Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөөнөөс хойш үргэлжилж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Уг хуралдаанаар МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж зэрэг томоохон компаниудын 49 болон тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд хувьчлахаар шийдвэрлэжээ. Гэхдээ Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг эхлээд УИХ эцэслэн шийдэх юм.
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр:
Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай,
Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай,
Тогтоолын хавсралтад нэмэлт-өөрчлөлт оруулах тухай ("Сонгино говь" усан хангамжийн төслийг концессийн зүйлийн жагсаалтад нэмж оруулах тухай),
Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам төслийг концессийн жагсаалтад нэмэх тухай),
Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын жагсаалт батлах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.