Хялгасан хорхой буюу цагаан хорхойтох өвчин

Хялгасан хорхой буюу цагаан хорхойтох өвчин

Цагаан хорхойн шимэгч нь бохирлогдсон гар, хоол хүнсээр дамжин халдварладаг тул гарын ариун цэврийг сайтар сахиж, гарыг ойр ойрхон угаалгах, хумсыг дор дор нь авах , хоол хүнсийг сайтар жигнэж болгож идэх, жимс жимсгэнийг сайтар угааж , хальсыг нь авч идэх нь чухал юм.

Хөгжиж байгаа орнуудад цагаан хорхойн шимэгч халдварууд маш түгээмэл тохиолддог. Бохирлогдсон гар, хоол хүнс , ховор тохиолдолд усаар дамжин шимэгч хорхойн өндөг хүнд халдварлагддаг өвчин юм.

 

Халдварын эх уурхай: халдварлагдсан хүн

Халдвар дамжих зам: Шимэгч хорхой нь хүний биед нэвтрэхийн тулд гурван хоригийг давж гарах хэрэгтэй болдог. Нэгд нь, амны хөндийн ферментүүд. Хоёрт нь, ходоодны хүчиллэг орчин. Гуравт нь гэдэсний хэсгийн дархлаа юм.

Гэвч ядарсан, биеийн дархлаа суларсан үед бүх хаалт нь зохистой байдлаар ажилладаггүй. Шимэгч хорхойн өндөг амаар орон хоол боловсруулах замд орж нарийн гэдсэнд ирэн өсч эхэлдэг. Цаашид бүдүүн гэдсэнд хүртэл амьдардаг. Эр цагаан хорхой нь 7 долоо хоног амьдрах чадвартай, эм нь 5-13 долоо хоног амьдардаг. Эр эм шимэгч хорхой нарийн гэдсэнд үржилд ормогц эр нь үхэж баастай хамт гадагшилдаг. Үр тогтсон эм хорхой анусанд ирж өндөглөдөг. Энэ маягаар хүн бөгсөө маажсаны дараа гараа угаалгүй хоол хүнсээ барьж идэх, гараа амандаа хийх, бага насны хүүхэд тоглоомоо амандаа хийх гэх мэт гарын ариун цэвэр сахиагүйн улмаас дахин дахин халдварладаг.

 

Эмнэлзүйд илрэх шинж тэмдэг буюу зовиур

Хамгийн сонгодог шинж нь анус буюу хошного орчим загатнах. Загатналт нь ихэвчлэн шөнөөр ихэсдэг. Учир нь эмэгчин хорхой хүүхдийг хөдөлгөөнгүй тайван болж нойрсоход анусны орчим гарч ирж өндгөө цацдаг. Загатналт нь янз бүр, бага зэрэг загатнахаас эхлээд хүчтэй өвдөлттэй дүйцэхүйц хэмжээний их загатнадаг ч бий. Маажсанаас арьсыг гэмтээж, хоёрдогчоор халдвар орох нөхцлийг бүрдүүлдэг. Үүнд: буглаа, мундас, бактерийн гаралтай арьсны үрэвсэл гэх мэт багтдаг. Ганц хүүхдэд ч бус насанд хүрэгчдэд хүртэл халдварладаг. Нэг ор дэрний хэрэглэл хэрэглэж байгаа хүмүүст ч дамжин халдварлана.

Шөнө орой тайван унтаж чадахгүй, тайван бус болж , цочромхой, сэтгэл санааны тогтворгүй байдалд ордог. Хоолны дуршил алдагдаж , хүүхэд турдаг. Зарим тохиолдолд хэвлийгээр хүчтэй өвдөх шинж илэрдэг. Энэ үед мэс заслын хурц өвчнүүдтэй андуурах тохиолдлууд ч цөөнгүй бий.

Эмэгтэй хүүхдүүдэд ариун цэврийн хангалтгүй байдлаас шалтгаалан хошногоос бэлэг эрхтэн рүү цагаан хорхой дамжиж үтрээ, умай цаашилбал өндгөвч гэх мэт бусад эрхтэн рүү дамжин үрэвсэж , халдвар үүсгэдэг.

 

Оношлогоо

Манай улсад бүх дүүргийн эмнэлэг болоод хувийн лабораториудад цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг хийж байгаа бөгөөд хошногын амсраас арчдас авч микроскопид харан илрүүлдэг. Магадгүй нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй байж болох тул дор хаяж ойр ойрхон 3-4 удаагийн шинжилгээнд хамрагдах нь оношийг үнэн магадтай тавихад тусалдаг.

 

Урьдчилан сэргийлэлт

Цагаан хорхойн шимэгч нь бохирлогдсон гар, хоол хүнсээр дамжин халдварладаг тул гарын ариун цэврийг сайтар сахиж, гарыг ойр ойрхон угаалгах, хумсыг дор дор нь авах , хоол хүнсийг сайтар жигнэж болгож идэх, жимс жимсгэнийг сайтар угааж , хальсыг нь авч идэх нь чухал юм.

Түүнчлэн хувийн ариун цэврийг сахиж, ор хөнжлийн даавууг долоо хоногтоо нэг удаа угааж , индүүдэх, дотуур хувцсыг хоногтоо 1 удаа угааж , индүүдэн өмсөх дадалтай байх нь чухал юм.

 

Эмчилгээ

Дээр дурдсан шинж тэмдэг илэрвэл эмчид хандан шинжилгээ хийлгэн эмчилгээ бичүүлж авах хэрэгтэй. Шимэгч хорхойн эмчилгээнд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй тусгай эм, бэлдмэлийг хэрэглэнэ. Илэрсэн шимэгчийн тодорхой төрлөөс хамааран эмийг сонгодог. Эмчилгээг гэрийн нөхцөлд хийнэ.

Эмийн эмчилгээнд шимэгч хорхой маш хурдан үхдэг боловч зөвхөн нас биенд хүрсэн хорхой нь устдаг. Өндөгнүүд нь амьд байсаар байдаг. Ийм учраас 2 долоо хоногийн дараа дахин эм уудаг. Өтгөнд шимэгчийн өндгийг илрүүлэх давтан шинжилгээнд ороод сөрөг хариу гарвал эдгэрсэнд тооцно.

Сонирхолтой нь дээр үеэсээ манай Монголчууд цагаан хорхойтой хүүхдийн хошного руу сармис хийдэг байсан. Энэхүү уламжлалт аргыг Хятад , Энэтхэг, Египт, Грек зэрэг улсуудад хэрэглэдэг байсан байна. Сармис нь маш олон талт үйлчилгээтэй бөгөөд алицин , хүхэр агуулсан бусад нэгдлүүдийг ялгаруулдаг бөгөөд антибиотик, бактерийн эсрэг үйлчилгээтэй болох нь судалгаагаар тогтоогдсоор байгаа билээ.

65
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417