БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Монголд.../2020.04.30/

БАГЦ МЭДЭЭ: Өнөөдөр Монголд.../2020.04.30/

1 СЕХ-ны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо

СЕХ-ны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.

С.Баатаржав нь Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бол Б.Баасандорж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчид юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилж, Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ. Энэ талаарх тогтоол батлагдсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж сонордуулав.

2 Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг нийслэлийн зургаан эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгохоор боллоо.

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг нийслэлийн зургаан эмийн сан иргэдэд тогтмол тасралтгүй олгохоор боллоо.

Ингэснээр иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай 40 гаруй худалдааны нэршил бүхий эмийг маргаашаас эхлэн тогтмол авах боломжтой болж байна.

Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан 

  1. Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
  2. Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
  3. Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
  4. Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
  5. Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
  6. Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгуулсан юм. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

3 1,072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс хойш И баримт аппликэйшнээр дамжуулан тараана

1,072 хувьцааны ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс хойш И баримт аппликэйшнээр дамжуулан тараана

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг 2020 оны 5 дугаар сарын нэгний өдрөөс олгох ажлыг зохион байгуулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлж байсан юм.

Дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн

Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ.

Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликэйшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаа эзэмшиж буй хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ. Учир нь хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон байна. 

4 Соёмботой ууланд дахин гал гарч, нэг га талбай шатжээ

Соёмботой ууланд дахин гал гарч, нэг га талбай шатжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой ууланд өнөөдөр гал гарсан байна.

Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 15:59 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах 14 дүгээр ангийн есөн албан хаагч ажиллан, галыг бүрэн унтраасан тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Галын улмаас нэг га газарт шар өвс шатсан байна.

Өмнө нь Соёмботой ууланд дөрөвдүгээр сарын 24-нд гал гарсныг онцгой байдлын алба хаагчид болон иргэд хамтран нэг цаг орчмын хугацаанд ажиллаж, бүрэн унтрааж байв. 

Мөн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.

5 ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 28 хүн эмчлүүлж, 10 иргэн эдгэрсэн байна

ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 28 хүн эмчлүүлж, 10 иргэн эдгэрсэн байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 227 мянган хүн нас барж, 1 сая хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм. 

Манай улсад нийт 466 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 38 хүн бүртгэгдсэнээс 28 хүн эмчлүүлж байгаа. Харин 10 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Өчигдөр 284 хүн  тусгаарлалтаас гарлаа.

Сүүлийн үед дулаарсантай холбоотойгоор гадуур хүүхдүүд амны хаалтгүй гарч байгаа тул ЭМЯ-наас хүүхдэдээ заавал маск зүүлгэхийг анхааруулж байна" гэв. 

6 Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

Гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 807 иргэнээ эх орондоо авчирна

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг эх орондоо авчирна.

Эхний буюу 04 дүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 7 улсаас 273 зорчигч, 05 дугаар сарын 01-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, 05 дугаар сарын 02-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэх юм.

Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулж байна.

Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээсээ татан авах хүсэлтийг харгалзан нэрсийг гаргасан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

7 Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

Тодруулвал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгогдохоор болж байгаа юм.

8 Хархорин худалдааны төвийн хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх автозамын нэг урсгалыг хаана

Хархорин худалдааны төвийн хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх автозамын нэг урсгалыг хаана

СХД-н 29-р хороо Энхтайваны өргөн чөлөөний төв замыг Баруунаас Зүүн төвийн хэсгийг хааж дулааны шугам угсралтын ажил хийгдэх тул 2020.05.01 оройны 23:00 цагаас 2020.05.03 өглөөний 06:00 цагийн хооронд Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын буцаж эргэх уулзвараас Хархорин худалдааны төвийн хойд талын буцаж эргэх уулзвар хүртэлх тухайн зорчих хэсгийг эсрэг урсгалаар хамт зорчуулж зорчих хэсэг нарийсаж, хөдөлгөөний ачаалал ихсэх тул иргэд, жолооч та бүхэн анхаарна уу.

9 Махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Улаанбаатар хотод махны өргөтгөсөн худалдааг V сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаарх ажлын хэсгийн хурлыг хийжээ. Мах бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн сүүлийн 14 хоногт нийлүүлсэн махны хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт хийх үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

10 ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Одоогоор түүнийг ямар шалтгаанаар ийнхүү явуулж байгаа нь тодорхойгүй байна.

Д.Даваасүрэн нь 2016 оноос хойш Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашжээ.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417