Хүнс, хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар зорьж байна

2018-03-28, 10:17 Эрүүл мэнд 1,317 0
Хүнс, хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар зорьж байна

ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 2018-2019 онд “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээ, “Давсны зохистой хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ, хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2018.03.27/ “Бүтээгдэхүүний давсыг багасгах арга” нэртэй онол, дадлагын сургалт “Гүн шим” мэргэжил, сургалтын төвд болж байна.

       Сургалтын нээлтэд ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зориулалтын хэлтсийн дарга О.Онон, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал нар болон хоол судлаачид, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн” зорилтыг дэвшүүлсэн гэдгийг онцлоод, ХХААХҮЯ-наас хүн амын эрүүл мэндийг дэмжсэн хүнс, хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Өнөөдрийн сургалтад хүнс, хоол үйлдвэрлэгч 29 аж ахуйн нэгж, 60-аад нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгааг хэллээ.

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргалын тухайд давсны илүүдэл хэрэглээ нь зүрх судас, илүүдэл жин, чихрийн шижин зэрэг халдварын бус өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байгааг анхааруулаад, хүн амын давсны хэрэглээг бууруулахад хууль эрх зүйн орчин, иргэдийн хүнсний талаарх мэдлэг, дадал хэвшил чухал нөлөөтэй. Хүн өдөртөө ихэвчлэн цайны цагаараа, чөлөөт цагаараа ресторан, зоогийн газруудаар үйлчлүүлэх нь элбэг. Мөн хүнсний бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны 83-86 хувь нь “хэт их давстай“ байна. Тиймээс хүнс, хоолонд агуулагдах давсны хэрэглээг бууруулахад хүнсний технологич, тогооч та бүхний оролцоо маш чухал болохыг оролцогчдод хандан илэрхийлсэн юм.

Энэхүү хүнсний технологич болон тогооч нарт зориулсан сургалтаар Монголчуудын давсны хэрэглээг бууруулах үндэслэл, шаардлага, хоолны давсыг орлуулах аргууд, давсыг орлуулж болох бүтээгдэхүүнүүд, давс багатай хоолны цэс зэрэг сэдвээр хичээл зааж байна. Сургалтад Бродвэй, Модерн номадс, Шөлөндө, Зочин бууз, ДЦС-4 ХК-ийн “Эрчим” зэрэг сүлжээ ресторан, зоогийн газрын ахлах тогооч нар, Хаан хүнс, Атар өргөө, Өгөөж, Мах импекс, Хүн-Од, Хүнс комплекс, Мах маркет зэрэг хүнсний үйлдвэрийн технологичид хамрагдаж байна.

       Эрдэмтдийн судалгаагаар үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс хүн хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг авч байна. 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол, цайндаа хийж, хэрэглэдэг байна. Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хүнсний эрх зүйн комиссоос хүн амын хоол, тэжээлийн горимыг зааж өгдөг.

Тус комиссоос хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны агууламжаар давсгүй, маш бага давстай, давс багатай, дунд зэргийн давстай, давс ихтэй бүтээгдэхүүн гэж 5 ангилдаг байна. Хэрэв 100 грамм тутамдаа 0,6-1,5 грамм натри агуулж байвал давс ихтэй бүтээгдэхүүн гэж үзнэ гэдгийг сургалтын үеэр НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг хэлж байлаа.

2013 оны НЭМҮТ-ийн судалгаагаар Монгол хүний давсны дундаж хэрэглээ хоногт 11 грамм байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2 дахин их үзүүлэлт юм. Ер нь хүн хоногт 5 граммаас ихгүй давс хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндээ хамгаалж байгаа хэрэг. Хэрэв зохист хэмжээнээс хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлж байна. Давс их хэрэглэх нь хеликобактери үүсэх таатай орчин болдог гэж олон улсын байгууллагын судалгаа тогтоожээ.

Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлийн шалтгаанаар нас барж байна. Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг  халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын нас баралтаас 6 хувиар өндөр байна. Үүний нэг шалтгаан нь илүүдэл давсны хэрэглээтэй холбоотой. Тиймээс давсны хэрэглээгээ багасгах, лимон, цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү, базила зэрэг бүтээгдэхүүнээр түүнийг орлуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн хүний хоногт хэрэглэсэн давсны хэрэглээг шээсэн дэх натри хэмжээгээр тогтоодог байна.

“Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувь, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс, хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заажээ. Ийнхүү хүнс, хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хүн ам, олон нийтийн давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай хүнс болон хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой сургалт үргэлжилж байна. Энэ сарын 31-нд цэцэрлэгийн эрхлэгч, эмч, тогооч нарт зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417