Баян харагдах гэсэн гуйлгачин сэтгэхүй гэж юу вэ?

Баян харагдах гэсэн гуйлгачин сэтгэхүй гэж юу вэ?

Бусад хvн өөрөөс нь илүү гарахыг үзэж чаддаггvй нэгнийг оросоор НИЩЕБРОД гэдэг гэнэ. Манайхаар бол хэлбэрддэг нөхөд болж таарлаа. Тэднийг дvрслэн харуулсан нийтлэл олсноо аваад ирлээ. Эндээс vзэхэд тэд хөөрхий их л зовдог бололтой... 

“Гуйлгачин” сэтгэхүйтэй хүмүүс яагаад зовдог вэ ?

“Гуйлгачин” сэтгэхүйтэй хүмүүс яагаад зовдог вэ ?

Тэд үнэтэй машин хөлөглөн, гоёмсог тавилгаар дүүрэн цэлгэр орон байранд сууж байгаа цагт өөрийгөө бусдаас хавгүй дээр, илүү үнэтэй гэж vздэг. Хямд машинтай хөршөө хараад: “Би энүүнээс илүү өндөр цалинтай... би юмтай хүн... харин энэ муу ядуу” хэмээн боддог.

Тэд “Хүмүүс машиныг минь хараад намайг лаг гэж боддог байх” гэх бодлоор сэтгэлээ хуурч, өөрийгөө vнэлэх үнэлэмж нь тэр хэмжээгээр дээшилнэ. Тэд хөршийнхөө хажуугаар өнгөрөх эсвэл хямд машин эгнүүлэн зогсоосон гудамжаар давхих тоолондоо өөрийгөө чухал мэтээр боддог. Харин хөрш нь илүү гое машинтай болмогц тэдний өөрийгөө vнэлэх үнэлэмж навс буурч, нойр нь хулжиж хоолноос гарах шахна. Хөрш нь өөрөөс нь илүү амжилттай яваад байна шүү дээ! Ингээд тэд өмнөх байр сууриа ямар ч хамаагүй vнээр эргүүлж олохыг хичээдэг. Энэ бол дан ганц машин тэрэгний тухайд биш шүү...

Энэ нөхцөл байдал эцэс төгсгөлгvй үргэлжилэх бөгөөд тэдний өөртөө өгөх үнэлэмж нэг буурч, нэг дээшилнэ. Хэн нэгэн хүн илүү үнэтэй, илүү сайхан юм эдлэх тоолонд тэд өөрийгөө чамлан голж, харин тааруухан яваа харагдвал давуу гэдгээ мэдэрч бөөн баяр болно.

Зохиолч, гүн ухаантан Шарль де Монтескье: “Бид зүгээр л аз жаргалыг хүсдэг байсан бол амар байх байлаа. Гэтэл бид бусдаас ИЛҮҮ аз жаргалтай явахыг хүсдэг нь огт бүтэшгүй зүйл. Учир нь бусад хүмүүс бидний нүдэнд ямагт илүү жаргалтай харагддаг” гэсэн байдаг.

Хүмүүс “зохиомол” аз жаргалын араас хөөцөлдсөөр яг л хар тамхинд донтогсод шиг болдог. Тэд бусдаас илүү гэдгээ ямар ч хамаагүй үнээр мэдрэхийг оролддог. Тэд гар утас, машин тэргээ байн байн сольж, брэндийн жийнсээр л гангарч, үнэтэй тавилгаар гэр орноо тохижуулж (хүн ороод ирвэл яана?), дэгжин чамин гэдгээ тодотгон үнэртэй усны зөвхөн үнэтэйг нь түрхдэг. Мэдээж хэрэг энэ бүхэн нь багагүй үнэтэй тул “юмтай хүний” дүр эсгэгчид өр ширэнд баригдаж гүйцдэг. Ингээд тэд “зохиомол” аз жаргалаасаа болж зээлэнд донтож эхэлдэг. Тэд бусдаас дор орчих вий гэхээс үхтлээ айдаг тул ийм нөхцөл байдалд орохгүйн тулд хэдийг л бол хэдийг гаргахад бэлэн байдаг. Тэд “юмтай хүний” байр сууриа хадгалж үлдэхийн тулд асар их мөнгөөр юуг ч хамаагүй худалдаж авдаг.

Тэд “юмтай хүнд” байж таарахгүй бүхнийг ямар ч хамаагүй аргаар нуухыг хичээж, харин юмтай мэт харагдуулах бүхнийг бүхий л аргаар рекламддаг гэнэ. Жишээ нь, 5 одтой зочид буудалд буусан тухайгаа фэйсбүүкээр нэг зарлах атлаа 3 одтой буудлын тухай ганц ч үг дурдахгүй.

Ингээд тэдний амьдрал нэгэн том “жүжиг” болон хувирч тэд бусдыг бус, харин өөрийгөө хуурч эхэлдэг. Тэд дvрдээ орж өөрийгөө үнэхээр “юмтай” гэдэгт үнэмшиж, насаараа төлж барахгvй их өртэй гэдгээ "мартахыг" хичээдэг.

Гэтэл нэг л өдөр банк, санхүүгийн байгууллагууд тэдэнд зээл олгохоо больж, жаргалтай өдрүүд нь дууссанаар сэтгэлийн гүн хямралд ордог. Тэд өөрийг нь дайрсан гай зовлонг зээл олгохоо байсан банк, цалин хөлсийг нь нэмж өгдөггүй ажил олгогчтойгоо холбож үздэг. Харин өөрсдийгөө бол хэзээ ч буруутгахгүй. Учир нь тэд бусдын л адилаар амьдралаас авч болох бүхнийг авч “бүрэн дүүрэн” амьдрахыг л хүссэн. Үүнд буруу юм юу байна?

Энэ бүхнийг Генри Фордын хэлсэн үгээр дүгнэх нь зүйтэй болов уу:

“Надад үнэтэй буудалд буух шаардлага байдаггүй. Хэрэггүй юманд илүү мөнгө төлөх нь утгагүй хэрэг. Би хаана ч буусан Генри Форд хэвээр байна. Тэгээд ч зочид буудлуудын хооронд онцын ялгаа байдаггүй юм. Хамгийн энгийн буудалд ч үнэтэй буудалд бууснаас дутахааргүй алжаал тайлж болно шүү дээ. Энэ пальтоны хувьд гэвэл... тийм ээ, таны зөв... үүнийг аав минь өмсдөг байсан юм. Аавынхаа хуучин пальтог өмслөө гээд би Генри Форд байхаа больчихгүй шүү дээ. Хүү маань нас залуу, цус шингэн байна. Тиймдээ ч тэрээр: “Хямд зочид буудалд буувал хүмүүс намайг юу гэх бол?” гэж эмзэглэдэг. Харин би бол огт тоодоггүй... учир нь би өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ. Миний тэрбумтан болсны нууц гэвэл тооцоо сайн хөтөлж, жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг хуурамчаас нь ялгаж салгаж чаддагт л байгаа юм.”

kiev.life сайтаас орчуулав

252
таалагдаж байна

28
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417