Эзэнгүй эмчийн диплом

Эзэнгүй эмчийн диплом

Эрдмийг сураад буцлаа гэхээр аюулхай цээжиндээ дүүрэн баяртай
Эргээд ангидаа суухгүй гэхээр алаг нүдэндээ сувдан нулимстай

Энэ дуу Анагаах ухааны их сургуулийн хурлын зааланд эгшиглэнэ. Энд тэндгүй үсээ засуулж, нүүрээ будаж, шунхадсан, өндөр өсгийт жийж, урт, богино үндэсний дээлээрээ гоёсон охид сургуулийн хонгилоор гүйлдэнэ. Тэдний ойролцоо бараан өнгийн монгол дээлээр ижилссэн өвгөн, хөгшин хоёр гартаа хар өнгийн костюм барьчихсан, нүдэндээ нулимстай зогсож буй нь түүгээр өнгөрөх хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байв. Тэр өвгөнийг  Дамдин гэдэг. Хонгор нутгийн хүн.

Нутагт нь бол шовгор Дамдин, ажилсаг Дамдин гэж янз бүрээр л дууддаг юм. Дамдин гуай нутагтаа нэгэн байгууллагад жолоо мушгидаг бол эхнэр нь насаараа эмнэлэгт ажилласан сувилагч. Тэд 30 жилийн амьдралыг хамтдаа туулж, хоёр нь хүү, нэг охинтой өнөр өтгөн сайхан гэр бүл болж чадсан Монголын мянга мянган эгэл жирийн айлуудын түүхийг бүтээж яваа хүмүүс. Өдгөө  эл хоёр хөгшний санчиганд нь буурал суужээ. Уг нь Дамдин гуай гэргийн хамт өнөөдөр хамгийн их баярлах өдөр,  энэ өдөр дунд хүүгээ сургууль төгсөхөөр зүтгэсэн зургаан жилийнхээ баярыг хуваалцах учиртай. Харамсалтай нь тэдний баяр хөөр, бахархал нь айдас, харуусал, гунигаар солигдох нь тэр. 

Дамдин гуайн дунд хүү Золбоот арван жилийн сургуулиа “А” дүнтэй дүүргэж сурагчдын элсэхийг хүсдэг, босго өндөртэй АУИС-ын эмчилгээний ангид одоогоос зургаан жилийн өмнө элссэн орсон юм. Дунд хүүгээ ийн хүссэн сургуульдаа элсч, ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэх болсонд Дамдин туйлын сэтгэл ханамжтай байв.

Тэр өдрөөс хойш  хүүдээ өвөлд нь хонь, ямааны мах явуулын хүнээр дайж, харин хавар нь эцэг эхээс үлдсэн цөөн хэдэн малынхаа арьс, ноолуур, махыг борлуулж хүүгийнхээ сургалтын төлбөрийг аргацаадаг байв. Хүү Золбоот ч туйлын сэргэлэн, нягт, нямбай хүү. Анагаахын сургуульд хүний биеийн анотомиос эхлээд эм судлал зэрэг хүнд шалгалтуудаа төвөггүй давчихдаг, ангидаа сурлагатай төдийгүй, даруу төлөв нэгэн.

Тиймдээ ч Япон руу  сургуулиа төлөөлөн хоёр ч удаа оюутан солилцоогоор явж туршлага судалж, хоол боловсруулах эрхтэн системийн талаар багштайгаа гар нийлж судалгааны бүтээл туурвисан гээд түүнийг тодотгох олон сайн зүйл байсан гэдгийг ангийхан нь хэлдэг.

Гэвч... гайт сүүдэр дагуулсан өдөр бол 2012 оны 5.20-ны өдөр. Энэ өдөр Золбоотын хувьд хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн өнгөрөөх баярт мөч тул эртнээс хувцас хэрэглээгээ бэлтгэсэн байв. Сургуулийнх нь хонхны баярт захирал нь нээж үг хэлж, араас нь эрдэмтэн багш нарын ээлж дараалан сэтгэгдлээ хэлж дуусч эцэст нь оюутнуудын чөлөөт цаг эхлэв.

Өдөржин сургууль, ресторан хэссэн оюутнууд тэр оройдоо салхинд гарч амралтын газарт тухлахаар болов. Тиймээс хотоос 100 гаруй км газарт байршдаг амралтын газарт архи дарс ууж хөлчүүрцгээнэ. Ангийнхан нь гитар тоглож дуулцгаах үед балаг дарс амсаж үзээгүй Золбоот сэтгэл хөдөлж ангийнхнаас нэхэн байж гурван ч хундагыг тогтоож орхив. Энэ үед ёстой тэнгэр дайвалзаж ухаан санаа нь балартсан тул шууд л унтаж орхив. Харин өглөө нь ангийнх нь Дорждэрэм хүү Золбоотыг дуудтал огт хөдөлсөнгүй.  Сэрсэнгүй. Тэрбээр үүрд бурхны орон руу  буцжээ. Хэдийгээр ангиар нь дүүрэн эмч нар байвч түүнийг аварч чадсангүй. Оройтсон байв.

Шинжилгээний хариу архины цочмог хордлого гэсэн дүгнэлт гарсан ч эцэг, эхийг нь сэтгэлийн зовлонд унагаж орхисон нь энэ. Хэрэг явдал ийм л юм болж өнгөрөв. Хүүгээ амралтад явсан хойгуур эцэг эх нь маргааш ромбо, дипломын гардан авах үеэр хэрхэн хүүгээ баярлуулах талаар төлөвлөгөө боловсруулж, бас ч үгүй нутгаас авчирсан хэдэн кг ноолуураа зах гар борлуулж хэрэндээ бэлтгэл хийсэн байв. Гэнэт утас дуугарч, том охинынх нь царай зэвхий цайрч хоолой чичирч “ Яагаад, хүн андуурсан бай. Үгүй байлгүй дээ” хэмээн давтан давтан хэлэхийг сонссон Дамдин гуай гэнэт муу совин татаж цээж рүү нь хүнд зүйлээр цохих шиг мэдрэмж төрсөн байна. Төд удалгүй гэрт байсан хүмүүс Золбоотыг өөд болсныг дуулан чихэндээ итгэж чадалгүй бүгд эмнэлэг рүү хөдөлцгөөв. Харамсалтай нь Золбоотын амьдралын цаг зогссон байлаа. Үүнийг сонссон ээж нь өвдөг сөхрөн бахирч унасан бол том эгч нь ухаан алдаж харин Дамдин гуай дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг арай ядан харамссан, халагласан, гашуудсан сэтгэлээ барьж байлаа.

Нэг л мэдэхэд анагаахын сургуулийн дипломоо гардан авах өдөр ирсэн байв. Хүүгийнхээ ромбоо зүүхдээ өмсөхөөр бэлтгэсэн хар костюмыг нь торонд хийж аван эхнэрээ дагуулан сургууль дээр очсон нь тэр. Сургуулийн захирал нэрсийн дарааллаар нь дуудаж: Дамдины Золбоот гэх үед эцэг нь хүүгийнхээ костюмыг барьж индэр өөд алгуурхан алхахад хурлын том заал нам гүм болсон байв. 
Хавар төгсөлтийн баярын үеэр согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн эрэмдэг болсон тэр ч бүү хэл амь насаа алдсан эмгэнэлт хэрэг явдал хэдэн арваараа тохиолдож байв. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л нэг ангийхан зугаал яваад голд живж хоёр ч төгсөгч амиа алдсан осол гарч байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ. Монголчууд бид аливаа баяр ёслолыг тэмдэглэхдээ архи дарсыг хэтрүүлэхгүй, зөв зохистой хэрэглэж сурах нь эмгэнэлт ослоос, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал алхам болно гэдгийг энэхүү  сургамжаар дамжуулан уламжилж байна. 

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417