Европын холбоо ба Монгол...

Европын холбоо ба Монгол...

Европын Холбоо  нь 28 улс, 500 сая хүн амыг багтаасан холбооны ч бус, засгийн газар хоорондын ч бус хүн төрөлхтөний түүхэнд анх удаа үүсч байгаа тусгаар улсуудын улстөр-эдийн засгийн ер бусын холбоо юм. Гишүүн орнууд үндэснийхээ язгуур эрх ашгийг холбооны эрх ашигт нийцүүлэх, зарим талаар золиосолж байдгаараа онцлогтой. 

"Council of Europe" бол 1949 онд байгуулагдсан зүгээр л бие даасан олон улсын байгууллага тул түүнийг Европын Холбоо/ЕХ/-той хольж хутгах хэрэггүй.  Харин European Council буюу Европын Зөвлөл бол гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд  /ЕХ-ны гадаад хэргийн сайд нь ороод/ зургаан сард тутам хоёр буюу жилд дөрвөн удаа Брюссельд уулзаж улс төрийн ерөнхий тэргүүлэх чиглэлийг гаргадаг манай ҮАБЗ шиг бодлого тодорхойлогч институци нь юм. Гэхдээ хууль батлах эрхгүй.

Европын Парламент  нь холбооны улсын иргэдээс шууд сонгогдож тэдний эрх ашгийг хамгаалах, хууль төсөв батлах,  институцүүдэд хяналт тавих үндсэн гурван үүрэгтэй. Брюссель, Люксембургад өдөр тутмын ажлаа, Страсбургад Их Хурлаа хийдэг гээд гурван газар үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг орноос хүн амын пропорциональ харьцаагаар хамгийн багадаа 6 хамгийн ихдээ 96  нийтдээ 751 /үүнээс нэг нь ерөнхийлөгч/ сонгогдоно. Одоогоор хамгийн их төлөөлөлтэй Герман-96, Франц-74, Итали-73 хамгийн бага Кипр-6 төлөөлөлтэй байна. Парламент нь улс төрийн нэгдсэн намуудын саналаар сонгогдох ба одоогоор хамгийн их нь Христосын ардчилалынхан олонхийн  суудалтай байна.

Харин Европын Холбооны Зөвлөлийг албан ёсоор Council of the EU, албан бусаар  EU Council  гэдэг бөгөөд Брюссельд байрладаг үндэсний сайд нарын зөвлөл бөгөөд засгийн газар болгон өөрийнхөө үндэснийхээ ашиг сонирхолын төлөө ганц үзэлцдэг газар нь юм. Нөгөө талаас манай улсын бага хурал, америкийн сенат шиг хууль, ЕХ-ны төсвийг парламентайгаа зөвшилцөж байж батлана, ЕХ-ны улсуудын эдийн засгийн бодлогыг өргөн утгаар нь удирдан чиглүүлнэ,  ЕХ бусад улсын хоорондох гэрээ хэлэлцээрийг батлана, ЕХ-ны гадаад болон батлан хамгаалах бодлогыг тодорхойлно,  гишүүн орнуудын цагдаа шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг удирдан зохицуулна. Саналыг нээлттэй хурааж бүх саналын 55-аас доошгүй буюу бүх хүн амын төлөөлийн 65-аас доошгүй хувь буюу 28 орны 15 доошгүй орны саналаар батлагдсанд тооцдог. Гадаад бодлого, татвар зэрэг онц чухал ач холбогдолтой асуудлыг 100 хувийн саналаар хүчинтэйд тооцдог. Гишүүн орнууд хагас жилээр ээлжлэн ерөнхийлөн захирдаг.

Европын Комисс нь  ЕХ-ны хамгийн гол чухал байгуулага бөгөөд Брюссель, Люксембургад байрладаг ЕХ-ны ашиг сонирхолыг бүхэлд нь хариуцдаг, манайхаар бол засгийн газар нь гэсэн үг. Холбооны өдөр тутмын бодлого үйл ажиллагааг гүйцэтгэж, төсвийг зарцуулж, хуулийн төсөл боловсруулж парламентэд өргөн барьж, бусад улсуудтай хэлэцээр хийж, хуулийг шүүх хүчний байгууллагуудын хамт хэрэгжүүлж, олон улсад ЕХ-г албан ёсоор төлөөлдөг. Гишүүн орон бүрээс нэг нэг сайд томилогдон ажилладаг. 28 сайдуудыг  Европын Зөвлөл санал болгож Европын парламент батладаг.   

Ерөнхийдөө Европын Зөвлөл бодлогоо барьдаг, Европын парламент ба ЕХ-ны Зөвлөл нь хуулиа баталдаг,  Европын Комисс нь засгийн газраа хариуцдаг. Мөн төв банк, шүүх, аудит, ГХЯ,  эдийн засаг нийгмийн хороо гэх мэт 13 гол байгууллагаас гадна дөчин тусгай агентлагтай. 

ЕХ-д элсэх хамгийн гол бичигдээгүй хууль нь европын соёл иргэншил юм. Тиймдээ ч 1987 онд ЕХ-д элсэх өргөдлөө өгсөн Турк одоо болтол чимээгүй, 1993 онд  өргөдлөө өгсөн Морок улс “тэнцэлгүй хөөгдөөд”  гарч байхад  тээр алс хол байгаа Израиль, Канад зэрэг улсуудыг ч элсүүлэхийг ЕХ-ний улс төрчид, хүн амынх нь 70 хувь нь ихээхэн хүсэмжилж байна. Элсэх улс нь нийтлэг соёл иргэншилтэй байхаас гадна газар зүй улстөр эдийн засаг нийгмийн гээд 100 гаруй үндсэн шалгууруудыг хангаж 2000 гаруй асуудлыг давсан байх шаардлагатай.

ЕХ-ны хөршийн гадаад бодлого нь элсэхээр өргөдлөө өгсөн 6 орон, болзошгүй 2 орон, Европын хөршийн бодлогот 16 орон, дорнын хамтын ажиллагааны 6 орон/хуучин ЗХУ-ын голдуу/,  дундад азийн хамтын ажиллагааны 5 орон, ОХУ руу чиглэгдэж бидний ойролцоо орших асар их газрын тос байгалийн хийтэй Орос, Азербайджан, Казакстан, эдийн засгийн өндөр хөгжилтэй Өмнөд Солонгос, Японтой, гишүүн бус өөрсдийн хөрш зэргэлдээ орнуудтай туйлын нягт хамтарч ажиллаж байна. ЕХ-ны хилийн ойролцоо байгаа Молдов, Армен, Грузин, Белорус, Украйны төлөө санаа илүү тавьж, хараа сунгаж  тэднийг алсдаа холбоондоо элсүүлэхийг хүсэмжилж байна. Эдгээр орнууд бүгд Европын хөршийн бодлого/European Neighbourhood Policy ENP) хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд энэ нь гишүүнчлэлд хамрагдах анхны алхам гэж хэлж болно. ЕХ нь Хятадтай худалдаа хамтын ажиллагааны гэрээ, Өмнөд Солонгос Японтой чөлөөт худалдааны гэрээ, Гүржтэй нэгдэх гэрээ/Association agreement/, Казакстантай эрчим хүчний санамж бичиг,  Молдов Украйн Гүржтэй визнээс чөлөөлөх яриа хэлцэл, ОХУ-тай виз хөнгөвчлөх хэлэлцээр зэргийг байгуулсан боловч Монголтой бусад улсуудтай уламжлал ёсоор хийгддэг “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ээс өөр дорвитой зүйл хийгдсэнгүй.  

Ийнхүү Монгол Улс ЕХ-ны  ашиг сонирхолын гадна орхигдсон нь аль 2013 онд ЕХ-той бидний байгуулж гарын үсэг зурсан дээрхи “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг тэд дөнгөж л 2017 онд баталж, өнгөрсөн 11 сараас хүчин төгөлдөр болгож өгч байгаатай зэрэгцүүлээд мөн сараас  биднийг санхүүгийн хар дансандаа оруулж  шинэ жилийн бэлэг барьж байсан зэргээс харж болно.  Энэ нь аливаа гэрээ хэлцэл гишүүн 28 улсын хүнд суртал бүхий парламент засгийн газраар заавал орж дараа нь ЕХ-ийн дээд газруудаар батлагдах гэж явсаар байтал 4-5 жил болж уг гэрээ утга учраа алдах магадлалтайгаас гадна 28 улс болгонд  монголын лобби групп, элчин сайд байхгүй байгаатай бас холбоотой. 

Цаашдаа ЕХ-ны байнга тавьдаг МУ-ын нутаг дээгүүр нисэн өнгөрөхөд авах татвараас чөлөөлөх асуудал зэргийг нь нааштайгаар шийдэж өгөөд зөрүүлэн, ЕХ-ны томоохон хотууд Улаабаатарын хооронд шууд нислэгийг дэмжих, Монгол Улсын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр эхлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, “Европын хөршийн бодлого” хөтөлбөр -т хамрагдаж түншийн статустай болох, Европын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн хүрээг улам өргөтгөх,  ЕХ-ны санаачласан Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах хөтөлбөрт элсэх нь зүйтэй. Ялангуяа  Монгол Улс Европын хөршийн бодлого хөтөлбөрт элсвээс ENP гишүүн болж үйл ажиллагааны төлөвлөгөө /Action plan/-д гарын үсэг зурснаар олон хөнгөлөлт  /Financial support-free trade-student-visa-technical policy support/ эдлэх эрхтэй болох юм.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417