Цагааны Хэнмэдэх: Манай улс худалдааны яамгүй олон улсын худалдааны хуульгүйн улмаас өнөөдөр тамд унаж байна

2021-12-11, 14:20 Цаг үе 629 1
Цагааны Хэнмэдэх: Манай улс худалдааны яамгүй олон улсын худалдааны хуульгүйн улмаас өнөөдөр тамд унаж байна

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Цагааны Хэнмэдэхтэй ярилцлаа. Тэрээр төв бараа баазын үндэс суурийг тавилцаж, гадаад худалдааны чиглэлээр эх орноо төлөөлөн Москвад ажиллаж байсан нэгэн. Үндсэндээ гадаад худалдааны яам, дотоод худалдааны яаманд ажиллаж байсан, Монголын худалдааг мэдэх цөөхөн хүмүүсийн нэг.


-Хэнмэдэх гуай, тантай гадаад дотоод худалдааны хуулийн талаар ярилцах гэсэн юм. Манай улс худалдааны нэгдсэн хуульгүйг та шүүмжилдэг. Ийм хуульгүй учир хоёр хөрш маань дуртай цагтаа хилээ хааж биднээр даажигнаад байх шиг. Тусгаар улсын хамгийн гол юм худалдааны хууль, худалдааны яамтай байх хэрэгтэй гэдэг?

-Хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш өнөөг хүртэл худалдаа арилжаа хүний болоод нийгмийн амьдралын амин сүнс нь болсоор ирсэн. Худалдаагүйгээр хөгжсөн, худалдаагүйгээр нийгмийн харилцаагаа зохицуулсан нэг ч орон энэ дэлхий дээр байхгүй. Улс орны хөгжил дэвшлийн амин чухал зүйл болсон худалдааг харин манай улс задгай тавьчихсан нь харамсалтай.

Дэлхийн 200 шахам орны 40-өөд нь худалдааны бие даасан яамтай, 80 орчим нь худалдаа аж үйлдвэрийн яамтай байна. Худалдаа гэдэг чинь тив хоорондын мөн хэд хэдэн тивийг нийлүүлсэн, улс хоорондын хөрш орнуудын гэсэн өргөн сүлжээгээр нэгдсэн бодлогоор явагддаг. Худалдааг ингэж явуулахын тулд зам тээвэр, харилцаа холбоо, банк санхүү бүгд хоорондоо уялдаа холбоотой байх хэрэгтэй. Энэ бүхэн манайд цэгцэрч өгөөгүйн улмаас бид өнөөдөр тамд унаж байна. Монголд худалдаанаас бусад салбар хууль журамтай, сүрхий цэгцтэй бодлоготой харагдах юм.

Худалдааг болохоор төвөгтэй, нарийн чимхлүүр, жижиг асуудал нь том болж, том асуудал нь жижгэрч харагддаг учир зүрхшээгээд орж чадахгүй байна уу даа. Түүнээс гадаад дотоодын худалдааны хуультай, бие даасан яамтай байхыг эрхбиш улс орныг удирдаж байгаа хүмүүс мэдмээр юм. Хятад улс худалдааны яамтай, Орос болохоор худалдаа аж үйлдвэрийн яамтай байна. Түүндээ хамтарч уялдуулсан хууль зүйн зохицуулалттай байна. Гэтэл Монгол яаж байна, яам ч үгүй, хууль ч үгүй байна. Хоёр хөрштэйгөө стратегийн түншийн харилцаатай гээд байгаа.

-Их л сүрхий харилцаатай юм ярьдаг ч өнөөгийн байж байгаа царай ийм л байна?

-Наад стратегийн түншийн харилцаа гэдэг чинь зүгээр дипломатын бодлого л байхгүй юу. Улс орнуудын болон тив дэлхий, хоёр улс хоорондын олон улсын худалдааны хууль эрх зүйн бичиг баримт хамгийн чухал. Тэрхүү бичиг баримтад Хятад, Монголын худалдааны хэлэлцээр 5 юм уу 10 жилээр гээд хөдөлшгүй заалттай байдаг. Орос, Япон зэрэг бусад орнуудтай яг ийм маягаар олон улсын худалдааны хэлэлцээр байгуулах учиртай. Европын холбооны улсуудтай бас л ийм хөдөлшгүй гэрээ хэлэлцээр хийх хэрэгтэй. Европын холбоотой ноолууран эдлэл тарифын хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэсэн инээдтэй гэрээ маягийн юм байдаг. Улс хоорондын, тив хоорондын худалдааны ийм хэлэлцээр байхгүй учир монголчууд бид ямар өрөвдмөөр байдалтай байна вэ. Хятад хилээ хаалаа гэнэ, хэзээ нээх нь тодорхойгүй. Орос бензин шатахуун өгөхгүй, нефть тасарлаа л гэнэ. Худалдааны хэлэлцээр байхгүй юм чинь ямар ч улс дарамт шахалт үзүүлэхээ бодно. Үндсэндээ хилийн боомилолт үзүүлэхээ бодно. Нефтийн талаар ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр гэж байна уу. Түүнээс хоёр улсын яамны хооронд юмуу, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хэлэлцээр чухал биш. Энэ бол хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн зарчмыг хадгалж чадахгүй. Улс орныг төлөөлсөн бичиг баримт болж чадахгүй.

-Тяньжин дээр бүх бараа гацлаа, хил хаагдлаа бид яах юм бэ гээд монголчууд хий дэмий орилолдож сууна. Хэрвээ худалдааны хууль хэлэлцээртэй бол Хятад хилийн асуудал дээр хариуцлага хүлээх үү?

-Хятадаар ихэнх бараа дамжин өнгөрч байгаа. Мэдээж цаанаас ачуулсан газар, улс орнууд Хятадтай олон улсын гэрээ хэлэлцээртэй байгаа. Яг энэ зарчмаар манайх цаад орнуудтай нь гэрээ хэлэлцээ байгуулаад, тухайлбал, Европын баруун зах Амстердамаас бараа ачууллаа гэж бодоход ямар тарифаар, ямар хугацаанд, ямар тээврийн хэрэгслээр явуулах гэдгээ бүр нарийн заана. Эрсдэл гарвал яах уу, аюулгүй ажиллагаагаа хэрхэн яаж хамгаалсан, даатгалыг нь хэн хариуцах гээд хууль эрх зүйн олон заалт бий. Манай улс ийм хууль зүйн заалтгүй, гэрээ хэлэлцээ гэж байхгүй учир үргэлж өөдөөсөө нулимуулдаг. Хэрвээ олон улсын худалдааны хуультай, түүнээ ягштал баримтлаад явдаг байсан бол манай ийм төрлийн бараа Тяньжин дээр 15 хоног саатсан байна. Тав хоног саатах байтал 10 хоног илүү саатсан байна, гэрээ хэлэлцээрийн дагуу хариуцлагыг та бүхэн хүлээнэ гээд сууж байхгүй юу. Гэвч тийм хууль эрх зүйн боломжгүй байна. Өнөөдөр бид бараа худалдааныхаа ихэнхийг Хятадаас авч байна. Тиймээс Хятадтай Монголын хуульд бүрэн захирагдах хууль эрх зүйн үндэс бүхий бичиг баримтын хэлэлцээртэй байх хэрэгтэй. Энэ бол эн тэргүүний асуудал болсон. Манай нэг компани Хятадын компаниас хуурай сүү болоод, энэ чигийн үйлдвэрийн тоног төхөөрөмж авдаг байя гэж бодъё. Мэдээж хоёр улсын компани хоорондын гэрээ хэлэлцээр гэж бий. Энэхүү гэрээ нь Монголын хуульд бүрэн нийцэж байна уу гэдгийг анхаарах нь чухал. Ямар нэгэн эрсдэл гарвал яах вэ гэдгээ дандаа бодох хэрэгтэй. Гэвч өнөөдөр энгийн хэрэглээний бүтээгдэхүүний гэрээ байтугай улс хоорондын стратегийн бүтээгдэхүүний гэрээ гэж байхгүй байна ш дээ. Түүний илрэл Оросоос авч байгаа нефтийн асуудал дээр айхавтар мэдрэгдэх юм. Стратегийн бүтээгдэхүүний гэрээ бол зайлшгүй төр засгийн хэмжээнд хийгдэж нийлүүлэх хугацаатай, он сартай, аюулгүй байдлын баталгаатай байх ёстой.

-Өнгөрсөн жилийн хавар Худалдаа бэлтгэлийн яамны сайд байсан Б.Шаравсамбуу гуай та хэд төрийн гурван өндөрлөгт хандсан захидал бичиж байсан санагдана. Та хэдийн үгийг хүлээж авсангүй юу. Мөн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хэр холбоотой байна вэ?

-Тийм ээ, төрийн гурван өндөрлөгт захидал бичсэн. Монголын худалдаа эзэнгүйдлээ. Гадаад дотоод худалдаа, импорт, экспорт аль аль нь эзэнгүйдлээ. Үүнийг хянадаг, зохицуулдаг төрийн бодлого алга байна аа. Энэ бүхнийг хийхийн тулд бие даасан яамтай байх хэрэгтэй. Яагаад гадаад дотоод худалдааны яам байгаа юм бэ. Мөн худалдааны хуультай болмоор байна. Олон улсын худалдааны хуультай болж дэлхийтэй хөл нийлүүлж алхахгүй бол энэ улс орон чинь сүйрлээ. Яагаад Монголын төр хамгийн чухал зүйл болох худалдааг эзэнгүй орхив. Худалдаа үйлдвэрлэл гэдэг улс орны амин чухал асуудал мөн. Нэн даруй хуультай болмоор байна гэсэн захидал бичсэн. Өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүйг бид бүхэн харж байна. Тэр үед даруйхан худалдааны яам байгуулаад, за яам байгуулдаггүй юм аа гэхэд хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийгээд бие даасан хуультай болсон бол өнөөдөр бидний амьдрал ийм байхгүй. Олон улсын хууль гэрээ хэлэлцээгээ яриад түс тас сууж байх байсан. Худалдааны яамтай байх тухай сүүлийн гурван жил ярилаа. Ер нь тэгээд өнөөдөр худалдаа гэдгийг үндэс сууриар нь мэдэх, хуучны кадрууд цөөрсөн байна. Гадаад худалдааны яамныхан бүгд өнгөрсөн. Амьд сэрүүн хүн ховор дуулдах юм. Дотоод худалдааныхнаас цөөн хүн байгаа байх. Монголд худалдааны байгууллага үүссэний 100 жилтэй холбогдуулж Б.Шаравсамбуу түүхчилсэн ном бичиж байгаа гэсэн. Нарийн ширийн юмыг мэдэх хүн ховор болжээ гээд хааяа над руу ярьдаг юм. Хамгийн гол юман дээр хүн байхгүй, байгаа хүнээ улс нь тоохгүй. Ийм л байна. Би энэ үгийг гомдоллосон маягаар хэлж байгаа юм биш. Улс орны хувь заяаг бодсондоо хэлж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим ердийн олон нийтийн байгууллага. Үйлдвэрчний төв зөвлөл, залуучуудын байгууллага гэдэгтээ ижил олон нийтийн байгууллагын статусаар л явж байгаа. Өөр давуу юм байхгүй. Харин сүүлийн үед төр засагтай л эн чацуу ажилладаг газар болсон юм уу даа.

-Тэр нь буруу юу?

-Буруу ч гэж юу байхав. Хамгийн гол нь худалдааны танхимаар худалдаа экспорт, импорт хийлгэж болохгүй л дээ. Улс гүрнүүдийн худалдаа, аж үйлдвэрийн танхимтай нягт холбоотой, уялдаатай сайн л ажиллахыг шаардах хэрэгтэй. Гол нь манай төр засгийнхан худалдааны танхимтай хамтарч ажилласан нэрээр худлаа хөөргөөд байх шиг. Сүүлийн үеийн хууль тогтоомжуудыг, мөн төр засгийн бодлого чиглэлийг харахад ингэж санагдаж байна. Импорт, экспортыг эзэнтэй болгохгүй бол монголчуудад мэдэгдэхгүй асар их капитал гадагшаа урсч байна. Дандаа валютаар хөрвүүлж авч байгаа. Хувь хүн болоод албан байгууллага төгрөгт хөрвүүлээд асар их валютаа гадагшаа алдаж байна. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс байхгүй, үнээ мэддэггүй, өртөг зардлаа тооцдоггүйн улмаас алдагдал гарч байна. Мөн үүнээ дагаад асар их мөнгө хувь хүний халаасанд эргэлдэж байна.

Энэ бүхэн цаашлаад авлигын үндэс суурь болдог гэмтэй. Энэ тал дээр ямар ч хамгаалалт зохицуулалт алга. Дээрээс нь Монголд худалдаа хийхэд ямар их дарамт байна вэ. Төр засгийн бодлого уялдаа байхгүй учир жирийн худалдаачдыг татвараар дарамтална, хяналт шалгалт нэрээр дарамтална. Байр орон сууцных нь ариун цэврээр дарамтална. Үүний нөгөө талд худалдаа эрхлэгчдийн үүрэг хариуцлага байхгүй учир барааныхаа үнийг хэдэн зуу дахин нэмээд зарж болж байна. Зах зээлийн зарчмаар худалдаа нээлттэй, чөлөөтэй, үнэ өртгийг нь улсаас хянаж болохгүй гэж үзсэнээс л бурдуусан. Хүний болоод нийгмийн амьдралын энэ бүх асуудал Монголд ямар ч замбараагүй, эзэнгүй дур дурын байгаа нь улс орон цаашид хөгжил дэвжих үндэс суурьд маш халгаатай. Хэдэн жилийн өмнө Ч.Улаан сайд ноолуурын үнийг баруун зүүн аймгаар нь хувааж яаж авч байлаа. Төр нь худалдаан дээр ямар ч бодлого шийдвэргүй, дур зоргын гэдэг нь тэндээс харагдаж байсан. Хамгийн аюултай юм гэвэл худалдааны боловсон хүчин гэж алга. Гадаад дотоод худалдааны мэргэжлийн сургууль байхгүй. Худалдааны нэртэй сургуулиуд чинь худалдаа мэргэжилтэн бэлтгэдэггүй дандаа санхүү, нягтлан гэсэн анги байдаг юм билээ. Тэгэхээр энэ салбарын ирээдүй их л бүрхэг байна. Бид өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагш нь зарж борлуулахыг худалдаа гэж ойлгоод байна.

-Та бол Монголын худалдааны домог болсон хүмүүстэй гар нийлж ажиллаж байсан. Тэр тухайгаа товчхон дурсахгүй юу. Орост худалдааны төлөөлөгчөөр сууж байхдаа гаднаас эх орон руу бүх л хэрэгцээтэй барааг зөөдөг байсан гэдэг?

-Монгол Улсад худалдааны байгууллага үүсч бий болсны 100 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд хамт ажиллаж ирсэн хүмүүсээ дурсана гэдэг сайхан.

Миний хувьд тэртээ жараад онд Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийг бараа судлаачийн мэргэжлээр төгссөн хүн. Төв бараа бааз гэж вант улс байлаа, тэнд ажиллаж байсан. 1980 онд Моксвад суугаа худалдааны төлөөлөгчийн орлогч болсон. Манай худалдаа төлөөлөгчийн газар 30 гаруй мэргэжилтэнтэй, үүнд үнэ судлал, зах зээл судлал, өргөн хэрэгцээний бараа судлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, цахилгаан станц, уул уурхай гээд салбар бүрийн шилдгүүд байлаа. Бүгд орос болон гадаад хэлтэй хүмүүс. Ийм л бие даасан олон улсын статустай байсан. Худалдааны төлөөлөгч гэдэг албан өрөөнд цаас эргүүлж суугаад хийдэг ажил биш. Хуучин Зөвлөлтийн бүх орнуудтай харилцаа тогтооно. Европын орнуудтай харилцана. Бүх оронд очиж Монголоос захисан бараа таваарыг авчирна. ЭСЯ-наас хамгийн их томилолтоор явдаг хүн нь би. Энэ дэлхийгээр тэнэж өгсөн. Эстоноос вэф радио, темп 1, 2 гэсэн зурагт, Гүржээс вино, дугуй булантай цай гээд бүх хэрэгцээний юмыг авчирч байсан. Ингэж Худалдааны төлөөлөгчийн газраар дамжуулж Монгол руу хэрэгцээт барааг цаг алдалгүй явуулах үүрэг хүлээсэн. Түүн шиг Хятадаас хараат байгаа энэ цагт тухайн улсад Худалдааны төлөөлөгчийн газарт яг мэргэжлийн хүмүүсийг нь сонгож ажиллуулах хэрэгтэй. Хятад болоод дэлхий нийтийн хэлтэй, санхүү худалдааны өргөн мэдлэгтэй, төлбөрийн янз бүрийн балансуудыг ойлгодог, гол нь Монголынхоо эрэлт хэрэгцээг сайн мэддэг тийм хүнээр удирдуулаад бүрэлдэхүүнд нь олон улсын статусын дагуу 30-40 хүн байх ёстой. Тэгж байж л үүсээд буй асуудлын цаана гарна. Худалдааны төлөөлөгчийн хүмүүсийг улс төрийн шугамаар биш, мэргэжлийнх нь үүднээс сонгодог байх хэрэгтэй.

Миний хувьд дэндүү олон хүнтэй ажиллаж иржээ. Анх сургууль төгсөөд ажилд ороход худалдаа бэлтгэлийн яамны сайд Доржготов гуай байсан. Намайг хөдөө дагуулж явж амьдрал таниулсан хүн. Сүүлд Дархан хотыг байгуулах үед гурван сарын хугацаатай томилолт өгсөн. Гадаад худалдааны яамны сайд нь Очир гуай байсан. Очир гуай надад үнэ өртөг тооцох нарийн ширийн асуудалд зөвлөгөө их өгнө. Улсын төлөвлөгөөний комиссын дарга Ринченпэлжээ гуай, Очир гуай, Содном гуай гурав намайг гадаад худалдааны төлөөлөгчийн газарт үүрэг өгч явуулсан. Молом гэж Төв хорооны худалдааны хэлтсийн дарга, сүүлдээ Худалдаа бэлтгэлийн сайд байсан. Тэр хүн их дэмждэг байсан. Москвад байхад миний дарга Төмөр гэж банкны мэргэжлийн мундаг хүн байлаа. Өдөр цай уух завгүй л ажилладаг байлаа. Батын Дэрдэв гэж бүх насаараа худалдаанд ажилласан хүн, би Москвагаас явахдаа тэр хүнд ажлаа өгч байсан гээд дурсамж олон. Ингээд яривал 100 жилийн түүхтэй Монголын худалдааны нэгэн жарны түүхийг нь хүүрнэж болж байна.

-Сүүлд танаас нэг зүйлийг асуухад, та Монголд зочид буудал гэдгийг үндэслэж бий болгосон хүн. Ялангуяа “Баянгол” зочид буудлыг өнөөдрийн түвшинд хүрэхэд үндэс суурийг нь олон улсын жишгээр бий болгосон байдаг?

-1987 онд “Баянгол”-д ирэхэд дарга, нягтлан байхгүй, эзэнгүй. Энд тэндээсээ ус гоожсон, цахилгаан тасарсан, дампуурсан газар байсан. “Жуулчин” компанийн мэдэлд “Улаанбаатар”, “Баянгол” гэсэн хоёр буудал, Тэрэлж, Өмнөговь, Өндөр довын жуулчны баазууд байв. Өндөр дов, Өмнөговь хоёрыг “Баянгол”-ын харьяанд шилжүүлсэн. Би өөрөө гадагшаа явж гэрээгээ хийж жуулчингаа авна. Яаж хөл дээр нь босгох уу гэж бодоод Засгаас мөнгө зээлэхээр боллоо. Банкнаас валютын зээл авъя гэхээр байдаггүй. Харин Өмч хувьчлалын сангаас валютын зээл авч болно. Өмч хувьчлалын комиссын дарга нь Да.Ганболд байсан.

Ерөнхий сайд Бямбасүрэн гуай, Да.Ганболд, Д.Дорлигжав хоёр Шадар сайд. Хүүгүй зээл, гурван жилийн дотор валютаар нь төлнө. Банк биш Засгийн газар учир хүүтэй, хүүгүй гэсэн хууль эрх зүйн заалт байгаагүй. Тэр үеийн сая доллар гэдэг маш их мөнгө л дөө. Тэр мөнгөөр Баянголд засвар хийлгэсэн. Хятадын барилгын ерөнхий компани руу шууд очлоо. Тэнд Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Их дэлгүүрийг барьсан Өмнөд Монголын Хишигт гэж нөхөр байсан, түүнтэй уулзаж засварын ажлыг хариуцуулахаар болсон. Бээжингээс мэргэжлийн долоон хүн авчирч архитектурын зургийг нь гаргуулсан. Давхардсан тоогоор Хятадаас 360 хүн ирж ажилласан байдаг. 1992 онд "Баянгол"-д хамгийн түрүүнд өнгөт телевизор тавьж байв. Холбооны яамтай ярьж тохироод шилэн кабель татаад, III цахилгаан станцтай яриад дулаан, усны асуудлаа шийдсэн. Манай Төв шуудан холбооныхон "Баянгол"-ын үүдэнд үүрэн телефонтойгоо сууж байсан гээд бод. Гадаад руу, мөн хөдөө орон нутаг руу ярих утасны тарифыг би өөрөө тогтооно. Дэлхийн хоолны том сүлжээ болох Бээжингийн компанитай яриад бээжин нугасны газар ажиллуулсан. Ёстой өдөр шөнөгүй хүн шавдаг байлаа. Мөн валютын дэлгүүр нээсэн. Бүх зүйлийг автомат кассын системд оруулсан.

-Аргагүй олон улсын жишгээр үзэж дээ?

-Бүх өрөөг олон улсын буудлын стандартаар тохижуулж, үнэ зэрэглэлтэй болгосон. Хонконгийн зах зээлээс материалаа сонгож Голланд, Герман, Япон руу хүн явуулж сургасан. Тогоочдыг Герман, Японд, менежерүүд, цахилгаан шатны асуудал болоод инженерүүдийг Бээжинд сургасан. Ингэж хүний нөөцийн асуудлаа бодлогоор бэлтгэсэн. Японы компанитай менежмэнтийн гэрээ байгуулж, тэндээс ирсэн жуулчдыг Баянголд буулгах асуудлыг шийдсэн. 1992-1998 он хүртэл "Баянгол" улсад төлсөн татвараараа тэргүүлж байсан. Мөн гадаадаас ирдэг жуулчдын тоо хэд дахин өссөн. Тэр үед 10-аад мянган жуулчин манайд ирдэг байсан бол зөвхөн "Баянгол" 40 мянган жуулчин авсан. Ажилчдын нийгмийн асуудлын хувьд ёстой эргэлт хийсэн. 300 шахам ажилтантай байсан. Өмч хувьчлалын тогтоол гаргаж 30 айлд байр өгсөн. Монголын зочид буудлын холбооны анхны дарга, үндэслэгчийн хувьд бусдадаа хичээл зааж байсан. Маш олон зочид буудлын дарга нар суусан. Менежмэнтийг ингэж олон улсын жишиг, стандартын дагуу хийсэн юм. Ерэн долоон он хүртэл би захирлаар ажилласан. Баянголын хөрөнгөөр их юм хийсэн. Төмөр замын тэнд таван давхар байр, Улаанбаатарын дөрвөн районд “Баянгол” нэртэй махны дэлгүүр, Өвөрхангайн Бат-Өлзийтөд алтны уурхай хүртэл нээлээ. Нэг зүйлийг онцлоход, 1994 онд Өмч хувьчлалын газраас Хөрөнгийн бирж дээр бэлэн мөнгөний арилжаа гаргах хууль гарсан. "Баянгол"-д хөрөнгө хэрэгтэй байсан учир тэнд бүртгүүлээд нэмж хувьцаа гаргахаар Үнэт цаасны хороо Хөрөнгийн биржээр зөвшөөрөл гаргуулаад, баталгаажуулаад дуудлагад оруулаад 80 мянган ширхэг хувьцаа нэг удаа Хөрөнгийн биржээр гарсан юм. Бэлэн мөнгөний анхны арилжаа гэж Хөрөнгийн биржийн түүхэнд бичигдсэн байдаг. Сүүлд "Баянгол"-ыг ямар хүн удирдсаныг монголчууд мэдэх учир би юу хэлэхэв.

Source: dnn.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417