Монгол Улс хөгжихгүй байгаад гайхах юм алга

2018-05-17, 15:21 2,471 6
Монгол Улс хөгжихгүй байгаад гайхах юм алга

Газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, гааз, нефьт,  дээр нь 60 сая мал, IQ-гаараа дэлхийд тавд. "Хөгжихөд яг юу саад болж байна" хэмээн монголчууд гайхашрах болж.

Тэгэхээр энд нэг л зүйл буруу байна. Харин тэр нь чухам юу байж таарах вэ?

Монгол Улс хөгжихөд хамгийн их саад болж байгаа зүйл бол монгол хүн бид өөрсдөө юм.

Монголчууд эв нэгдэлгүй байна

Монголчууд эв нэгдэлгүй байна

Яг энэ цаг үед ирээд л монголчууд эвдрэлцэж, хагараад байгаа юм уу гэвэл бас үгүй. Бүх түүхийн туршид л эвдрэлцэл, тэмцэл, дотоодын хагарал байсан. Гэвч тэр бүх хуваагдал, тэмцэл эцэст нь юунд хүргэдгийг түүх гэрчлэх тул энд нуршаад хэрэггүй биз.

Төрийн түвшинд хагарал, тэмцэл бүх цаг үед байсан шиг нийгмийн бүх давхаргад бас байсаар ирсэн. Төр нь намчирхаж, тэр нь ард иргэдэд, аж ахуй нэгжид ч үлэмж нөлөөлсөөр.

Жишээ дурдвал, Монголын төр намаараа талцан хуваагдаж, улс орноо хөгжүүлэхийн төлөө биш, бие биенээ түлхэн унагаж, засгийн эрхэнд гарахын төлөө л тэмцэлдэж байна.

Үүнийгээ дагаад мөрийн хөтөлбөр нь ч ул суурьтай, улс орны хөгжилд хэрэгтэй гэхээсээ илүү олон түмний сэтгэлийг татахад шууд чиглэгдэж, уул уурхай зэргээс орж ирсэн ашгаар ард иргэдэд бэлэн мөнгө тарааж, тэр нь аманд ч үгүй хамарт ч үгүй хий дэмий үрэгдсээр.

Аж ахуй нэгжийн түвшинд бол бүр ч их нөлөөлж байгаа. Төрийн албанд орж буй хүмүүсээс аль намынх вэ гэж асуух нь хэвийн үзэгдэл болж. Сүүлийн үед энэ асуудал Баян-Өлгий аймагт хурцадсан нь саяхан Ерөнхийлөгч тус аймагт очиж, ард иргэдтэй уулзах үеэр нотлогдсон.

Сонгуулийн дараа Баян-Өлгий аймагт зөвхөн нийгмийн хамгааллын салбарт л гэхэд 13 хүн ажлаас халагджээ. Энэ мэт байнгын хөдөлгөөн, халаа сэлгээн дунд ажил ахицтай явагдах нь юу л бол.

Харин намчирхсан хуваагдал, эв түнжингүй байдлаас ард иргэдэд учирсан хохирол нь гэр бүл салахад хүртэл хүргэж байгаа аж. Дээр дурдсан уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн иргэн Майрагүл “Манай аймагт намаар нь ялгаварлан группийн мөнгөнөөс  хасаж, оронд нь эрүүл хүмүүсийг группт хамруулсан.

Мөн 360 гаруй төрийн албан хаагч ажлаас халагдсан болохоор хүмүүс Монгол Улсын өнцөг булан бүрт очиж ажиллаж байгаа нь гэр бүл салалтад нөлөөлөх гол түлхүүр болж байна” хэмээн ярьжээ.

Энэ бол дээрх нь суудлаа олоогүйгээс доорх нь гүйдлээ олохгүй байгаагийн тод жишээ юм.

Монгол хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна

Монгол хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна

БНСУ-ын визэнд орохоор дугаарлаж буй хүмүүс

Ховд аймгийн зам барилгын компанид зургаан жил ажилласан Б.Мөнгөнтуул гэх эмэгтэй сардаа 300 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Харин тэнд ажилладаг хятад ажилчид, жолооч нь л гэхэд сард 6-8 орчим сая төгрөгийн цалин авдаг гэнэ.

Үүнийг тайлбарлахдаа албаныхан "Монголчууд залхуу, дээр нь архи ууж, ажил тасалдаг тул хятадууд ажиллуулдаг" гэдэг. Гэвч Солонгост очсон монголчууд цаг наргүй, борви бохисхийлгүй ажиллаж чаддаг гэдгээ харуулсаар байна.

Хэрвээ цалин хөлс нь хангалттай байвал монголчууд ажлыг дээд зэргээр хийж чаддаг гэдгийг энэ жишээ харуулж байна.

Монголчууд бүх зүйлийг зоосны нүхээр харж байна

Саяхан болсон УИХ-ын хаврын чуулганы  нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Сүүлийн хоёр жилд манай  улсын төсвийн орлого хагас их наяд шахам төгрөгөөр давж биелэгдсэн. Тиймээс цалин, тэтгэврийг 20 орчим хувиар нэмэх бодит боломж байна” хэмээн хэлсэн.

Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдэх талаар сураг ажиг гараагүй. Тэгвэл төсвийн орлогыг юунд зарцуулж байгаа талаар сонирхъё.

Үүний сонгодог жишээ бол сүүлийн үед шуугиан дэгдээж буй нарс модны асуудал. Уулнаас үндэстэй нь сугалж авчраад хотод суулгаж буй модод ургахгүй, үхэж байгааг бүгд л мэднэ. Гэтэл түүнийг яаж ургуулахыг мэддэг мэргэжилтнүүд  манай улсад өчнөөн байдаг. Гэвч  энэ үр дүнгүй ажлыг гүйцэтгэж байгаа албаны хүмүүст бол мод ургах үгүй нь ямар ч хамаагүй бөгөөд мэргэжилтнүүдийн үгийг сонсох бүр ч шаардлагагүй. Учир нь тэд  энэ ажлыг бүтээн байгуулалт биш, бизнес л гэж харж байгаа.

Ер нь Монгол Улс хэчнээн олон эрдэмтэн, профессор, мэдлэг боловсролтой хүмүүстэй байгаад нэмэргүй. Тэдний үгийг сонсож, бүтээн байгуулалтад мэдлэг чадварыг нь ашиглана гэж байхгүй.

Гэтэл Өмнөд Солонгосчууд дайны дараа сийрсэн шаахай, малгайнаас өөр юу ч үгүй хоосорч үлдсэн хэрнээ одоо ямар хэмжээнд хөгжиж, дэвжсэнийг нь бид мэднэ. Үүний нууц нь Солонгосын төр Япон, Америк гээд гадаадад гарсан бүх чадварлаг боловсон хүчин, мундаг хүмүүсээ төрөлх нутагтаа ирээч гэж уриад, "Чи зөвхөн улс оронд хэрэгтэй санаа хэлээд бай, бид биелүүлээд байя" хэмээн хөгжлийн замаа эхэлсэн гэдэг. 

Харин Монголын төр бол хүнийхээ авьяас чадварыг ашигладаггүй, ашиглахыг ч хүсэхгүй байгаа нь олон жишээнээс харагдаж байна.

Гэтэл Чингис хаан хамгийн үнэнч шударга, авьяас билэгтэй, чадварлаг хүмүүсийг хажуудаа байлгаж, төрийн хэрэгт хүчин зүтгүүлснээр дэлхийн талыг байлдан дагуулсныг бид мэднэ.

Уужуу ухаанаар холыг хардаг монгол хүний уугуул чанар хэзээнээс арилж, амин хувиа хичээсэн, эд хөрөнгө рүү улайран зүтгэдэг увайгүй зан хэзээнээс суусныг бид мэдэхгүй. Гэвч монгол хүний хандлага ингэж их өөрчлөгдсөн нь, зөвхөн амин хувиа хичээдэг болсон нь хамгийн том саад юм.

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417