Ц.Элбэгдоржийн сэтэлсэн үерийн далан одоо зад татаж байна

Ц.Элбэгдоржийн сэтэлсэн үерийн далан одоо зад татаж байна

Санаж байгаа бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг барьж хорин улстөрийн том хүнийг баривчилж шоронд хийж болдог юм гэдгийг бидэнд харуулсан. Үүнийг тухайн үед “Ц.Элбэгдорж үерийн далан сэтэллээ” хэмээн дүгнэж байв.

Баривчлах баривчлахдаа Төрийн тэргүүн байсан хүнийг барьж хорьсон бөгөөд хулгай хийвэл Монголын хамгийн том хүнийг ч барьж хорьж болно, цаашлаад би өөрөө ч хулгай хийсэн тохиолдолд баривчлагдаж болно гэдэг эхлэлийг тавьсан.

Энхбаяраар эхэлсэн энэ эхлэл яван явсаар хамгаалалтын хана зад татаж өдгөө С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс уналаа. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын унасан нүхээр тэдэнтэй хамт Ш.Батхүү, Б.Бямбасайхан, Б.Ариунсан гээд олон хүн унаж байгаа бөгөөд дараагаар нь “гоожих” хүмүүсийн нэрс ч олон байна. Д.Зоригт, Л.Гансүх, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү, Эрдэнэтийн 49 хувийн ард байгаа “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хувийн хэвшлийн 10-аад хүн бий. Үүн дотор халзан Да.Ганболд ч бий. Ерөөсөө энэ бүх нэрсийг бичвэл нэлээд урт жагсаалт үүсэх учир ингээд орхиё.  

Хамгийн гол нь, өөрийнхөө сэтэлсэн нүхээр өөрөө ч унаж мэдэх үйл хийсэн Ц.Элбэгдорж зориуд үерийн даланг сэтлэв үү, эсвэл санаандгүй ингээд сэтэлчихэв үү. Ц.Элбэгдоржид Н.Энхбаяр тэгтлээ муу үйл хийж, өс санагдахаар үйл хийгээгүй байлтай.

Монголын улстөрийн “ноён оргил” байсан хүнд атаархсан ч юм уу эсвэл ийм том хүнийг буулгаж авч өөрийгөө мундаг харагдуулах гэсэн нэг ёсны хязгааргүй нэр хүндэд тэмүүлэгч шуналдаа Ц.Элбэгдорж хөтлөгдчихөв үү гэж санагддаг.  

Ямар ч байсан С.Зоригийн амь насанд хүрсэн үг гэх “Галт тэрэг аль хэдийнэ хөдөлчихсөн” гэдэг шиг үерийн далан сэтэрсэн. Ингээд үйл явц өрнөсөөр өнөөдөр бөөнөөр нь хоморголон баривчилж байна. Удахгүй Монголын шоронгууд эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдээс илүү төрийн албан хаагч, улстөрчид, тэдний гар хөлөөр дүүрэхэд гайхахааргүй болжээ. Тэгэх ч ёстой.

Ц.Элбэгдоржид холбогдох бас нэгэн зүйл

Ц.Элбэгдоржид холбогдох бас нэгэн зүйл

Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаас шоронгийн хоригдол болсон Ч.Сангарагчаатай шүүхээр заргалдаж, заргаа авсан тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбатыг Ц.Элбэгдоржтой нэлээд ойр гэлцэх бөгөөд Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг голлон удирдсан хүн нь Э.Амарбат юм.  

Энэ ч яахав гэхэд С.Зоригийн хэрэгт сэжиглэн Д.Энхбатыг хулгайлж авчирсан Б.Хурц хилийн чанадад хоригдоход яаран сандран Германы Канцлер Ангела Меркельтэй уулзаж, түүнийг суллуулан АТГ-ын дэд даргаар тавьсан хүн бол Ц.Элбэгдорж. Б.Хурц тушаал аван Д.Энхбатыг хулгайлж авчирсан бөгөөд одоог хүртэл хэнээс тушаал авч түүнийг хулгайлж авчирснаа Монголын ард түмэнд хэлээгүй байгаа. Д.Энхбат тамлагдан нас барсан гэх агаад тэр С.Зоригийн хэрэгт буруугүй нь тогтоогдсон гэдэг.   

Дараагаар нь Ц.Элбэгдорж Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьж, С.Зоригийн хэргийг илрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан гэх шалтгаанаар Хошууч генерал цол олгосон.

Тэгвэл Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “МАН 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй. Гүйцэт шалгах ёстой. Хэрэв зарлавал хүн хэлмэгдэнэ” гэж хэлсэн.

Эндээс С.Зоригийн хэрэг урьдаас зохион байгуулалттай байдлаар шалгагдсан цаашлаад ул мөр балласан ч байх дүр зураг харагдаж байгаа юм. Хэргийг үйлдсэн гүйцэтгэгч нар нь илэрчихээд байхад тэдэнд захиалга өгсөн захиалагч нь илрэхгүй, илрүүлье гэхээр 100 хувь нотолчих баримт байхгүй гэхээр яах аргагүй ул мөр устгасан байж таараад байна.

Нөгөө талаас Ц.Элбэгдорж Б.Хурцыг Германд хоригдож байхад нь Канцлер Ангела Меркельтэй уулзаж тохиролцон авчирахад нь түүнээс сэтгүүлчид асуухад А.Меркелтэй хийсэн яриа тохиролцоог нууцлалд хийсэн. 60 жилийн дараа л олон нийт үзэх боломжтой гэж байв. Хэрвээ энэ үнэн бол нууцын зэрэглэлд оруулж, 60 жилийн дараа нээх энэ баримтыг хугацаанаас нь өмнө нээхгүй бол 60 жилийн дараа гэхэд С.Зоригийн захиалагч аль хэдийнэ байгалийнхаа жамаар бурхны оронд заларсан байх биз. Энэ мэт нууцын зэрэглэлд оруулж, олон жилээр хав дарсан баримтуудыг хугацаанаас нь өмнө нээвэл С.Зоригийн хэрэгтэй холбоотой шинэ сэжим, бас бус зүйл гарч ирэх ч юм бил үү, хэн мэдлээ.

60 жилийн дараа гэхэд бидний үе тэр чигээрээ нөгөө ертөнцөд одож, шинэ үе гарч ирэн С.Зоригийн хэргийг мэддэг хүн ч байхгүй болно.

Тэр үед С.Зоригийн хэргийн захиалагчийг барих боломжтой баримт гарлаа гэхэд захиалагч нь хэдийнэ насныхаа намрыг жаргалтай өнгөрөөгөөд хорвоогоос хальсан байхад яавал гэж, хэнийгээ ч баривчлах билээ.

С.Зоригийг дурсах ч хүн байхгүй болсон үед хэн тэр захиалагчийг 60 жилийн дараа хараагаад зогсч байхав дээ.

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417