Ч.Өнөржаргал: Татвар гэдэг нь нийгмийн баялгаас хүртэж байгаагийн хариуд төлөх төлбөр

Ч.Өнөржаргал: Татвар гэдэг нь нийгмийн баялгаас хүртэж байгаагийн хариуд төлөх төлбөр

СЭЗИС-ийн ахлах багш, докторант Ч.Өнөржаргалтай ярилцлаа.

ӨДРИЙН СОНИН

-Татварын прогрессив хувь хэмжээ гэж яг юу вэ, энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Татварын хувь хэмжээ гэдэг нь татвар ногдуулахаар тогтоосон татварын сууриас татварын төлбөрийг тодорхойлох хэмжээ юм. Татварын хувь хэмжээг шаталсан, хувь тэнцүү буюу пропорцианаль, тогтоосон дүнгээр гэж гурав ангилдаг юм байна. Шаталсан хувь хэмжээг прогрессив буюу өсөн нэмэгдэх, регрессив буюу ухрах шинжтэй хувь хэмжээ гэж хоёр ангилдаг. Прогрессив буюу өсөн нэмэгдэх хувь хэмжээ нь татварын суурь өсөх тутам татвар ногдох хувь хэмжээ нь нэмэгдэх байдлаар татварыг ногдуулна. Харин регрессив гэдэг нь татварын суурь өсөх тутам татвар ногдох хувь хэмжээ нь буурах байдлаар татварыг ногдуулахыг хэлнэ. Ерөнхийдөө орлогын албан татвар хэт их орлоготой хэсгийн орлогыг танах, орлогыг тэгшитгэж хуваарилах үзэл, санаагаар бий болсон гэж үздэг юм билээ. Тэгэхээр их хэмжээний орлого олж байгаа хэсэг их, бага хэмжээний орлогоос бага татвар төлдөг. 1990-ээд оны үед анх орчин үеийн татварын систем бий болоход ААНОАТ ба хувь хүний орлогын албан татварууд шаталсан хувь хэмжээтэй байсан. Тухайлбал, 1993-1994 онуудад ААНОАТ-ын хувь хэмжээ 15, 25, 30, 45 гэх мэт дөрвөн шатлалтай байсан. 2020 оноос шатлал ба татварын хувь хэмжээ хэвээр, харин зургаан тэрбум төгрөгөөс илүү татвар ногдуулах орлогод 25 хувийн татвар ногдуулж байна. Хувь хүний орлогын албан татварын хувьд ч мөн дээрх байдлаар шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулж байгаад 2007 оноос пропорцианаль буюу нэг хувь хэмжээтэй байхаар зохицуулсан. Татвар ногдуулах орлого өсөн нэмэгдэхийн хэрээр тэрэнд оногдуулах хувь хэмжээ дагаад өсдөг. Тэр бодлогыг л прогрессив хувь хэмжээ гэж байгаа юм.

-Зарим оронд жижиг үйлдвэрлэл, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орлогын хэмжээнээс үл хамаарч тогтсон дүнгээр орлогын албан татвар төлөх боломж байдаг. Харин манай улсын хувьд том, жижиг гэлтгүй бүгд орлогын хэмжээндээ тохируулан татвар төлдөг шүү дээ. Тэгэхээр энэ байдал нь шинээр гарч байгаа бизнес, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй юү?

-Манай улсын хувь хүний орлогын албан татварт хувиараа бизнес эрхлэгчдийн татвар ногдуулах орлого буюу ашгаас 10 хувийн татвар ногдуулдаг. Бизнес эрхлэгчид татварын хэмжээг 10 хувиас бага байлгахыг хүсэмжилдэг байх. Жишээлбэл,аж ахуйн нэгж ба хувиараа бизнес эрхлэгч иргэдийн хувьд 5 тэрбумын ашигтай байхад 10 хувийн татвар төлөхөд хэдэн төгрөг өөрт үлдэх вэ, таван саяын ашигтай байхад10 хувийн татвар төлөөд дөрвөн сая 500 мянган төгрөгтэй үлдэнэ гэдэг хоёр өөр хэрэг. Гэхдээ 2020 оноос орлогын албан татварын тухай шинэ хуулиар энэ хувь хэмжээг жижиг аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн татвар ногдуулдаг болсон. Тухайлбал архи, тамхи үйлдвэрлэх, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаггүй байх гэх мэт тодорхой шалгуур хангасан ААН-үүдэд орлогын хэмжээ зааж, тогтоосон хэмжээнд хүрээгүй орлоготой, хуулийн зүйл заалтыг биелүүлсэн, ногдуулсан татварыг хугацаандаа төлвөл төлсөн татварын 90 хувийг буцаан олгохоор зохицуулсан. Яагаад шууд нэг хувь гэлгүй 10 хувийн татвар төлүүлчихээд буцаан олгож байна вэ гэхээр аж ахуйн нэгжүүдээ төлөвшүүлэх, хуулийн хугацаанд тайлангаа ирүүлдэг, татвараа төлдөг, өөрөөр хэлбэл үүргээ сайн биелүүлдэг, түүнийх нь төлөө төрөөс урамшуулж буй бодлого гэж ойлгож болох юм. Бас УБ хотоос 500 км ба түүнээс хол зайд алслагдсан аж ахуй нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдэд дээр дурдсантай ижил тодорхой үйл ажиллагааны чиглэл зааж хязгаарласнаас бусад үйл ажиллагаа явуулж байгаа бол ногдуулсан татварын 50 хувийг хөнгөлөх, 1000 км алслагдсан зайд байгаа аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч иргэнд оногдуулсан татварын 90 хувийг хөнгөлөх болсон. Ингэхээр дөнгөж эхэлж буй аж ахуйн нэгжийн татвар боломжийн хэмжээнд хүрсэн, бизнесээ өргөжүүлэх тал дээр төрөөс сайн дэмжсэн гэж үзэж болно.

-Төлсөн татварын 90 хувийг буцаан олгоно гэхээр нийт нэг хувийн татвар төлнө гэсэн үг үү?

-Тийм ээ, нэг хувийн татвар л төлж байна гэсэн үг. Мөн борлуулалтын нийт орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй, татвар төлөгч өөрөө хүсэх юм бол хялбаршуулсан горимоор орлого татвараа тайлагнаж болно. Хувь хүний орлогын албан татварыг 2018 оноос буцаагаад прогрессив буюу өсөн нэмэгдэх шаталсан хувь хэмжээтэй болгох тухай хууль баталсан. Тухайн үед иргэд эсэргүүцсэнээр хуулийн өсөн нэмэгдүүлсэн хувь хэмжээг хүчингүй болгож татварын хувь хэмжээг эргээд 10 хувь буюу нэг л хувь хэмжээтэй болгосон. Тэр хуулийн үед үзэл баримтлал нь зөв боловч, шатлалаар татвар ногдуулах орлогын босго хэмжээ хэтэрхий бага байснаас иргэдийн нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэж бодит орлого буурахаар байсан. Жишээ нь, зэргэлдээх Өмнөд Монголын зарим их сургуулийн багш нарын хөнгөлөлт эдлээд яг бодитоор төлөх татвар нь цалингийн 1-3 хувь л болдог юм билээ. Харин манай улсын их сургуулийн багш нар 10 хувийн татвар төлдөг шүү дээ. Татварын хөнгөлөлтийн хэмжээ харьцангуй бага байгаа санагддаг.

-Тэгвэл прогрессив хувь хэмжээтэй олон шатлал байхын зорилго нь юу юм бэ?

-Үүний гол зорилго бол их хэмжээний орлого олж байгаа хэсгээс ахиу хэмжээний татвар цуглуулах. Татвар гэдэг нь нийгмийн баялгаас хүртэж байгаагийн хариуд төлөх төлбөр. Их хэмжээний ашиг олж байна гэдэг нь нийгмийн баялгаас илүү их хүртэж байна гэсэн утгатай. Тиймээс их хэмжээний орлого олж байгаа аж ахуйн нэгжүүдийн татвар өндөр байдаг гэж үздэг. Манайд өнөөдөр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хоёр шатлалтай байна. ААН, байгууллагын зургаан тэрбум хүртэлх төгрөгийн татвар ногдуулах орлогод 10 хувь, зургаан тэрбумаас илүү татвар ногдуулах орлогод 25 хувиар татвар ногдуулж байна.

-Ингэхээр сөрөг үр дагавар гарах уу, орлогоо нууж алдагдалтай тайлан гаргах ч юм уу?

- Бүх үйл ажиллагаагаа нэг компани дээрээ тайлагнахад 25 хувийн шатлал руу орчих гээд байхаар их дүнгээр татвар төлөхгүйн тулд шатлалаас доогуур татвар ногдуулах орлоготой байх гэж компаниа олон жижиг болгож хуваах гэх мэт сөрөг үзэгдэл гарч болзошгүй гэж үздэг. Тэгэхээр нэг биш нэлээд хэдэн компани болгоод жижиглэчихдэг гэсэн үг. Олон тооны компани бий болохын хэрээр татварын албаны ажлын ачаалал нэмэгдэх, татвараа бодитойгоор тооцохгүй байх, нэг нягтлан бодогч олон аж ахуйн эгжийн тайлан бэлтгэх гэх мэт сөрөг үр дагавартай.

-БНСУ-д гэхэд санхүү, татварын талаар мэдлэггүй аж ахуйн нэгжийн эздэд тодорхой заасан хэмжээний татвар ногдуулж, татварын хяналт, тайлан гэх мэт зүйлсийг өгөхийг шаардахгүй байх боломж байдаг юм билээ. Манай улсад ийм бодлого хэрэгжих боломж байгаа юу, энэ нь ямар давуу талтай вэ?

-Энэ бодлого бол бичил бизнесүүдэд авч хэрэгжүүлэх боломжтой. Бичил бизнес эрхлэгч хувь хүмүүс тогтмол дүнгээр татвар тогтоож төлөх боломжтой зохицуулалт манай улсад байгаа. 2016 онд орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүст орлогын албан татварын тухай хууль хүчингүй болоод орлогоос зарлагаа хасаж ашгаа тодорхойлон татвар төлдөг байсан. Харин 2020 оны хуулинд бичил бизнес эрхлэгчид тогтмол дүнгээр татвар төлж болохоор зохицуулсан.

Компанийн хувьд бол хялбаршуулсан тогтмол хэмжээгээр татвар төлөх боломжгүй. Учир нь бүх компаниудад тодорхой хэмжээ заачихвал бизнесээ хэмжих боломжгүй болно. Тиймээс хялбаршуулсан горимоор л тайланг тайлагнах боломжтой. Хэрвээ татварын тухай мэдлэггүй бол ААН, байгууллагууд болон хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж туслах мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн баг хамт олон байдаг. Тэдэнд хандаж тайлангаа бэлтгүүлэх боломжтой. Санхүүгийн тайлан бэлтгэнэ гэдэг зөвхөн хэн нэгэнд зориулж биш өөрөө өөрийгөө хянах, хэмжих, үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийх боломжийг олж авч буй хэрэг гэдгийг бизнес эрхлэгчид маань ойлгох цаг болсон байх.

-Ажилчин цалингаасаа хуулинд заасан хэмжээний татвараа төлдөг. Тэгээд байгууллагаасаа шагнал, урамшуулал хэлбэрээр нэмэлт орлого орж ирэхээр түүнээс бас татвар татдаг. Энэ нь татвар давхардуулж аваад байна гэсэн үг үү?

-Шагнал, цалин аль нь ч байлаа гээсн компанийн хувьд зардал. Тэгэхээр компаниас бол цалин, шагналыг өгснийх нь төлөө татвар авдаггүй. Харин ч компанийн орлогоос зардал болж хасагдаад татвар ногдуулах орлого буюу татвар тооцох суурийг бууруулж өгч байгаа гэсэн үг. Харин хувь хүний авч байгаа цалин, шагнал бол тэр хүмүүсийн орлого. Тэгэхээр хоёр өөр хууль үйлчилнэ гэсэн үг.

Нэг нь ААН-ийн орлогын албан татварын хуулиар зохицуулагддаг. Нөгөө нь хувь хүний орлогын албан татварын хуулиар ямар хэмжээний орлого орсон байна, түүнд нь 10 хувийн татвар ногдуулж таарна. Энэ нь компани тэр шагналд дахин татвар ногдуулаад төлж байгаа зүйл биш. Үндсэн зарчмын хувьд хүн ямар нэг байдлаар орлого олсон л бол татвар төлөх л ёстой. Хувь хүн өөрийн бий болгосон аливаа хөрөнгө оруулалтаасаа холбогдох хууль журмын дагуу зохих татварыг төлөх нь иргэн бүрийн үндсэн үүрэг гэдгийг ойлгож, хүлээж авах цаг болсон байх.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417