Жүжигчин, СТА Д.Баттөмөр: Аав, ээжийн эрх танхи хүүг эр хүн болгодог газар застав л юм байна

2017-10-28, 14:51 Гэр бүл 2,183 0
Жүжигчин, СТА Д.Баттөмөр: Аав, ээжийн эрх танхи хүүг эр хүн болгодог газар  застав л юм байна

Харахаар л инээд бэлэглэдэг, олны хайрыг татсан жүжигчдийн нэг бол хошин урлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр. Тэрбээр Мөрөөдлийн театрын ам бүлд багтахын зэрэгцээ, уран сайхны кинонуудад олон сайхан дүрийг бүтээсээр байгаа билээ. Энэ цагийн хөдөлмөрч залуу үеийн төлөөлөл болсон түүнийг дугаарын зочноор урилаа. 

 

-Манай сонины урилгыг хүлээн авч цаг гаргасанд баярлалаа. Таны ажил тавлаг уу?

-Баярлалаа. Эх орныхоо дархан хилийг манаж буй нийт хилчиддээ, ахлагч, офицерууддаа, заставт ажиллаж байгаа бүсгүйчүүд, бяцхан дүү нартаа өнөөдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийнхнийхээ гишүүдийн өмнөөс “Эх орны манаа” сонинг уншиж байгаа хүмүүстэй мэндчилж байна.

 

-Аль нутагт төрж өссөн бэ. Эцэг эх нь юу хийдэг байв?

-Би Өвөрхангай аймгийн төв Арвайхээрийнх. Аав маань аймгийнхаа барилгын компанид жолооч, ээж маань Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт насаараа ажилласан. Намайг бага байхад аав маань бурхан болсон доо. 

 

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манайх өнөр өтгөн олуулаа шүү дээ. Арван хүүхэдтэй айлын хамгийн отгон нь би байгаа юм. Эгч маань хуулийн чиглэлийн хүн. Би бас хуулийн чиглэлээр ажиллана гэж бодож яваад урлагийн хүн болчихсон.

 

-Эхнэрийг тань тантай их адилхан гэдэг. Эхнэртэйгээ яаж танилцаж байв?

-Заяаны хань зам дээр гэгчээр бага залуу байхад манай тоглолтыг үзээд явж байгаад надтай учирсан. Одоо хоёр охинтой болсон. Эхнэр маань надтай их төстэй юм шиг байгаа юм. /Инээв/ Үнэндээ шал өөр л дөө. Хүмүүс л төстэй гээд байдаг юм. Яг харвал сайхан бүсгүй бий. Хүүхдүүд маань мэдээж аав, ээжтэйгээ адилхан байлгүй яахав. Би фэйсбүүк, твитэр, сонин сэтгүүлд гэр бүлийнхээ зургийг тавьчихдаг. Гэр бүлээ юунд нь ч нууж хаах вэ. Тэгэхээр хүмүүс ижилхэн гээд баахан л ярина.

 

-Зураг ярьж эхэлсэн болохоор нэг зургийн түүхийг сонирхмоор санагдлаа. Таны охинтойгоо, МУГТ П.Сэрдамбатай гурвуулаа авхуулсан зураг олны анхаарлыг их татсан. МУГТ П.Сэрдамбыг танай эхнэртэй, бүр МУГТ Э.Бадар-Уугантай хүртэл андуурсан хөгтэй явдал гарч байсан шүү дээ?

-Шинэ оноо гаргачихаад нэгдүгээр сарын 1-ний өдөр бид гэр бүлээрээ салхинд гардаг юм. Тэгж явж байхдаа тэр зургийг аваад цахим хуудсандаа тавьчихсан чинь хүмүүс шуугиад нэлээн газар авсан шүү. Манай П.Сэрдамбыг тэр ч байна, энэ ч байна гээд л бичээд эхэлсэн. Тэгтэл П.Сэрдамба утасдсанаа “Миний хөгшин наад зургаа устгачихаа” гэдэг юм. /Инээв/ Устгаад ч нэмэргүй аль хэдийн хүмүүс хуулаад олонд түгээчихсэн байсан. Тийм юм болно гэж бодож тэр зургийг цахим хуудсандаа уг нь тавиагүй.

 

-Ингэхэд та хэдэн хочтой вэ?

-Байна өө байна. Нүд амтай холбоотой хочнууд бий. Онигор нүдтэй болохоор бууз, банш гээд нэрлэж өгнө. Найман сартайгаасаа хэлд орсон 80 настай өтгөс хүртэл намайг сүүлийн үед “банш” гэж хочилдог болжээ. /Инээв/

 

-“Банш” гэх хочийг хаанаас зүүчихсэн юм бэ?

-X-түц продакшнд байхад тоглосон нэг номерийн банш хийж зардаг дүрээр маань тэгээд нэрлэчихсэн байх. Манай монголчууд чинь шооч ард түмэн. Энэ хоч овог шиг л болж дээ. /Инээв/

 

-Хүний амьдралд гэр бүл хамгийн чухал нь байдаг. Та маш сайхан гэр бүлтэй. Тэдэндээ хэр цаг гаргадаг вэ?

-Аль болох гэр бүл, үр хүүхэддээ цаг зав зарцуулах гэж хичээнэ. Гэсэн ч ажлын шаардлагаас болж тэр бүр байнга хамт байгаад байж чаддаггүй. Тоглолт, бэлтгэл сургуулилт гээд ажил дээрээ хонож өнжих нь их. Кино зураг авалт, хөдөө гадаа, шөнийн зураг авалт, гадаад дотоодод аялан тоглолт гээд гэрийн бараа харах нь даанч  ховор. Жилийн 365 хоногийн бараг л 300 хоногт нь уран бүтээлчидтэйгээ өнгөрүүлдэг. Зуны ганц хоёр сар л эхнэр хүүхэдтэйгээ хөдөө гадаа аялалаар явж л хамт байх юм даа.

 

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Зүгээр суухгүйг л хичээдэг. Өөрийгөө байнга ажилтай байлгаж, хөдөлмөрлөж, мэргэжлээрээ илүү ахихын тулд тууштай хичээж, өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Мөрөөдлийн театрын уран бүтээлээ зогсолтгүй хийж байна. Хажуугаар нь “Милл” кино компанитай хамтарч “Ээжийн дайсан”, “Микроны босс”, “Приусны босс”, “Made in Ulaanbaatar”, “Ээжээ надтай гэрлээч” зэрэг кинонуудыг хийсэн байна. Дэлгэцийн урлагт нэлээн л хүч үзэж байна. Чанартай сайн кино хийхийн төлөө суралцсаар байна.

 

-Мөрөөдлийн театр байгуулагдаад долоон жил болчихлоо. Урын сан арвин болсон биз?

-Шоу драм төрлөөр, СГЗ Ш.Гүрбазар гуайн гурван ч зохиолоор жүжиг хийсэн. Орчин цагийн гадаадын зохиолоос орчуулж тайзан дээр тоглож байлаа. Хажуугаар нь мэдээж хошин урлагийнхаа програмуудыг хийлгүй яахав. Уран бүтээлээ бол тоолж үзээгүй. Ямартай ч байгуулагдаад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд жилд хоёроос гурван тоглолт хийж байсан.

 

-Мөрөөдлийн театр ам бүл хэр олуулаа вэ?

-Ам бүл олуулаа болсон. Мөрөөдлийн театрыг Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай бид гурав зангидаж авч явдаг байсан бол одоо бидэн дээр хүч нэмж Шинэ үе продакшнд ажиллаж байсан Б.Отгонтуяа, Ц.Ганбаяр, Л.Сөрөлт гурав манай продакшнд албан ёсны жүжигчин болж, бид нар хамтдаа гар барилцаж, баг болж ажиллаж байна. Дээрээс нь Соёл урлагийн их сургууль болон Кино урлагийн дээд сургуулийг төгссөн маш олон залуу жүжигчдийг ажлын байртай болгосон. СУИС төгссөн Ч.Баярмаа, КУДС-ийг төгссөн Г.Даваазул, Э.Намуун, Ё.Лхагвадорж гээд залуучуудыг ажиллуулж байна. Мөн тоглолтод СУИС болон Радио телевизийн дээд сургуулийн бүжигчид оролцож, туслах дүрүүдэд гарч байна. Бид нар ч бас дөнгөж сургуулиа төгсчихөөд продакшнуудад тайзыг нь зөөж, хувцсыг нь өмсүүлэхээс эхлүүлээд ажиллаж байлаа шүү дээ. Үүн шиг дараа дараагийнхаа жүжигчдийг бэлдээд л явж байгаа. Өөрсдөө ч суралцаж байна. 

 

-Та X-түц продакшнаас ажлын гараагаа эхэлсэн үү?

-Соёл урлагийн их сургуулийг төгсөөд С.Лхагвасүрэн ахын “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд хоёр жил гаруй ажиллаад, хажуугаар нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилдаг байлаа. 2004 оноос Х-түц продакшнд харьяалагдаж байгаад 2011 онд “Мөрөөдлийн театр” продакшнаа үүсгэн байгуулаад өдийг хүртэл ажиллаж байна даа. 

 

-Хошин урлагаар хүмүүст цагаан инээд бэлэглэхээс гадна юуг ойлгуулахыг хүсдэг вэ?

-Хошин урлагийн мөн чанар бол тухайн нийгэмд болж байгаа, болохгүй байгаа зүйлсийг ёгтолж егөөдөж харуулдагт оршдог. Хошин урлаг манай улсад үүсч хөгжөөд бараг 30 жил боллоо. Манай ахмад үеийн уран бүтээлчид МУГЖ Б.Батзаяа, МУГЖ асан Д.Батсүх, МУГЖ Б.Туяа, манай тайзны ярианы багш, МУГЖ Л.Чаминчулуун багш, МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам гээд ахмад үеийн уран бүтээлчид маань дараа дараагийнхаа үеийг бэлдэж өгсөн. Хошин урлагийн төрөл жанр, драмын урлаг дотор байх урсгал, инээдмийн урлагийн төрөл жанрыг Монголд маш хүчтэй бэлдэж өгсөн. Нэг үгээр үзэгчдийг, ард түмнийг бэлдэж өгсөн юм. Үүнийг цаашид залгамжлан авч явахад залуус биднээс маш их ухаан шаардана. Зохиол нь ямар байх уу, ямар дуу хөгжимтэй байх уу, шоу энтертаймэнтийн ямар шинэлэг үзүүлбэр байж болох уу, дунд нь яаж инээдмийг хийх үү, нийгэмд байгаа бухимдлыг хэрхэн ёгтолж егөөдөж гаргах уу гэх мэт их зүйл байна. Яг бид нарын дээд талд МУГЖ Н.Ариунболд, МУГЖ Л.Баттулга, МУГЖ Д.Хүрэлхүү, СТА П.Эрдэнэзаан, СТА Ж.Мөнхсайхан гэхчилэн олон сайхан уран бүтээлч ах нарынхаа дараа үе нь болж гарч ирж байна. Энэ үедээ тоглож, ажиллаж, суралцаж яваа даа.

 

-Ингэхэд эмэгтэй хүний дүрийг мундаг бүтээдэг юм билээ. Тайзан дээр өсгийтэй гуталтай тоглолтын турш зогсоно гэдэг хэцүү байх даа?

-Тусгаар тогтнолын ордонд “Тэр чинь би” гэж жүжгийг тоглож байсан юм. Хоёр цагийн жүжиг. Английн орчин цагийн зохиолчийн энэ цагийн шилдэг зохиол байгаа юм. Энэ жүжгийн гол дүрийн эмэгтэйн дүр надад ирсэн.  Нээх ганган хээнцэр бүсгүйн дүр л дээ.Тэгээд жүжгийнхээ бэлтгэл дээр намхан өсгийтэй гутал өмсч байгаад яг тоглолтын өдөр нарийхан шовх өсгийтэй, түрүүтэй гутал ирлээ. Таарч байгаа гэж янзын.

 

-Хэдэн размерийн гутал өмсөх үү?

-42 размер өмсөнө. Авчирсан гутал нь хачин сайхан таарч байлаа. Пүү, тэр хадаасан өсгийтэй юман дээр чинь тоглолтынхоо эхний цагийг дэнжигнээд л дуусгалаа. Бүр сүүлдээ шилбэний булчин зангираад эргэх гээд болдоггүй. Өөр үзэгдэл явах хооронд тайзны араар гүйж ороод л залуу жүжигчдээрээ хөлөндөө массаж хийлгэнэ. Буцаад л өмсөөд гарахаар шилбэ эргэчих гээд байгаа юм чинь. Ямар ч байсан тоглолтоо дуусгасан. Маргааш нь хөл нил хөндүүр. Сургуулилтан дээр өмсөөгүй байж байгаад гэнэт хадаасан өндөр өсгийтэй гутал өмсчихсөн юм чинь явж чадахааргүй болчихож байхгүй юу. Тэгээд маргаашнаас нь сургуулилтан дээр өмсөж байсан яажийсан гутлаа будаж янзлаад, намхан өсгийтэй шинэ гутал захиалж байж, хөлд эвтэйхэн гуталтай болсон доо. Эрэгтэй хүнд чинь хэр баргийн эмэгтэй гутал таарахгүй шүү дээ. Тэгэхээр нэлээн хайж сураглаж олно оо.

 

-Нүүр будгаа өөрсдөө хийдэг үү?

-Соёл урлагийн их сургуульд байхад нүүр будгийн хичээл орно. Энэ хичээл дээр яаж нүүрээ будах уу гэж зааж өгдөг. Эмэгтэй болж нүүрээ будах чинь нэлээн ярвигтай, чадвар шаарддаг юм билээ. Тийм болохоор биднийг тоглолтын өмнө гоо сайханч бүсгүй ирж будаж өгдөг.

 

-Ер нь эмэгтэй хүний дүр бүтээхдээ ямархуу эмэгтэй болж харагдахыг хүсдэг вэ?

-Зохиол дээр тухайн дүрийн зан ааш бүгд бичигдсэн байна. Тэрийгээ найруулагч, зураачтайгаа сайн ярилцаж байж бий болгоно доо.

 

-Тайзан дээр хөглөж байсан тохиолдол бий юу?

-Байна, байна. Анх Х-түц хамтлагт орчихоод “Хориотой жүжиг” гээд жүжгийн гол дүр авчихлаа. Тэр үед дөнгөж сургууль л төгсөөд байсан хүүхэд шүү дээ. Жүжигт АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Б.Тунгалаг, МУГЖ И.Одончимэг, УГЗ Ч.Найдандорж найруулагч гээд том том жүжигчидтэй хамтарч тоглох болж байгаа юм. Маш том жүжиг тавих гээд сургалт хийгээд байдаг. Гол дүр болохоор хичээхгүй бол болохгүй. Тэгээд яг тайзан дээр үзэгчдийн урд тоглож байсан чинь үгээ мартчихсан. Юу болов оо гээд шуугиад эхэлтэл шууд хөшиг хаагдчихав. Тэгтэл найруулагч намайг өшиглөөд авдаг юм. Ёооё гэсэн чинь зүүднээсээ сэрж байгаа байхгүй юу. /Инээв.сэт/ Тэр жүжигт дүрдээ тоглохын тулд зүүдэлтлээ тэгж их хичээж, бодож, амьсгалж, нээлтийн өдрийг хүлээж байсан үе байхгүй юу. Аймшигтэй зүүд байж билээ. /Инээв/

 

-Зүүдэндээ биш амьдрал дээр үгээ мартаж байсан тохиолдол бий юу?

-Гайгүй ээ. Бага залуу байгаа болохоор мартаж санах нь арай гайгүй. /Инээв/

Ер нь тиймэрхүү фактууд байна. Хөдөө гадаа явж байхдаа дасаагүй газрын ус, хоол унд идчихээд тоглолтон дээр гэдэс эвгүйрэх зэрэг тиймэрхүү юмнууд бол байлгүй яахав. 

 

-Үзэгчид таныг инээмсэглэсэн нэг л төрхөөр хүлээгээд авчихсан байдаг. Энэ төрхөө өөрчлөхийг эрмэлздэг үү?

-Тэгэлгүй яахав. Ирэх арваннэгдүгээр сард Монголын олон ангит киноны гол дүрд тоглох гэж байна. Тэрнээс өмнө Европод ажиллаж, амьдарч байгаа монголчуудад өөрсдийнхөө тоглолтыг мөрөөдлийн театраараа хүргэж очих зэрэг уран бүтээлийн төлөвлөгөөнүүд гарсан байгаа. Драмын жүжиг ч юм уу, эмгэнэлт кинонд ч юм уу тоглох юмсан гэж бодож явдаг. Тийм юм хийнэ дээ ч гэж мөрөөдөж явдаг шүү дээ. 

 

-Танай “Цэрэг” гэдэг номерийн санаа хэрхэн төрсөн бол. Застав дээрх үйл явдал гараад байдаг санагдаж байна? 

-Амьдралаас сэдэвлэсэн. Манай нэг найзын аав айхтар ширүүн, ууртай дарга хүн байдаг юм. Тэгсэн хэрнээ ач нараа харахаар тэс өөр хүн болчихдог. Үүнээс санаа аваад тэр дүрийг застав руу аваачаад, заставын аймар ууртай, мундаг дарга болгосон. Тэгснээ гэртээ хариад ач зээгээ харахаараа хошуу дэвсээд хүнээ байдаг. Энэ бол хүний амьдралд л байдаг үзэгдэл шүү дээ. Ингэж зохиолын анхны санаа гараад баяжуулж, тойрч тоглоод л гарсан номер байгаа юм.

 

-Ингэхэд цэргийн алба хаасан уу?

-Мэдээж цэргийн зарлан ирж байсан. Тэр үед оюутан байсан. Дараа нь эрүүл мэндийн шалтгаанаар хааж чадаагүй.

 

-Хилийн цэргийн талаар та хэр ойлголттой явдаг вэ?

-Би чинь хилийн цэрэгт алба хаадаг олон сайхан найзуудтай хүн. Танай сониноор дамжуулаад найзуудынхаа ажил үйлсэд нь амжилт хүсье. Бид нар хөдөө тоглолтоор бас явна аа. Дорнод, Сүхбаатар гээд хилийн хэсгээр явсан. Говийн аймгуудаар ч явж тоглож байсан.

 

-Застав дээр очсон уу. Ямар санагдсан бэ?

-Очиж үзсэн. Хүмүүс нь их найрсаг сайхан хүлээж авч байна билээ. Аль болох тэр алс хязгаарт байгаа хүмүүст тоглолтоо хүргэчих юмсан гээд очиж байгаа нь тэр. Аймгийн төв ч юм уу том суурин газруудаар нь тоглоод л яваад өгчихөж болно л доо. Цаанаас нь хүсэлт тавихаар зам хазайх тохиолдол байна. Хүмүүсийн сэтгэл байна. Хилчид хүсч байна. Тиймээс очиж тоглох сайхан. Застав бол янзын сайхан газар. Аав, ээжийн эрх танхи хүүг эр хүн болгодог газар застав л юм байна гэж бодогдсон. Цэргүүдтэй хамт хооллоод, анги танхимтай нь танилцаад явж байхад, би хэрвээ цэрэг байсан бол энд энэ цэргүүдтэй адил байх нь гээд эр хүн болсон хойно бодож төсөөлсөн. Энэ алба чинь гайхалтай бахархмаар юм билээ. Хил дээр байгаа дайчдын хүчинд өнөөдөр би гэртээ амгалан тайван унтаж байна. Тийм болохоор энэ хүмүүсийг хайрлахгүй, бахархахгүй, хүндлэхгүй байхын аргагүй гайхалтай хүмүүс. Бид ч цэрэг армийг магтан дуулсан хөтөлбөр хийх дуртай.

 

-Баярлалаа. Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хилчидтэйгээ дахин уран бүтээлээрээ уулзахын ерөөл тавьж ярилцлагаа өндөрлье.

-Та бүхнийхээ ажил үйлсэд мөн амжилт хүсье. Эх орны маань дархан хилийн манаа мөнхөд орших болтугай!

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417