Энэтхэг Улс 12-оос доош насны хүүхэд хүчирхийлбэл цаазаар авдаг болох гэж байна

2018-04-26, 11:19 Цаг үе 1,789 2
Энэтхэг Улс 12-оос доош насны хүүхэд хүчирхийлбэл цаазаар авдаг болох гэж байна

Энэтхэг улсын засгийн газраас насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтэнд цаазын ял оноох хууль гаргах талаар эд хэлэлцэж байна. Энэтхэгийн хуулинд зааснаар хүчингийн хэргийн улмаас хохирогч амь насаа алдсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан гэх мэт нийт 12 төрөл зүйлийн хэрэг үйлдвэл цаазаар авах ял оноодог ажээ. Харин хохирогч амиа алдаагүй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болоогүй бол хөнгөн шийтгээд өнгөрдөг байна. 

1

Саяхан буюу өнгөрсөн 7 хоногт Дели хотод 7 настай хүүгийн аминд хүрч, мөчлөн хаясан онц ноцтой хэрэг гарсан бөгөөд үүнээс гадна, 8 настай охиныг 3 хоногийн турш Катуа хэмээх сүмд хүчирхийлэн, амь насанд нь хүрсэн аймшигтай сэтгэл сэрдхийлгэм хэргүүд ар араасаа гарсан байна. 

2

12 сард Энэтхэгийн засгийн газраас гаргасан статистик мэдээгээр 2016 онд насанд хүрээгүй хүүхдүүд нийт 106,958 хэргийн хохирогч болсон гэсэн байна. Эдгээрээс 36,022 нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой байсан аж. Үүнээс үзэхэд 2016 онд Энэтхэгт 15 минут тутамд нэг хүүхэд хүчирхийлэлийн золиос болж байна гэсэн үг ажээ.

3

Асифа Бано (Asifa Bano) гэх энэ 8 настай охиныг Катуа дүүрэгт бүлэг хүмүүс хулгайлан авч яваад, хүчирхийлэн, амь насанд нь хүрсэн байна. 

4

Түүний бүлэг хүмүүс 3 хоногийн турш нэгэн сүмд хүчиндэж, амийг нь хороожээ. Түүнийг Жамму Кашмир орчмын Муслим шашинтай нүүдэлчин малчдын гэрээс хулгайлан авч явсан бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дараа түүний мөчлөн хаясан цогцсыг олсон байна. 

5

Энэ долоо хоногийн эхээр уг хэргийн талаар илүү их мэдээлэл гарсан юм. Охиныг ухаан алдуулах эмээр мансууруулж, хоол өгөлгүй хэд хоног хорьжээ. Түүний хоолойг боож, том чулуугаар 2 удаа цохихынхоо өмнө 3 залуу охиныг хэд хэдэн удаа хүчирхийлсэн байна. 

Тэдний нэг нь охиныг алахаа хойшлуулахыг нөгөө хэддээ санал болгосон бөгөөд үүний гол зорилго нь түүнийг үхэхээс нь өмнө дахин нэг удаа бэлгийн хэрэгцээгээ хангахын тулд байсан гэж цагдаа нарт мэдэгджээ. 

4 цагдаа, сүмийн хамгаалагч гээд нийт 8 хүнийг энэ хэрэгтэй холбогдуулан хорьсон байна. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч Даваа гарагт болж өнгөрчээ. 

Мөн Лхагва гаригт 11 настай охиныг хүчирхийлэн, бороохойгоор цохин аминд нь хүрсэн хэрэг ч гарсан байна. Алуурчин уг хэргийн дараа охины цус болсон хувцастайгаа хуримын хүлээн авалтанд оролцож байгаад баригджээ. 

6

"ANI"-ийн мэдээлснээр, засгийн газраас дээд шүүхэд 12-оос доош насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгтэнд цаазаар авах ял оноох хүсэлт хүргүүлсэн бөгөөд үүний хариу нь 4 сарын 27-ны өдөр гарах юм байна. 

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийн төлөө салбарын сайд Манека Ганди (Maneka Gandhi) бол сүүлийн үед гарсан эдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн хүчингийн хэрэгт маш шүүмлэлтэй хандаж байгаа улс төрчдийн нэг бөгөөд тэрээр "Катуад болсон гэмт хэрэг болоод бусад бүх хүчингийн хэрэгт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Би өөрийнхөө хувь хүний болоод яамны зүгээс хуулинд шинэчлэлт хийхэд гар бие оролцож, тууштай тэмцэх болно" гэжээ. 

7

Дели хотын Фуршотам Кумар дүүрэгт 7 настай хүүг хулгайлан, онц хэрцгийгээр амь насийг нь хороосон хэрэг гарсан. Түүний цогцсыг хогын савнаас олсон бөгөөд уг хэрэгт 21 настай Сандиф Синг (Sandeep Singh)-ийг буруутгажээ. 

Хүүгийн ээж нас барсан хүүгийнхээ хэргээс гадна, бусад хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд шударга ёс бий гэдгийг харуулахыг шаардаж байна. 

"Бидний хүүхдүүд хэзээ аюулгүй орчинд амьдрах вэ? Би тэр гэмт хэрэгтэнг олны өмнө дүүжлэх хэрэгтэй гэж бодож байна. Цагдаа нар ажлаа хийж, түүн шиг хүмүүсийг барьж, цаазаар авсан цагт л хүүхдүүд аюулгүй байх болно" хэмээн хүүгээ алдсан ээж нулимас дуслуулан ярьсан байна. 

8

Хүүгийнхээ хамт...

9

Олон улсын валютын сангийн дарга Кристин Лагарде (Christine Lagarde) өмнөх Пүрэв гаригт Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (Narendra Modi)-д гарч буй хүчингийн хэргүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй талаар сануулжээ. 

"Ерөнхий сайд Нарендра Модигоос эхлээд бүх Энэтхэгийн эрх мэдэлтнүүд эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд илүү их анхаарал хандуулаасай хэмээн хүсэж байна. Тэдний талаар зүгээр ч нэг гашуудаад өнгөрөх биш юм" хэмээн Кристин дурдсан байна. Мөн Олон улсын валютын сангийн хаврын уулзалтын нээлтийн үеэр ерөнхий сайд Моди эмэгтэйчүүдийн эрхийн талаар хангалттай яриагүйд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417