Биеэ үнэлэгч Монгол охинтой ярилцсан тэмдэглэл

2017-11-10, 14:25 Сошиал пост 13,966 2
Биеэ үнэлэгч Монгол охинтой ярилцсан тэмдэглэл

Дамиэн Доусон хэмээх Британийн фото сэтгүүлч, кино найруулагч Улаанбаатар хотын нэгэн биеэ үнэлэгч охинтой ярилцаж Монголын нийгмийн хар бараан зүйлийг байгаагаар нь дэлгэсныг хүргэе.  

Энэ охин 16 настай, тэр өөрийнх нь нэр болон царайг нууцлахыг надаас хүссэн юм. Учир нь тэр зуучлагчаасаа айж, гэрийнхэн нь бас түүнийг юу хийдгийг мэдэхээс ичиж байгаагаа хэлсэн юм. Тэр Улаанбаатарын хотын “Телевиз”-д амьдардаг эцэг эхдээ туслахаар биеэ үнэлэх ажил хийдэг. Би хэлмэрч О-гийн хамтаар Улаанбаатар хотын биеэ үнэлэгчидтэй уулзаж ярилцахаар тэднийг хайж явахдаа энэ охинтой уулзсан юм. Бид биеэ үнэлэгчдийн байдаг газруудад хүргэж өгөхийг жолоочоосоо хүсэн шөнийн турш энэ тэрүүгээр таксидсан юм. Жолооч олон ийм газар мэддэгээ бидэнд хэлж, гадны олон жуулчин, уурхайчинг биеэ үнэлэгчдийн газарт хүргэж өгснөө хэлсэн юм. Түүний хэлснээр гол төлөв Япон, Солонгосын жуулчид, Австрали, Америкийн уурхайчид биеэ үнэлэгчид авдаг байна. Мөн Япон, Солонгос эрчүүд эхнэр авахаар Монголд их ирдэг тухай ярьсан юм.    

Бидний очсон анхны газар хотын өмнөд захад байсан бөгөөд энд охид байгаа эсэх талаар асуухад хамгаалагчид нь инээмсгэлж  “Энэ бол массажны газар. Энд секс хийдэггүй” гэсэн юм.  

Дараа нь бид биеэ үнэлэх ажлыг зохион байгуулдаг өөр хэд хэдэн газар руу орох гэсэн боловч эдгээр газрын аюулгүй байдал маш чанга байсан тул нэвтрэх боломжгүй байв.

Улаанбаатар хотод ийм газрууд олон байдаг бөгөөд тэдгээрийг цагдаа нар хянадаг. Заримдаа цагдаа нар зуучлагчидтай хамтран ажиллаж, барилгын үүдийг хянадаг.

Эцэст нь бид хотын хойд хэсэг, АНУ-ын Элчин сайдын яамны ард талд орших нэгэн газар руу явсан юм. Харанхуй шороон замаар уруудаж нэг байранд ирсэн бөгөөд орчуулагчийнхаа хамтаар таксинаас буухдаа жолоочийг хүлээж байхыг хүссэн юм. Тэгээд дотогш ороход энэ байр хамгаалалтгүй байсан. Бид телевизийн дуу сонсч, модон шалаар алхаж ороход нэг жижиг өрөөнд 10-15 охин орос хүүхэлдэйн кино үзээд сууж байсан. Орчуулагч маань нэгэн эмэгтэйтэй ярилцаж, түүнд “Тэр бол гадаадын жуулчин. Жаахан охин хайж байгаа” гэв. Ингээд тэр охидыг надад үзүүлж, нэгийг нь сонго гэсэн юм. Охид шөнө орой хүртэл ажиллаж хэтэрхий ядарсан, эсвэл өвдсөнөөс болсон уу тэдний царай ялгагдахгүй, нэг л уйтгар гунигтай харагдаж байв.

Массажны газрын эзэн хамгийн жаахан охиныг сонгож, надтай хамт өрөө рүү яв гэж хэлэв. Бид коридорын төгсгөл хүртэл явж нэгэн хаалганы үүдэнд ирэхэд охиноос бидэнтэй хамт явж, ярилцахыг хүсч байгаа эсэх талаар нь чимээгүйхэн асуув. Орчуулагч маань гэр бүлдээ туслахаар “бэлгийн худалдаа”-нд ажиллаж буй охид болон хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон охидын тухай кино хийж байгаа тухайгаа тайлбарласан юм.

Үнэ хөлсөн дээрээ тохирсны дараа охин бидэнд утасны дугаараа өгч, маргааш зуучлагчаас тусдаа уулзаж ярилцахаар тохирсон юм.

Бас массажны газрын гадаа уулзаж, удаж болохгүй, ингэх нь түүнд аюултай гэж бидэнд тайлбарлав.   

Маргааш нь бид хотын гадна нэгэн газар уулзаж, түүнтэй ярилцсан юм.

Охин бидэнд гэр бүлдээ туслахаар түүн шиг олон охин ингэж ажилладаг тухай ярив. Мөн ээж нь түүнийг ингэж явж байгааг мэдэхгүй “Ээж намайг салонд ажиллаж байгаа гэж боддог” гэсэн юм. Тэр охин 14-тэй байхдаа сургуулиа хаясан бөгөөд одоо 16 настай аж. Тэр бидэнтэй ярьж байхдаа маш хүнд ханиалгаж бие нь муу байв. Охин анх Хятадад салонд үсчнээр ажилуулна гэсэн сонины зарын дагуу ажилд орохоор зорьж очоод биеэ үнэлэх замд орсноо учирлаж, Замын-Үүдэд очиж тэндээсээ Хятадын хил давж Эрээн хотод очиход нь хүчээр биеийг нь үнэлүүлж эхэлсэн тухай ярьсан юм.

Харин үүнээс 18 сар орчмын дараа тэр таван охины хамт аврагдаж, эх орондоо буцаж иржээ. Ингэж ирэхэд нь хятадын цагдаа тусалжээ. Гэвч нутагтаа ирэх хүртэл олон хүнд замыг туулсан бөгөөд бүр нэгийг нь гэмт этгээдүүд автомашинд авч явж хоолойг нь боогоод замын хажуугийн суваг руу хаясан байсныг Эрээний цагдаа нар илрүүлсэн аж.

Охин энэ явдлын талаар дэлгэрэнгүй яриагүй бөгөөд энэ сэдвээр дахин ярихыг хүсэхгүй байв. Мөн Улаанбаатарт ирээд тухгүй байгаагаа хэлж, өөртөө тохиолдсон явдалд ичдэг, хөршүүд нь түүнийг зэмлэдэг, гэр бүлийнхэндээ санаа зовдог талаараа ярив. Охин “Би гэртээ ирээд маш их тайвширсан” хэмээн хэлээд цааш ярьж чадахгүй уйлав.

Тэр энэ мэт асуудлын улмаас дахиад л гэрээсээ явж мөнгө олохын тулд биеэ үнэлэх болсон байна. Монголд ийм ажил хийхэд их хүнд, эрчүүд биеэ үнэлэгчидтэй муухай харьцдаг. Заримдаа тэд төлбөрөө төлнө гэчихээд өгөхгүй байх, бэлгэвч хэрэглэхээс татгалзах, зодох, хүчиндэх гэх мэт үйлдлүүд хийдэг байна. Ингэж хэлээд тэр дахиад ханиалгав. Тэр сүрьеэтэй болсны улмаас ингэж ханиалгаж байгаагаа надад хэлсэн. Тэр хэдэн өдрийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан ч сувилагч нар түүнийг биеэ үнэлдэг байсныг таамагласнаас болж ичсэндээ эмнэлгээс гарчээ. Охин “Тэд намайг олохгүйг мэдэж байсан учраас би эмнэлгийн цонхоор гарч зугтаасан. Харин массажны газрын эзэнд өвчтэй гэдгээ хэлээгүй. Хэлсэн бол намайг ажиллуулахгүй байсан. Би эцэг эхдээ мөнгө олж өгөх хэрэгтэй байна” гэсэн юм.       

Ингээд бид охинд ямар нэгэн зүйлээр туслана гэдгээ хэлж, хот руу хамтдаа явсан. Бид түүнд тусалж чадах гадаадын буяны байгууллага мэднэ гэдгээ охинд хэлж массажны газар руу дахин явах хэрэггүй гэж хэлсэн. Хариуд нь охин “Би тийм газруудыг мэднэ. Гэхдээ надад олигтой тусалж чадахгүй. Надад яг одоо гэр бүлдээ туслахын тулд мөнгө хэрэгтэй байна. Надаас өөр гэр бүлд маань хоол хүнс авч өгч туслах хүн байхгүй” гэсэн юм. Би түүнийг надтай ярилцахыг зөвшөөрч ний нуугүй ярьсанд нь талархаад Монголоос явахаас өмнө дахин уулзаж ярилцах хүсэлтэйгээ хэлсэн. Тэр ч зөвшөөрсөн. Гэхдээ тэр бултаж, түүнтэй дахин уулзаж чадахгүй байсаар би нутаг буцсан.    

20
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417