Үсээ зөв самнавал царай өнгөлөг болно
1. Үсээ самнах Үсээ самнах нь толгойн хэсгийн мэдрэлийг сэргээж, мэдрэлийн чадавхийг зохицуулж, шүүрлийн ажиллагааг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулна. Үсээ үргэлж самнавал царай зүс өнгөлөг болж, цог жавхаатай харагдах үндэс юм. Мөн нойр хулжих, толгой эргэх, зүрх цохих, саа өвчин удамших болон залуу насанд үс цайх зэргээс сэргийлдэг байна. Өдөрт 3-5 удаа 3-5 минут үсээ самнаж, орой унтахаасаа өмнө нэг удаа самнавал эрүүл мэндэд тустай.
2. Суниах Суниахад биеийн ихэнх булчин агшиж цусаар дамжин зүрхний цусан хангамж сайжирч, цусны хэмжээ ихээхэн нэмэгдэж, цусны эргэлт сайжирдаг байна. Байнга суниагаад байвал биеийн булчин агшин, сунан булчингийн цусны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ булчингийн бодисын солилцоог сайжруулдаг байна. Энэ нь ядаргааг арилгах, биеийг тайваршуулж, оюун санааг тааламжтай болгодог байна.
3. Хөлийнхөө тавхайг тасралтгүй хөдөлгөх Ердийн ажил амьдрал, тэр дундаа удаан хугацаагаар суусны дараа бие мөчүүд шархирч өвдөх байдал зөндөөн байдаг. Их ядарсан үед хөлийн тавхайг тасралтгүй хөдөлгөх нь биеийн эрүүл мэндэд тустай сайн арга болно. Хүн хөлийн тавхайгаа тасралтгүй хөдөлгөх үед хоёр хянганы хэсгийн булчин агшин чангарч, биеийн мөчүүдийн цусны буцах урсгал сайжирч, цусны эргэлт хурдсан биеийн мөчүүдийн шархирч өвдөхийг намдаадаг. Хийх арга: Хоёр хөлөө газар тавиад хөлийн тавхайгаа тасралтгүй 2-3 секунд хөдөлгөнө. Энэ хөдөлгөөнөө олон дахин давтаж хийнэ.
4. Гүн амьсгаа авах Гүн амьсгаа авах нь уушгины бохир амьсгалыг гадагшуулахад тусалж, уушгины ажиллагаа болон цусанд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг.
5. Шүдээ хавирах Өдөр болгон холлохын өмнө биеэ сул тавьж, уруулаа зөөлөн жимийж, дараа нь дээд доод шүдээ хэмнэлийн дагуу зөөлөн хавирч байхыг баримтлах хэрэгтэй. Хийх болгондоо 4-8 удаа хавирч байвал шүд бат бөх болж, шүдний өвчнөөсурьдчилан сэргийлж болдог.6. Нүдээ эргэлдүүлэх: Нүдээ зүүнээс баруун тийш 14 удаа эргэлдүүлж, дахин баруунаас зүүн тийш 14 удаа эргэлдүүлснйи дараа нүдээ анин хэсэг хугацаа өнгөрснйи дараа нээнэ. Энэхүү аргыг олон жил баримталбал нүдний эргэлт сайжирч, нүдний дотор гадна үүл буухаас сэргийлж, хол ойрын харааг хэвийн байлгана.
7. Хөлийн улны массаж Орой болгон хөлөө угаасны дараа орондоо орохоос өмнө 20 минут хөлийн улны массаж хийх нь биеийн эрүүл мэндэд тустай. Учир нь хөлийн улнаас биеийн бүхий л эрхтэнд нэвтэрч байгаа цусны судас нь бие махбодыг сайжруулдаг.