хүртэлх хугацаанд коронавируст халдварын хариу арга хэмжээний чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа зааврын дагуу явцын үнэлгээг хийж тайлангийн хамт Улсын онцгой комисст хүргүүллээ. COVID-19 цар тахлын эсрэг “Хан-Уул дүүргийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт 28 хоногийн сургалтыг Эрүүл мэндийн төвийн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, нийгмийн ажилтнууд, тандалт, шуурхай хариу арга хэмжээний багийн эмч, ажилчид дайчлагдан ажиллаж байгаа. Төрийн албан хаагчид, СДИ дунд энэ сарын 14-нөөс эхлэн зохион байгуулан явуулж байна. Энэ боломжийг ашиглаад Дүүргийн онцгой комиссын удирдлага, хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад талархал илэрхийлье.

 

Р.Оюун

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417