Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэж батламж өглөө

Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэж батламж өглөө

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссыг үүсгэн байгуулсны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг гардууллаа.
Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших Дагуурын Ландшафт, Соёлын биет бус өвийн жагсаалтад Уул овоо тахих Монгол зан үйлийг бүртгүүлсэн бол Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөөг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм.
Дорнод аймгийн нутагт орших Дагуурын Ландшафтыг дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламжийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатараас гардсан юм.

Монгол Улс, ОХУ хамтран өнгөрсөн оны долдугаар сарын 07-нд Дагуурын ландшафтыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын  нутагт байрлаж буй юм. “Дагуурын ландшафт” нь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газартай бөгөөд цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу зэрэг 236 зүйлийн шувуу, хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн  амьтан, 236 зүйлийн дээд ургамал багтсан иж бүрэн экосистем юм.

Дашрамд дурдахад, Дагуурын чийглэг хээр тал нь том жижиг нуур, цөөрөм, гол, горхи, намгархаг газар бөгөөд Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүдэллэдэг халуун орны усны болон эргийн шувуудын өндөглөн зусдаг өвөрмөц онцлогтой бүс нутаг учир биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ихээхэн ач холбогдолтой.

“Уул овоо тахих Монгол зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь даяаршлын нөлөөгөөр байгаль орчин доройтож, биологийн төрөл зүйл устаж үгүй болж, усны нөөц хомсдож, тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан гэмтэх, улмаар үгүй болох аюул тулгарч, байгаль, соёлын өвд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болсон өнөө үед байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын уламжлалт ёс, зан үйлээ   өвлөн авч үлдэхэд ач холбогдол юм. Тахилгат газар нь байгалийн онгон дархан газар төдийгүй ард түмний дунд урт хугацаанд уламжлагдан хадгалагдаж ирсэн соёлын өв, ёс заншил, зан үйл зэргийг өөртөө агуулж байдаг тул “Уул овоо тахих Монгол зан үйл” нь байгаль, соёлын хосолсон чухал өвийн илэрхийлэл билээ.

Монголчууд эрт үеэсээ хад чулуу, хөшөө дурсгал дээр түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн бичиж, хойч үедээ үлдээсээр ирсэний тод жишээ нь Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө юм. Монгол Шунхан Данжуурын 226 ботийг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авчирсны дурсгалд зориулан 1928 онд Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв уг хөшөөг урлан бүтээсэн. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Данжуурын гэрэлт хөшөө ЮНЕСКО Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтдаа бүртгэн авав. Манай улсын шинэ цаг үеийн үндэсний номын сангийн гал голомтыг үүсгэж байх үед судар ном солилцооны холбогдолтой гэрээг чулуунд сийлсэн ховор түүхэн баримтын цаана номыг дээдлэх монгол хүний уламжлалт үзэл баримтлалын нандин ёсыг илэрхийлж байна.

“Хүмүүний ухамсарт энх тайвныг цогцлооно” хэмээх уриатай ЮНЕСКО-д Монгол Улс тэртээ 1962 онд нэгдэн элсэн орсноос хойш эдүгээ 56 жилийн түүхийг туулжээ.  ЮНЕСКО-ийн энэ уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг тэртээ 1963 оны 3 дугаар сарын 1-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор Гадаад явдлын яамны дэргэд байгуулсан байдаг. ЮНЕСКО-гийн МҮК ийнхүү үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг энэ өдрүүдэд  ёслон тэмдэглэж байна.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417