Нийгмийн шилжилт яагаад гажуудав?

2022-01-10, 10:35 Улс төр 1,554 3
Нийгмийн шилжилт яагаад гажуудав?

(I хэсэг)

 

Ах дүү социалист орнууд, төр засаг, намын удирдагчдаа магтан дуулсан улиглалыг өдөр бүр сонсох гэдэг, ирээдүйд бүх зүйл сайхан болж, коммунизмд хүрэх тухай гэнэн номлолыг өдөр тутам сонсох гэдэг, улс орныхоо буруу болохгүйг хэлэх оюун сэтгэлгээний чөлөөгүй байдал гэдэг, нас засгаасаа үхтлээ айж, айдас зовнилд хүлэгдэх гэдэг энэ мэт үзэл бодлоо илэрхийлэх хүний төрөлх заяагдмал эрх хяхан боогдсон, оюун санааны дарангуйллыг хүлцэн тэвчих гэдэг эсрэгээр дотоод сэтгэлд нам засаг, социализм, тогтолцоогоо үзэн ядах, өширхөн хорсох, занаж зүхэх эрс хурц эсэргүүцсэн мэдрэмж, үзэл, санаа сэдлийгхуримтлуулдаг.Хуримтлагдсан хурц мэдрэмжүүд нэгэн цагт тэвчээрийн хязгаарт тулж,ухамсрын хяналтаас гарч, тэсэрч дэлбэрнэ.Хэдэн арван жил дарангуйлагдсан оюун санаа гэнэт тэсэрч, дуу дуугаа авалцан, энд тэндгүй эсэргүүцлийн цуглаанууд өрнөж, социалист тогтолцоог дэлхий даяар нурааж орхив. 

Энэ явдал энэхүү тогтолцооны нэг хэсэг манай тогтолцоог нуран унахаас өөр аргагүй, нийгмийн шилжилт хийхээс өөр аргагүй байдалд хүргэж дээ.Нийгэм шилжих үйл явц гайхмаар хурдан өрнөж, хэдхэн сарын дотор хуучин нийгмээс шинэд шилжжээ. Гэвч жам ёсныхоо гольдрилоор яваагүйн гайгаар энэ үйл явц үндсэн чиг үүрэг, зорилго, зарчмаасаа хэт хазайн гажуудаж, өнөөдрийн байдлаар нийгмийн шилжилт бус холион бантан, хутгамаг ер нь бол юу ч биш болж замхарсан дүр зураг харагдаж байна.

Үзэгдэл гэдэг дотоод тал, дотоод үйл явц, учир шалтгаанаа гадагш тусгадаг жам ёсоор зарим хачин жигтэй үзэгдлүүд гэхэд шилжилт бүтэлгүйтсэн хийгээд гажуудсан гэдгийг, тэрхүү дотоод үйл явцын шалтгаан нөхцөл, далд учрыг тусган харуулж, бидэнд мэдээлж байна. Хэлбэр бус агуулга талаас нь харж, задлан шинжиж, шилжилтийг далд гүн учир, дотоод зүй тогтол, зорилго, үе шат, жам хууль, зарчим талаас нь харвал ямар учиртай үйл явц байж вэ? гэдгийг дэлгэн харуулахыг хүслээ. Утгагүйдэлд нэрвэгдсэн бидний оршихуйд аливаа үйл явдал, үзэгдлийн далд гүн учир утга, учир шалтгаан, учир зүйгэдэг агаар ус адил амин чухал хэрэгтэй байна. Энэ үйл явцын далд учрыг голлон бичлээ. 

 

 

Мөн чанар, зүй тогтлын хувьд шилжилт гэж хуучин тогтолцоо шинэ тогтолцоогоор, нэг нийгэм нөгөөгөөр солигдох үйл явц бөгөөд нэгд, хуучин тогтолцоо халагдах, хоёрт, тэр хоосон орон зайд нь шинэ тогтолцоо төлөвшин тогтох гэсэн үе шат, эрэмбэ дарааллаар явагддаг, гүнзгий учир бүхий явцыг л хэлээд байгаа юм. Ер нь бол хуучин халагдаж, шинэ төлөвшин тогтох завсар үеийг нэрлэжээ гэсэн үг.

 

 

 

Дотоод талаас нь харж, задлавал, завсар үед дараах үйл явц явагддаг юм байна. Шилжилт гэдэг хэлбэр ба агуулга шилжих үйл явцыг хамааруулах ба хуучин социалист тогтолцоо гэхэд хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр халагдаж эсрэгээр шинэ ардчилсан тогтолцооны хэлбэр ба агуулга аль аль нь ирж төвхнөн, төлөвшин тогтоно. Үзэл санаа гэдэг тухайн тогтолцооныхоо агуулга нь, үндэс суурь нь болохын хувьд социалист тогтолцооны үндэс суурь коммунист үзэл суртал, ангич намч үзэл, коммунизмд хүрэх тухай гэнэн итгэл үнэмшил, захиран тушаах арга барил, захиргаадсан дарангуйлагч сэтгэлгээ нэн түрүүнд халагдах учиртай. Энэ нь иргэдийн оюун санаанд хэвшин тогтсон дараах сэтгэлгээ, үзэл, итгэл үнэмшил, үзлүүд тухайлбал, Япон, АНУ, Хятад импералист орнууд бол дайсан гэх ангич үзэл, ард иргэд, баян чинээлэг хүнийг ажилчин ангийг дарлагч, мөлжигч ангид хамааруулж, үзэн яддаг сэтгэлгээ, социализм байгуулж, ирээдүйд коммунизмд хүрнэ гэсэн итгэл үнэмшил, эрх баригч нам, нам төрийн удирдагчаа тахин шүтэх үзэл, төр бүхнийг зохицуулна гэсэн хэт хамааралт хараат сэтгэлгээ, нам засаг, даргаас айх айдас, хөрөнгө мөнгө хийгээд арилжаа наймааны тухай уламжлалт үзэл, дамын наймаачин, панзчин гэх жигших үзэл, сэтгэлгээ, үзлүүд ч мөн халагдана гэсэн үг.Агуулга халагдаж буй үйл явц энэ. Хуучин нийгэмд бүрэлдсэн оюун санааны ертөнц халагдах бөгөөд үүнд, ертөнцийг үзэх үзэл, өөрсдийгөө хийгээд бусдыг үнэлэх үнэлэмж, ёс суртахуун, итгэл үнэмшил, ёс зүй, итгэл бишрэл, дэлхий дахин, нийгмээ харах оюун сэтгэлгээний хэв шинж, социалист амьдрах хэв маяг, социалист ухамсар энэ мэт агуулга, үнэт зүйлсадилханхалагдана.

Агуулгад, социалист үзэл суртал, сэтгэлгээ, чиг баримжаа, арга барилд суурилсан ямарваа хэлбэрүүд халагдах учиртай. Хэлбэр буюу 1924 – 1992 он хүртэл оршин тогтносон социалист чиг баримжаа бүхий БНМАУ, улс төрийн тогтолцоо, социалист хэв маяг бүхий шинж чанартай үндсэн хууль, улс төрийн товчоо, сайн нарын зөвлөл, захиран тушаах арга барил бүхий хүнд сурталт төр, коммунист үзэл сурталд суурилсан, хязгааргүй ноёрхогч, төр нийгмийг удирдан чиглүүлэгч, эрх баригч нам МАХН \ одоогийн МАН \, эдийн засгийн тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, боловсрол, шүүх бүх салбар тогтолцоонууд, НАХЯ, үзэл суртлын хяналтын хэлтэс главлит, төрийн одон медалиуд, социалист өмч бас энд дурьдагдаагүй тухайн үед оршин байсан зүйлс, хэлбэрүүд нэн даруй халагдана.

 

Шинээр ирж, суурьшихзүйлсийн магнайдардчилсан үзэл санаа, үнэт зүйлс, тулгуур зарчмууд нэн даруй ирэх ёстой. Шинэ тогтолцоо, шинэ нийгэм, шинээр ирсэн зүйлсийн агуулга нь, үндэс суурь нь, бүтээгч нь ирж буй нь энэ юм. Зах зээлийн эдийн засаг, олон намын тогтолцоо, хүнлэг энэрэнгүй, иргэний нийгэм , парламентын засаглал,хувийн өмч энэ мэтшинэ хэлбэрүүд, мөнхүү олон ургальч үзэл, үг хэлэх эрх чөлөө, хувь хүний үүрэг хариуцлага, хамтач үзэл, нэгдмэл үзэл санаа, үндэсний үзэл энэ мэт агуулга ирнэ. 

Нийгэм нэгээс нөгөөд шилжих завсар үед хуучин ба шинэ, социализм ба ардчилал, төлөвлөгөөт ба зах зээлийн эдийн засаг, социалист сэтгэлгээ ба ардчиллын үнэт зүйлс, үзэл санаа хоорондоо холилдож, дундаас нь өөх ч биш, булчирхай ч биш буюу социалист ч биш, ардчилсан ч биш, хуучин ч биш бас шинэ ч биш завсрын бүтэцтэй буюу заримдаг хийгээдсаармаг, саарал, хоёрдмол, холион бантан, тодорхойгүй байдал, нөхцөл бий болно. Иймэрхүү завсрын үзэгдэл, үйл явдал улс нийгмийн оршихуй амьдралд үй олноороо төрж, бий болдог зүй тогтолтой юмсанж. Энэ бол шилжилтийг дагалдан явагддаг жам ёсны үйл явц билээ. Жишээ нь, заримдаг үзэгдлүүд гэхэд хуучин зүйлс хараахан халагдаж амжаагүй ба шинэ зүйлс баттай суурьшиж амжаагүй дотоод үйл явцыг гадагш тусган харуулж, мэдээлж байдаг байна.Хэсэг хугацаа өнгөрөхөд хуучин зүйлс халагдаж, орыг нь шинэ зүйлс эзлэнэ. Шинэ зүйлс төлөвшин тогтсон нөхцөлд заримдаг, саармаг, холион бантан, тодорхойгүй нөхцөл байдал эцэслэж, шинэ рүүгээ, ардчилал руугаа, шинэ нийгэм рүүгээ гэхчлэн ялгарал явагддаг нь нэг тал руугаа гарч буй үйл явц юмсанж. Эдгээр нь нийгэм шилжиж буй дотоод үйл явц гадна талдаа тусч, шилжилт дууслаа гэдгийн гадаад шинж тэмдгийг харуулж байгаа юм. Энэ үед шинэ зүйлс оршихуй орон зайд байр байраа олж, эмх цэгц тогтож, иргэд хуучин сэтгэлгээ, арга барил, үзлээсээ салж, тэдний оюун санаа, үзэл бодолдшинэ сэтгэлгээ, үзэл хэдийнээ төлөвшин тогтсон байдаг ийм учиртай юм байна. 

 

Шилжилт гэдэг зайлшгүй туулах учиртай үе, зам, цаг хугацаа юм. Завсар энэ үеийг цаг хугацаагаар хэмжих, хэдэн жил, тэдэн арван жилийн хугацаанд туулна гэсэн бэлэн жор, загвар, онол байхгүй. Дэлхий дахины түүхээс харж байхад энэ үеийг улс орон бүр янз бүрийн хугацаанд туулсан байдаг юм билээ. Манай улсын хувьд 1960-аад оноос хөгжлийн шинэ шатанд орж буйг тэмдэглэн, социализм бүрэн байгуулах зорилт дэвшүүлж, түүндээ социализмын материал техникийн бааз байгуулах, нийгмийн харилцааг боловсронгуй болгох, социалист шинэ хүнийг хүмүүжүүлэх гэсэн үндсэн зорилготой хөтөлбөр боловсруулсан юм билээ. Завсрын үе эцэслэж, шинэ нийгэмд шилжиж, нэг талдаа гараад байгаа нь энэ юм. Завсар энэ үед хуучин нийгэмд оршин тогтнож байсан хуучин зүйлс, ноёд, ван гүн цол хэргэмүүд үгүй болж, баяд ноёдын хөрөнгө хураагдаж, хамжлагт ёсыг халж,шашин номын үйл хэрэг хориглогдож, хуучин амьдралын хэв маяг, итгэл бишрэл үндсээрээ халагдаж, суурин дээр нь шинэ цагийн зүйлс уран зохиол, хүн эмнэлэг, их дээд сургууль, шинжлэх ухаан үй олон зүйлс шинээр бий болжээ. Феодалын нийгмээс социалист нийгэм рүү шилжих энэ үйл явцад хорьдугаар зууны дөрвөн арванг зарцуулжээ.

 

Хуучин халагдаж, шинэ зүйл төлөвшин тогтох гэдэг асар их зөрчилтэй, хүнд хэцүү, адармаатай үйл явц байдаг. Хуучин ба шинийн хооронд асар их зөрчил үүсч, хар аяндаа л хөл толгойгоо алдаж, эх захгүй үймж бужигнасан, дээд зэргийн замбараагүй нөхцөл байдал бий болдог. Манай улс гэхэд лам нарын бослого, үймээн хийгээд хувьсгалын эсэргүү хэрэг дэгдэж, хэдэн арван мянган хүнийг буудан хороож, иргэд хэдэн мянгаараа хилийн цаад руу дүрвэх энэ мэт хурц зөрчилтэй нөхцөл байдлыг тухайн үед туулсан юм билээ.

Завсрын үе эцэслэхэд шинэ нийгэм, шинэ ахуй орчин, шинэ бүхэнд дасан зохицсон шинэ сэтгэлгээ, үзэл бүхий шинэ цагийн хүн төрж бий болж бүр төлөвшсөн байдаг. Энэ хүмүүсийг шинэ цаг, шинэ нийгэм, шинэ бүхнийг бүтээгчид гэж харна. Дараах учиртай. Хорьдугаар зуунд оршин амьдарч байсан хүмүүс бол тухайн зуун, тухайн цаг үе, тухайн нийгэм хийгээд улс орноо бүтээгчид нь юм. Тэдний оюун санаанд бүрэлдсэн зүйлс, тухайлбал, орчин үеийн хүнлэг энэрэнгүй үзэл санаа, ардчилсан зарчим, хувь хүний ба нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага эдгээр үнэ цэнэт зүйлс бүр шинэ нийгмийг дотоод талаас нь эмхлэн цэгцэлж, бүтээх болно. Оюун сэтгэлгээнд нь бүрэлдсэн үнэ цэнэт шинэ зүйл бүхэн нь энэ цаг, шинэ нийгэм, шинэ хүнийг хүртэл бүтээдэг.Ертөнц оршихуйн суурь зарчмуудын нэг энэ. Социалист нийгэмд амьдарч байсан хүмүүс гэхэд бичиг үсэггүй, мухар сүсэгт живсэн, балар харанхуй, ертөнц дахин, хөгжил дэвшлээс хэдэн зуунаар хоцрогдож, дэлхий дахинаас мартагдсан феодалын бурангуй улсыг социалист улс орон болгон бүтээн байгуулсан билээ. 

 

 

Улс орон, нийгэм, оршин амьдрах сайн сайхан нөхцлөө бүтээх гэдэг нэг хэсгийн, тухайлбал, зөвхөн төрийн үүрэг биш бөгөөд тухайн цагт, тухайн улсад оршин амьдарч буйбүхий л иргэдийн хувь нэмэр, бодит үүрэг оролцоонд тулгуурлан явагддаг үйл явц байдаг билээ. Хүн бүрд ноогдсон үүрэг юм шүү. 

 

 

 

Энэ үйл явц энэ цагт бас дахин нэг удаа хэрэгжих учиртай. Нийтийг хамраагүй боловч аажим удаан боловч манайд энэ үйл явц явагдаж байгаа бөгөөд орчин цагийн, шин нийгмийн шинэ хүн төлөвшиж л байна. Бүтээгч төрж байгаа нь энэ юм. Худал хуурмагт живсэн, хүчирхийлэл нэвчсэн нийгэм, ертөнц дайдын хамгийн муу муухай хуран цугласан улс орноо ардчилсан нийгэм бүхий орчин үеийн улс болгон бүтээн байгуулах үүрэг энэ цагт оршин амьдарч буй монголчууд бидэнд ноогдож байна. 

Дээр бичсэн учир, зүй тогтлын дагуу харж, улс нийгмийнхээ нөхцөл байдал, оршихуй амьдарлыг шинжээрэй. Шилжилт дууссан уу?дуусаагүй юу? Хуучин халагдсан уу?үгүй юу? Ардчилал төлөвшин тогтсон уу? эсвэл ? Энэ асуултын хариултыг хэрхэн харах тухайд чиглүүлж, оюун сэтгэлгээнд зүг чиг өгөв.

Мэдээж улс нийгмийн оршихуйд өрнөж буй дотоод үйл явц гадагш тусна. Тэрхүү дотоод үйл явцыг улс нийгэмд өрнөх үйл явц, үзэгдэл, үйл явдал хийгээд иргэдэд хэвшсэн тогтсон сэтгэлгээ, хандлага, үзэл тусган харуулна. 

 

Нэгд, заримдаг, холион бантан, эмх цэгцгүй, дээд зэргийн замбараагүй, саармаг, тодорхойгүй нөхцөл байдалгэдэг шилжилт бүтэлгүйтэж, завсрын үедээ гацсаны шинж тэмдэгбилээ.

Хоёрт, хуучин агуулга хэвээр байх аваас шинэ ирээгүй, шилжилт зөвхөн хэлбэрт явагдаж, агуулгад явагдаагүй гэсэн үг. Энэ байдал, шинж тэмдэг бол нийгмийн шилжилт хэлбэрийн төдийд явагдсан болохыг гэрчилсэн мэдээлэл юм.

Гуравт, шинэ агуулга, ардчилсан үзэл санаа, тулгуур зарчмууд, тухайлбал, үг хэлэх эрх чөлөө гэхэд улс нийгмийн амьдралд бодитой хэрэгжсэн байх аваас аваас хуучин халагдаж, шинэ агуулга, шинэ зүйлс, ардчилсан үзэл санаа төлөвшин тогтож, нэг тал руугаа гарч, шилжилт дуусчээ гэсэн үг. 

 

сонин mn

 

 

Үргэлжлэл бий

 

Ч.ТУЯА

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417