Дотуур байрны хүүхдүүд...

Дотуур байрны хүүхдүүд...

Далаад оны хөдөөгийн сургуулийн дотуур байранд цэрэг армийн зохион байгуулалтайгаар үдэш бүр оройн тоо өглөө бүр гимнастик шугам жагсаал хийж хоолондоо дунгийн хоолойгоор нэгийн цуваанд жагсаж ордог байв. Оройн тооны дараа бүгдээрээ “Дэлгэр монгол орон”-ыг нийтээрээ байнга дуулна. Сургуульд орохоос өмнө би ганц ч дуу мэддэггүй байсан ч “Дэлгэр монгол орноо Магтаж бид нар дуулахдаа” гээд л хүүхдүүдийг дагаж дуулсаар байгаад миний анхны сурсан дуу байлаа.

Өглөөний гимнастик  шугам жагсаалаар салаа, бүлгээрээ илтгэл рапорт өгч, бөмбөрийн аянд “Бүхий олон багачуудаа Бүрхсэн улаан цэцэрлэгт ээ…” гээд дуулж сурсан нь хоёрдахь дуу.

Миний эх оронч болон бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил тэр үед “Дэлгэр Монгол орон”  сүлд дуу, шугам жагсаал, оройн тоо, өглөөний гимнастик, баатарчууд, пионероор төлөвшиж эхэлсэн ч дотуур байранд тасралтгүй үргэлжлэх бөхийн барилдаан, нударган зодооны тэмцээнээр бас их бэхжиж байж. Байранд хийх юмгүй тул үе үе “мэргэжлийн бокс”-ын тэмцээн зохиож, хоорондоо жинхэнээсээ зодолддог байв.  Гэхдээ ахлах ангийнхантай бус, нас насаараа, хоёр хоёроороо шударгаар зодолддог байв. Мэргэжлийн боксын тэмцээн өөрийн гэсэн дүрэмтэй. Мод чулуу бээлий хэрэглэхгүй өшиглөхгүй өвдөглөхгүй дэвсэхгүй зөвхөн улаан гараараа үзнэ ядарсан бол хэн нэгнийх нь хүсэлтээр түр амарна нармай нээсэн л бол ялсан ялагдсанд тооцно гэх мэт.

Тиймээс хамгийн гол нь нармайгаа хамгаалах нь их чухал. Зуны амралтаараа ч бэлтгэлээ сайн базаахын тулд бид бригадын хадлан дээр үдийн унднаар нэг цаг амрахын оронд бүтэн цаг хиртэй зодолддог байв.  Хадлан дээр үеийн хэдэн нөхөдтэйгөө нийлж барилдаж зодолдож, бороотой үед хадлан хадахгүй тул айлын эзэнгүй эмнэг үрээ даага бугуйлдаж барин чихдэж, цоровдож байгаад эмээл хазааргүй мордож, буруу зөрүү харж суун булгуйлж тоглодог байв. Тэгээд шөнө орой болохоор эр биес нь гүйцэж, эд эс нь ч боловсорч амжаагүй хэдэн халтар ухнан ишиг шиг юмнууд нийлээд чадахгүй байжээч охидуудын майхны хаяа хатавчаар дэмий л өнгөлзөж салхи сэвэлзүүлэхээ бас мартахгүй.

Дотуур байранд гэдэс их өлсдөг тул гадуур сэлгүүцэж айлын түлээ түлш хөрөөдөх, ус зөөх зэргээр бор гэдсээ божийлгоно. Олон сараар бага сургуулийн дотуур байранд хашигдах хүүхэд бидний баяр хөөртэй үеийн нэг бол аавууд хөдөөнөөс хааяа нэг ирж Жунхаа тараах явдал байв. Жунхаа гэдэг нь ээжүүдийн хийж бидэнд явуулсан чихэр боов, ааруул өрөм гэх мэт зүйлийг багтаасан нэгэн бодлын илгээмж юм даа.

Гуравдугаар ангид байхдаа нэг удаа манай ангийн Гайтав бид хоёр гэрээс нь илгээмж, бас хэдэн төгрөг ирсэн доод ангийн Монхор Бямбадоржыг шордож байгаад сумын дэлгүүрээс загасны консерв авахуулан гурвуулаа сургуулийн уул овоо шиг хураасан шавганы орой дээр гараад задалж идэх юм аядаж байхад тээр холоос сургуулийн захирал Гомбосүрэн Гомоо “Хай тэр шавган дотор толгой нь гоголзоод байгаа нөхдүүд гараад ир” гээд л хашгирч байна. Гайтав бид хоёр хэзээний хашир бурхи мэт доош нуугдмагц, Бямбадорж годос хийн босоод гүйн Гомоо дээр очтол захирал чихдэн өрөөндөө дагуулаад орж байгаа харагдав. Бид хоёр консерваа айван тайван задалж идчихээд нөхрийг яасан бол хэмээн захирлын өрөөны цонхоор сэмхээн шагайтал Бямбадорж маань захирлын өрөөны ханан дахь том бугын эвэрнээс бүсэлхийгээрээ өлгөөтэй, дөрвөн мөчөөрөө тийчигнэн нус нулимсандаа хутгалдсан байдалтай байхыг хараад хоёул нуг нуг инээн алга болж билээ.

Дотуур байр, бага сургуулийн дэглэм хатуу ч Яагаад болохгүй гэж гэсэн мэт дүрэм журмыг заавал зөрчих гээд байдаг явдал их л дээ. Тухайлбал, сургуулийн хүүхдүүд сумын клубт оройн цагаар кино үзэх хориотой байлаа. Тэгтэл би нэг удаа том хүмүүстэй шөнө оройн цагаар кино үзмээр санагдаад киноны билетээ үзүүлээд орж байгаа том хүний дээлийн хормойн дотор нуугдаад клубт орж, кино үзсэн ч юм байхгүй тэгэсхийгээд суудал дээрээ нам унтаад өгөж. Нэг сэртэл үүр цайж өглөө болсон, эргэн тойронд хэн ч байхгүй, сумын клубын хаалга гаднаасаа таг цоожтой байхаар нь цонхоор гараад байрандаа ирж билээ.

Байранд байхдаа олуулаа дарвиад моодны хойноос их хөөцөлдөнөө. Гэхдээ энэ нь хувцас хунар биш харин аливаа нэг юм цуглуулах хообий байсан юм болов уу.

Тухайлбал маатагны цохиур мод, жижиг алаг бөмбөг, цэнхэр голтой хол тусдаг гар чийдэн, орос цэргийн ременэн бүс гэх мэт байснаа сүүлдээ нэг үе машины лампчик цуглуулах явдал моод болоод явчихваа. Хэн олон лампчиктай нь тэр Атмаанд тооцогдоно. За тэгээд үүний тулд бид шөнөжингээ гадуур тэнэж ах дүү хамаатан саданых ч гэлтгүй нэгдлийн хэдэн жолооч нарын машины том жижиг лампыг тэсгээлгүй ухаж төнхөн хулгайлсаар байгаад сүүлдээ жолооч нарын хараанд өртөн тэд бидэнд дайн зарлахийм болов. Нэг удаа Баавгай /Скаут, хүүхдийн Баавгай багш гэдгээр хүмүүс андахгүй болов уу/, Баярсайхан /Бор өндөрийн Засаг дарга/ бид гурав тэдний хүргэн ахынх нь ГАЗ-53 машины лампчикийг шөнө дөлөөр ухаж байгаад отоонд орон баригдан, зугтааж сумын төвийг гурав тойрч хөөгдөн сүүлдээ дотуур байрныхаа орон дороос чихдүүлж билээ /зураг дээр дотуур байрны хүүхдүүд тавиад жилийн дараа/.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417