Ай.Төмөр-Очироос С.Баярт бичсэн гунигт захидал

Ай.Төмөр-Очироос  С.Баярт бичсэн гунигт захидал

/ С.Баяр ба түүний ноходод /

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир Ерөнхий сайд асан С.Баярт хандан захидал бичсэнээ цахим хуудастаа байршуулжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Үрэнхий гайт гунигт гуай муугийн ёс биш Монголын ёс САЙН БАЙНА УУ л гэхээс дээ. Та ганцаар идсэн ГАХАЙ таргалахгүй гэж мэдэхгүй юү. Хөрөнгөө тат гэж ЧӨТГӨР чамд шивнэхгүй байна уу. Амь нас ХАУС – ууд хоёрын чинь аль нь үнэтэй байдаг юм. Ингэж тамд хэвтэж байх чамд сайхан уу.

Амьтны хараал идээд цаддаггүй ээ. Ичих айх, санах сэрэх мэдрэмж алга уу. Ер өмхий гайт С.Баяр аа. Нас чинь хэд билээ. Яс чинь хэнийх билээ. Цус чинь ямар билээ. Аав ээжийн нэр хугарах алаг үрсийн нүүр хагарах хамаагүй юу. Мөнгөтэй хүн мөнхрөхгүй ээ. Үхэхдээ үүрээд явахгүй ээ … гэж О.Дашбалбар хэлсэн юм.

Чи бол үүрээд л явах нь л дээ. Ханаж цаддаггүй хар мангас цадаж ханадаггүй цагаан шулам болжээ би гэж бодогдохгүй байна уу. Өөрийнхөө дотор хүнтэйгээ ярьж үзэв үү. Өрнө дорны доторх хүмүүстэй бол их л шивнэлдсэн хүн шүү чи. Та … Өөртэйгээ нэг шивнэлдэж үзээрэй хө.

Үхэх хүнд үг хэрэггүй ээ гэдэг. Тэгвэл бас үг бүү хэл үр хүүхэд чинь ч хэрэггүй шүү дээ.
Үхэл ямар нуруу төөлж шүд татах биш. Алдар нэр албан тушаал асуух биш. Авгай хүүхэн аль бүхэнтэй альбинтаж явсаныг чинь … гайхах л байх аа.

Баяраа Үнэн чамаас дэндүү хол үхэл дэргэд чинь өнгийж байна шүү хө, Одоо болно доо. Хүний буян худгийн ус хоёр хэмжээтэй дээ.
Түүх бузарлаж түмний хараал хүлхэж хэвтэх сайхан байна гэж үү. Үхсэн хойно чинь үрсийн чинь мөр дээрх мөс ус болж гэсээд хэдэн үеэрээ тэд хүний өөдөөс харахааргүй болж байгаа юм биш үү.

Үхсэний дараа ч хүнд нэр төр гэж байдаг.
Ард түмэн их ч итгэсэн. Чи биднийг тэднийг хулхидсан. Итгэл даагаагүй ээ. Тэр ч бүү хэл чи эх орноосоо урвасан. Олон ч торойнуудыг дагуулсан. Тэд чиний л мөрөөр сажилсан.

Авдарт багтахгүй мөнгө чинь авсанд багтахгүй зовлон болж чи тамд уналаа. Тамын тогооны ёроолоос чи хашгир, таван тивийн доншуучдад монголыг зарж идсэн нүгэл чинь хангалттай. Нүгэл нүдээрээ гардаг гэлцдэг.

Тэгвэл таны нүгэл нүх болгоноор чинь гоожиж дуусавч тоочиж баршгүй билээ. Санаа сохор бол нүд сохор, чих дүлий, хамар таглаатай, халуун хүйтнийг ч эс мэдэрнэм.

МЭДРЭМЖ МУУТАЙ МЭЛТИЙЖ ЯВСНААС
МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЭГТ ГӨЛИЙЖ  ХЭВТЭЭРЭЙ … гэж нэгэн эрхэмд би хэлж байсан юм.
Энэ үг өөрт чинь энэ удаа яг таарч  яв цав дүйлээ. Бод бод … хө. Чи дутуу л бодоод байна үү.

Шоронгийн ханаар шоргоолж гүйнэ үү. Түүнээс асуу. – Би ер нь юуг хэзээ яасан юм бэ … гэж асуу даа. Тэр чамд таарсан хариуг чинь өгнө өө.
Санжийн Баяраа чи манжийн баяр болсон шүү. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй санахгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй.

Баяр аа, Чи өнгөрснөө эргээд нэгэнтээ харна уу. Бага залуу нас, бартаа даваатай амьдрал, балгаж, салгаж, гулгаж тэшиж явсан үе чамд байгаа шүү .

Дандаа дурдан бүсээр даллуулаад, дардан замаар давхиулаад, хурдан морь шиг дүүлүүлээд байгаагүйг чинь түмэн олон мэднэ дээ. Эр хүн эр хүндээ хайртай би тэр болгоныг бичихгүй ээ.

Дөчин мянгатын дошин дээрх бурхи явсанаараа асуудалд хандаад байвал ард олон чамайг мөндөл байтугай болгоно шүү. Одоо чи хавханд оржээ. Мөнгөө төлөөд хавхнаасаа мултарч чадахгүй юу.

Тэгвэл одоо хавхандаа үхсэн тарвага л болж таарах нь дээ. Төр чамайг нудрах сонирхолгүй дээ. Чиний амь уг нь өөртөө, үр хүүхдүүддээ л хэрэг болмоор юм. Тэрнээс бусдад бол гөлөгний байтугай гөлчгийний үнэгүй шүү дээ.

Мөнгөний бузраас болж олон сайхан хүн үхэлд мордоцгоосон доо. Тэднийг нэрлэж үлдэгсэдийнх нь нүүрийг түлж, чихийг халууцуулалтай нь биш дээ.

Энэ захидалыг би элэгнийхээ цусаар бичиж байна. Санжийн БАЯР ын сайн дүү нар сайхан "гүү"-нүүд болох Ч Сайханбилэг. С.Баярцогт нараа та нар ч гэсэн таарсан таар шуудайнууд ажээ.

Улс төрд уучлалт гуйх … гэж том гарц байдаг юм шүү.
Амьнаас үнэтэй авилга, ард түмнээс үнэтэй харийнхан байна гэж би итгэхгүй л байна шүү. Орон гүрний хойморт завилж явсан та нар өнөөдөр шорон гяндангийн ёроолд "шавьж" болж хэвтэх ч гэж дээ …

Улс төрийн бузраас болж ухаанд чинь ухна ишиг үхчихээгүй бол ухаараач. Үүнийг эс ухаарваас сүүдэр чинь мөөрөх, сүнс чинь төөрөх болно шүү.

Хүний нохойд хаях … аар өөрийн нохойд өг гэдэг үгийг чи мэдэх үү. Монголын ард түмний баялгийг харьд аваачиж овоолчихоод чи амар тайван сууж яаж чадаж байна аа . Үгүй ээ. Ингэхэд чи ер монгол уу.

Миний ард түмэн чинь тэнгэр шиг уудам сэтгэлтэй зон олон шүү. Чамайг зөв ухаарвал тэврээд уйлах ч энүүхэнд шүү.
Эр хүн алдаал биз. Эрэг нэг нураа л биз …

Заан хэдий том ч
Замын аясыг дагадаг
Жанжин хэдий том ч
Олны аясыг дагадаг юм.

Хорвоо гэдэг уужим шүү.
Хожгор толгой чинь л мэдэж дээ.

Баяртай. Баяр аа.  ҮРЭНХИЙ ГАЙТ АА.

Ард түмнээ төлөөлж алаг сарваа шиг арван хуруу цуцаан, ардаг бодолтой арслан тэргүүнээ агсчин байж тэрлэсэн
ЯРУУ НАЙРАГЧ, СЭТГҮҮЛЧ, ЗОРИГТНУУД ОВОГТ АЙЛТГҮЙН ТӨМӨР-ОЧИР

Хаврын адаг улаан луу сарын шинийн наймны төмөр суудалтай улаан нохой өдөр ЯРГИЖ БИШ БОРГОЖ тэрлэвэй.

2018 – 04 – 24

46
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417