Төрийн Банкийг нээлттэй хувьцаат компани болгосноор олон нийтийн хяналт сайжирна

Төрийн Банкийг нээлттэй хувьцаат компани болгосноор олон нийтийн хяналт сайжирна

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэж үг бий. Монголын хөрсөнд нэлээд бат суучихсан иймэрхүү үг нэг бус, нэлээд олон байдаг бололтой юм. Зохиолч Колин Краучийн “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” номын орчуулагч О.Гомбожав ийм нэгэн “үг”-ийн талаар тун сонирхолтой жишээ татсан нь өдгөө ч цахим сүлжээнд хадгалаатай байна. Бизнес, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй тэрээр “Төр муу менежер гэдэг үгийг манайхан их сайн цээжилсэн юм шиг байгаа юм. Хэн нэг нь мянга давтаж өгөөд цээжлүүлсэн ч байж магадгүй. Иймээс төрийн оролцоо аль болох бага, болж өгвөл байхгүй байх ёстой гэхээр бид их амархан хүлээж авдаг. Уг нь төр муу менежер байна гэдэг нь сайн менежер болох ёстой гэсэн үг болохоос огт оролцоогүй байх ёстой гэсэн үг биш юм” гэж ярьжээ. Үнэхээр түүний зөв.

Монголд төрийн өмчит аж ахуйн нэгж болгон алдагдалтай ажилладаг, аль эсвэл дампуурдаг гэх ойлголт хаанаас ч юм гарчихсан байдаг. Хачирхалтай нь, ийм яриаг гаргасан хүмүүс нь эргээд төрийн өмчийг хувьчилж авахаар тэргүүн эгнээнд дугаарлаж зогсдог. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад өөртөө авчихсан тийм жишээ ч цөөнгүй бий. Эсрэгээрээ төр өмчөө зөв удирдаж чадвал төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж болдгийг харуулсан аж ахуйн нэгжүүд ч олон байгаа.

Хамгийн их улстөржсөн, хамгийн их дуулиан тарьсан ганц жишээг энд эш татъя. Та бидний бүгдийнх нь мэдэх Таван толгойн нүүрсний бүлэг ордыг монголчууд олборлож чадахгүй гэж олон жил ярьж байлаа. Дэлхийн хэмжээний ордыг дэлхийн компани л олборлоно гэх яриа. Гэтэл өнөөдөр Монгол Улсдаа татвар төлөлтөөрөө ч, ногдол ашгаараа ч тэргүүн эгнээнд явж байгаа “Эрдэнэс Таван толгой” бол төрийн өмчит л компани. Тиймдээ ч цар тахлын хүнд үед Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг өргөлцөж, хүн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг тараасан биз. Бодох л өнцөг.

Үүн шиг бас нэгэн төрийн өмчит компанийг хувьчлах нь гэсэн яриа цахим орчинд давалгаалж эхэлсэн нь анхаарал татлаа. 2020 онд 37.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жил тутам ашиг нь өсч байгаа Төрийн банкийг хувьчлах ёстой гэсэн яриа л даа. Бас л хардлага төрж байна. Одоо тайлбарлая.

1.

Цар тахлын хүнд цаг алсрах болоогүй энэ үед төр өмчдөө банктай байсныг үр шимийг монголчууд нийтээрээ л хүртэж байна. Засгийн газар, Монголбанкнаас явуулж буй бодлогыг дэмжиж, тахлын үед ашиг бус, ард түмнийхээ амьдралыг харсан шийдвэрүүд энэ банкны тодорхой манлайлалтай ажил болж байсныг хүмүүс мэднэ. Тодруулбал, Өнгөрсөн онд КОВИД-19 цар тахлаас шалтгаалан улс орон даяар тогтоосон хөл хорионы үед тэтгэвэр, халамж олгох ажлыг Төрийн банк л манлайлж, гардан гүйцэтгэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу Ажлын байрыг дэмжих зээлийг зорилтот бүлэг буюу яг бичил болон жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь олгосон зээлийн тоо хэмжээнээс харагдана.

Жилийн гурван хувийн хүүтэй энэхүү зээл эдийн засагт ямархуу эерэг нөлөө үзүүлснийг барим тавим хэлж чадахгүй ч “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын Дундаж давхаргыг дэмжиж, 2050 онд хүн амын 50 хувьд хүргэх зорилгын эхлэл цэг нь болж чадсан. Үүнийг ч Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг. Тэрээр “Төрийн банк нь Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэсэн байдаг.

Дундаж давхрагыг бойжуулж байж л нийгмийн хөгжил урагшаа явдаг нь бичигдээгүй “хууль”. Улс орнуудад дундаж давхарга нь хэдий том байна боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үйлчилгээний хүртээмж нь сайжирдаг. Үр дүнд нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ашиг орлогын хэмжээ өсдөг гээд эдийн засагт нь гол хөшүүрэг болсоор байдаг. Тиймээс ч энэ бодлогыг Монголдоо гардан гүйцэтгэхэд төрд гар хэрэгтэй. Бас зайлшгүй шаардлага ч байна. Юу гэхээр он солигдохын өмнөхөн Үндэсний статистикийн хорооноос 2020 оны ядуурлын тооцооллын үр дүнг танилцуулсан. Тус хорооны дарга Б.Батдаваа “ҮСХ-ноос ядуурлын түвшинг тооцоолохдоо ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. 2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ нь 184 747 төгрөг бөгөөд үүнээс доош хэрэглээтэй хүнийг ядуу хүн амд тооцсон. Уг тооцооллоор Монгол Улс 2020 оны байдлаар 3.3 сая хүн амтай байгаагаас 903.4 мянга нь ядуу хүн ам гэж тооцоод байна. Цар тахал ядуурлыг бууруулах түвшнийг удаашруулсан. Хэрэв коронавирусийн цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 2018 оныхоос 4.1 нэгж хувиар буюу 24.3 хувьд хүрч буурах боломжтой байлаа” гэж мэдэгдсэн юм. Энэ бол дундаж давхаргыг дэмжих зайлшгүй шалтгаан.

2.

Банк бол итгэл дээр тогтдог бизнес. Тиймээс ч энэ салбарт гарсан нэг худал үг мянга давтаж амжаагүй байхдаа  “үнэн” болох аюултай байдаг. Хор хохирлыг нь өргөн түмнээрээ үүрэлцдэг. Төрийн банк ч яг ийм “зовлон” дээр боссон банк. Харин төр зөв менежмент явуулсны үр дүнд өдгөө Монгол Улсын Топ-5 банкны нэг болж, энэ нь эргээд нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагыг өндөрсгөж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-аар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Банкны тухай хуульд арилжааны банкны хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэх эрсдэлээс сэргийлэх хэд хэдэн зохицуулалт орсон байдаг. Үүний нэг нь банкны системд ажиллаж байгаа 12 арилжааны банкнаас нөлөө бүхий 5-ыг нь 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болгохоор үүрэгжүүлсэн юм. Энэ дагуу банкууд эхнээсээ нээлттэй хувьцаат компани болж эхэлсэн. Хуулийн дагуу Төрийн банк ч бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Харин хуулиар хүлээсэн энэ үүрэг нь өдгөө Төрийн банкийг хувьчлах нь гэсэн “бор шувуу”-ны эхлэл болоод байгаа бололтой юм. Энэ талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс тодруулахад “Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Ингэснээр иргэд, жижиг, дунд бизнесийг дэмжигч банкны үүргээ бүрэн утгаар нь биелүүлэх боломжтой болно. Нэг ёсондоо Төрийн банк нээлттэй хувьцаат компани болсноор дундаж давхаргыг бойжуулагч банкны үүргээ бүрэн биелүүлэх боломжтой. Энд зориулж цохон хэлэхэд, Төрийн банк нь хувьчлагдах бус, хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтийн хяналтад дор үйл ажиллагаа нь явагдана гэсэн үг юм. Бид цаашдаа ч дундаж давхаргад ээлтэй банк, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн банк одоо 100% Төрийн өмчит компанийн хэлбэрт байгаа бол нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтийн хяналт сайжирна аа л гэсэн үг. Түүнээс хувьчлал бус юм. Ердөө л ийм энгийн. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417