Д.Амартүвшин: 60 хүн цуглуулсан намайг 500.000-аар торголоо, одоо жинхэнэ хууль зөрчигч дарга нарт хариуцлага тооц

2021-11-21, 12:00 Цаг үе 507 5
Д.Амартүвшин: 60 хүн цуглуулсан намайг 500.000-аар торголоо, одоо жинхэнэ хууль зөрчигч дарга нарт хариуцлага тооц

Комедиан Д.Амартүвшин өнгөрсөн зургадугаар сард 60 орчим хүнийг хамруулсан "Тэвчээр тасарлаа" эсэргүүцлийн цуглааныг байгуулснаас үүдэж Ковидын эсрэг хууль зөрчсөн хэмээн цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг хэргийн шүүх хурал өчигдөр болж шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар Комедиан Д.Амартүвшингээс тодрууллаа. Дашрамд дурдахад, тэрээр ковидын үеийн нөхцөл байдалд хууль хүн бүрд тэгш үйлчлэхгүй байгааг эсэргүүцсээр байгаа залуусын нэг юм.

ӨДРИЙН СОНИН

-Дөрвөн сар орчмын өмнө үүсгэсэн зөрчлийн хэргийн шүүх хурал сая нэг шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоос дөрвөн сарын өмнө буюу зургадугаар сарын 28-нд 60 орчим хүнийг хамруулсан "Тэвчээр тасарлаа" флашмоб хийснийхээ төлөө гурван сарын турш байцаагдаж явлаа. Долдугаар сарын 26-нд хэргийн материалтай танилцсан. Ингээд наймдугаар сарын эхээр шүүх хурал товлогдоход хэргийн материал дээр авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гээд 14 хоногоор хойшлуулах шийдвэрийг шүүгч гаргасан. Гэтэл түүнээс хойш таг болчихсон шүүх хурал гэнэт болохоор болж, нэг хоногийн өмнө мэдэгдсэн. Тиймээс би нотлох баримттайгаа танилцана гээд пүрэв гариг хүртэл хойшлуулаад байсан.

Өнөөдөр /өчигдөр/ шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр нөгөө нотлох баримтын шаардлага хангахгүй байсан нотлох баримтууд гурван сарын дараа яг л бахь байдгаараа байсан. Уг нь шүүгчийн захирамж нотлох баримтын шаардлага хангах түвшинд ханга гэж гарсан. Гэтэл бүр дээр нь хууль зөрчсөн мэдүүлэг шүүх хурал дээр гаргаж ирлээ. Өмнөх хурал дээр мэдүүлэг авсан хүнийхээ гарын үсгийг аваагүй байсныг нотлох баримт болгоогүй. Дахиж мэдүүлэг аваад гарын үсэг зурах ёстой байтал хуучин нотлох баримтын шаардлага хангахгүй мэдүүлэг дээр хууль зөрчиж гарын үсэг зуруулчихсан байх жишээтэй. Ийм байдал дээр Булгантамир бид хоёрт шүүхээс зөрчлийн хэргээр 500.000 төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Яах вэ, би хуулиа дээдэлдэг хүнийг хувьд шүүхийн шийдвэрийг дагана. Гэхдээ сэтгэл маш дундуур байна.

-Тодруулахгүй юу?

-Улбар шар буюу ковидын хууль үйлчилж байх хугацаанд бид гурван метрийн зай баримтлаад 60 орчим хүнийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулсныхаа төлөө өнөөдөр торгууллаа. Тэгвэл яг тэр түвшинд хэдэн мянган хүнийг хамарсан шоу хийсэн дарга нарт хариуцлага тооцох уу. Өнөөдрийн байдлыг харахад хууль хүн бүрд тэгш үйлчлэхээ больчихжээ. Дарга нарт өөрөөр үйлчилдэг юм байна. Хүмүүст өөр өөрөөр үйлчилдэг болчихсон байна. Ардын намынхны жагсаалыг ямар ч асуудалгүй явуулчихдаг. Тэд төрийн тусгай бүсэд хүртэл жагсаал хийж болдог. Түүнийг чив чимээгүй дуугүй өнгөрөөдөг. Эрх мэдэлтнүүд эрх мэдлээ булаацалдаад өлсгөлөн зарлана. Түүн дээр зүгээр оруулчихна. Ц.Нямдорж даргын ивээлд нэг хүн жагсаал хийсэн, зүгээр. Гэтэл Отгонбаатар гэдэг залуу талбай дээр майхан барьчихсан чинь цагдаа нар яаж булааж зугтааж байлаа.

-Уг нь хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой.

-Шударга тав бол хэдэн арван гэрийг ямар ч асуудалгүй бариад, талбай руу шатах материал оруулаад бензин асаагаад тухлаг жагсаал цуглаан хийсэн. Гэтэл залуучууд талбай руу майхнаа ч оруулж чаддаггүй. Хүүхдийн гутал оруулах гэсэн чинь тэсэрч дэлбэрч магадгүй гэдэг. Оюун-Эрдэнэ даргын бензин тэсэрч дэлбэрдэггүй нь их сонин. Д.Амартүвшин гээд "Тэвчээр тасарлаа" гээд цуглаан хийлээ. Яг түүнтэй ижил улбар шар түвшинд Оюун-Эрдэнэ дарга, Болор-Эрдэнэ дарга нар паркад сайхан шоу цэнгээн хийлээ. Гадаадад сургууль төгсөөд ч нэмэр алга. Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээрээ. Хүүхэн хөдөөнөөс явсан ч хөдөө хүүхнээс явсангүй гэдэг шиг хичнээн гадаадад, Харвардад сураад ч энэ хүмүүст ёс зүй алга. Японд ийм зөрчил гаргасан бол энэ хүмүүсийн карьер дуусч байх ёстой. Гэтэл Монголд карьер нь дэвшээд, сайд, шинэ яам байгуулж өгч байна.

Ер нь манайд хоёр анги үүсч байна. Дарга анги, бусад анги гэж. Дарга нарт хууль ерөөсөө үйлчилдэггүй. Дарга хүссэнээрээ хүн цуглуулна, хууль зөрчинө, хүссэнээрээ ковид тараана. Ерөнхийлөгчийн сонгууль ямар болсныг санаж байгаа байх. 28 хоногийн турш хатуу хөл хорио дуусаад л шууд Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Түүнээс болж яаж хөдөө орон нутагт өвчин тарлаа даа. Хичнээн олон хүнийг арьс махтай нь хатаав. Хорт хавдраа эмчлүүлээд ирсэн ээжийг бяцхан охинтой нь уулзуулахгүй ямар өрөвдөлтэй дүр зураг үзүүлж байлаа. Хүүхдийг нь уулзуулахгүй байсаар өөд болгосон. Ийм байж болохгүй. Ингэж дабль стандарттай, хууль хоёр янзаар үйлчилж болохгүй. Иргэдийг цагддаг хорьдог, 30 хоногийн баривчилгаанд явуулдаг. Зургаа долоон цагдаа ирээд нүддэг, дараа нь зодуулсан болж жүжиглэдэг нийгэм болчихоод байна. Саяхан л УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаад л үг хэлэх эрх чөлөө шиг айхтар юм алга гэж хэлж дуусаагүй байтал дараагийн үзэл бодлоо илэрхийлэх эрх дээр шийтгэл ногдуулаад явж байна.

-Хуулиа дагана гэхээр давж заалдахгүй гэсэн үг үү?

-Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн долоо хоногт бидний хэдэн залуус "Ковидын үеийн Монгол Улс" гээд форум зохион байгуулсан. Яг үүний дараа мартагдсан шүүх хурал товлогдож, өнөөдөр торгохоор шийдвэрлэж байна. Дарга нарыг өөрсдийг нь чимхээд ирэхээр хууль цагдаа, шүүх болоод явчихаж байна.

Өнөөдөр намайг жагсаал цуглаан хийсэн гээд 500.000 төгрөгөөр торгож байна. Одоо жинхэнэ ковид тараасан хүмүүсээ торгоно байгаа. Хууль хүн бүрт тэгш үйлчилж байх ёстой. Ямар муухай ёс зүйгүй, улаандаа гарчихсан, ямар муухай ширэн нүүртэй болчихсон бэ, энэ төр засгийнхан. Хэлээд ч нэмэргүй, хана руу орилж байгаа юм шиг. Одоо үйлчилгээний газраа өдөр шөнөгүй хааж боохоо болих хэрэгтэй. Эдийн засгаа эрчимжүүлнэ гээд байсан яасан бэ. Эдийн засаг эрчимжих нь битгий хэл эдийн засгаа нуруун дээрээ авч яваа хүмүүсийг өдөр шөнөгүй торгож байна. Өнөөдөр шүүхийн танхим дээр маш олон хүн дугаарлаад зогсчихсон байна. Тэдний дунд шөнийн цэнгээний газрын эзэд ч олон байна. Яасан бэ гэсэн чинь шөнийн 00:05 цагт хаасан, 00:15 цагт хааснаас болоод таван сая төгрөгөөр торгуулахаар зогсож байна гэнэ. Эдийн засаг гэдэг чинь үйлчилгээний газраа онгойлгож байж эрчимждэггүй юм уу. Ийм хөлдүү, бүдүүлэг, дабль стандарттай төр засаг байгаад яах юм бэ.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417