Ядуусын өмнүүр орж, хүнсний талонд хамрагдсан 33 660 иргэнийг дэмжлэгээс хасжээ

2021-11-21, 12:45 Цаг үе 552 0
Ядуусын өмнүүр орж, хүнсний талонд хамрагдсан 33 660 иргэнийг дэмжлэгээс хасжээ

Халамжаас хөдөлмөрт шилжих  зорилтын хүрээнд “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг шинэчилж, хүнс тэжээлийн дэмжлэг авч буй өрхийн мэдээллийг нягтлан, зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр 5766 өрхийн 33.660 иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлжээ.

Ингэснээр улсын төсвөөс жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлсний зэрэгцээ нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан зарим үйлчилгээнд заавал хамрагдах нөхцөл тавьж, 4462 иргэнийг ургац хураалтын ажилд хамруулсан гэж А.Ариунзаяа сайд мэдэгдлээ.

Сануулахад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт орсон гэсэн мэдээллийг өнгөрсөн долоодугаар сард өгч байсан.

Тодруулбал, "Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаатай, нөхцөлтэй, хяналттай, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай гэх зэрэг хүмүүс шууд хасагдана. Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүллээ”  гэж байсан.

Мөн тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа Хүнсний талоныг зорилтот хүмүүст хүргэхэд чиглэсэн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байсан. Тухайлбал,  “Хүнсний талон дээр тухайлаад ярихад, зорилтот хүмүүстээ хүрэхгүй байна, авах ёсгүй хүмүүс аваад байна гэсэн шүүмж байдаг. Бид үүнийг засахын тулд төрд байгаа мэдээллийн сангуудыг ашиглана. Төрд байгаа мэдээллийн сангууд дахь мэдээллүүд дээр  үнэлгээ хийснээр тухайн өрхийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжтой юм уу, хөдөлмөр эрхлэж байгаа юм уу. Хэдий хэмжээний малтай юм, хөрөнгөтэй юм, ямар байшинд амьдардаг юм гэх зэргээр мэдээллүүд дээр үнэлгээ хийхээр Хүнсний талонд хамрагдах ёсгүй хүмүүсийн мэдээлэл системд тунаад гараад ирнэ. Тэдгээр хүмүүсийг автоматаар хасна.

Мөн нэг асуудал байдаг нь, журамд тусгасны дагуу хаягийн зөрчилтэй хүмүүст Хүнсний талон олгодоггүй юм. Тухайн баг хорооны засаг дарга нар, Өрхийн амьжиргааг дэмжих комиссуудын шийдвэрээр Хүнсний талон олгогддог. Тэгэхээр бид иргэдийн мэдээллийг цахимаар хянаад,  системүүдтэй уялдуулаад, нягтлаад аваад үзэхээр тухайн иргэн хаана оршин сууж байгаагаасаа үл хамаараад төрийн үйлчилгээг авах эрхийг нь нээх тухай өөрчлөлтийг “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-д оруулж байна. Ингэснээр оршин суугаа хаягийн бүртгэлгүй, хээр задгай газарт гэр бариад буучихсан, үнэхээр ядуу амьдарч байгаа иргэдэд төр нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж нь бүрдээд ирнэ. Зорилтот бүлэгтээ илүү чиглэсэн, системүүдээ илүү ашигласан,  халамжийн бодлогыг явуулна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417