ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын хилчид Монгол Улсын талаас хил зөрчиж орж ирсэн Энхбатын Энхгэрэл гэгч эмэгтэйг саатуулжээ. Тэрээр найзуудтайгаа Өлзий гол дээр амарч явсан бөгөөд нөхөд нь Чулуун хороот сум руу буцахдаа эмэгтэйг эрэг дээр орхисон болохыг мөрдөн шалгах явцад тогтоосон талаар ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны Хилийн цэргийн удирдах газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Тэрээр гэр рүүгээ ганцаараа явж байсан ч харанхуйд төөрч голын эрэг даган явсаар гэрэл харагдсан зүг рүү очтол Оросын суурин руу орж иржээ. Ийнхүү тэрээр үүр цайхын алдад Оросын хил даван орж ирсэн байна. Төд удалгүй түгшүүрийн дуунаар боссон хилчид түүнийг саатуулж, орчуулагч гарган өгч, эмнэлгийн тусламж үзүүлсэн аж.
Улсын хилийг хууль бусаар зөрчин Оросын нутаг дэвсгэрт саатуулагдсан Энхбатын Энхгэрэлийг хоёр улсын хооронд байгуулсан хилийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэх нөхцөл байдлыг нь тодруулсны дараа Монголын талд шилжүүлэн өгөх юм байна.
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()