Трамп дэлхийн зах зээл дэх долларын байр суурийг ганхуулж байна

Трамп дэлхийн зах зээл дэх  долларын байр суурийг ганхуулж байна

Өнөөдөр долларын гол өрсөлдөгч нь евро, юань болоод байна.

Валери Жискар д’Эстен 1965 онд Францын Сангийн сайд байхдаа америк  долларын ачаар АНУ дэлхийн валютын гол нөөц болж байгааг “Асар их эрх мэдэл” гэж дүгнэж байлаа. Харин өнөөдөр евро, Хятадын юань валютын нөөцийн өрсөлдөгч болж гарч ирснээр энэ үнэлгээ буурсаар байна. Колумбын их сургуулийн дэргэдэх Дэлхийн хүрээлэнгийн захирал эдийн засгийн профессор, Нобелийн шагналт Жеффри Сакс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Худалдааны дайн", Ираны эсрэг хориг зэрэг алдаатай бодлогоос болоод доллараас татгалзах явдал хурдасч байна гэж "Project Syndicate" сэтгүүлд бичжээ.

Олон улсын хил дамнасан худалдаанд доллар төлбөрийн үүрэг гүйцэтгэх чадвараараа бусад бүх валютаас тэргүүлж байна. Энэ бол олон улсын худалдаан дахь төлбөр хийх хамгийн чухал нэгж төдийгүй олон улсын санхүүгийн ажиллагааны төлбөрийн үндсэн хэрэгсэл юм. Бас дэлхийн төв банкны хадгаламжийн гол хэрэгсэл. АНУ-ын холбооны нөөц өнөөдөр тулгамдсан нөхцөлд зээлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Холбооны нөөцийн тогтолцооны алдаагаар 2008 оны санхүүгийн хямрал тохиох үед  АНУ-ын холбооны нөөц л аминд орж байсан. Үүний зэрэгцээ доллар нь санхүүжилтийн гол эх үүсвэр болж үүгээр л Засгийн газрууд, компаниуд тооцоо хийж байна.

Үүний ачаар дэлхийн эдийн засаг дахь Америкийн жин арай дээгүүр байгаа юм. АНУ өнөөдөр дэлхийн нийт бүтээгдэхүүний 22 хувийг үйлдвэрлэж,  худалдан авах чадвараар хэмжвэл зах зээлийн үнийн 15 хувийг тогтоож байна. Мөн олон улсын худалдаа санхүүгийн тооцоо, валютын нөөц, санхүүжилт, хөрвөх чадварын  тал, магадгүй талаас илүү хувийг доллар гүйцэтгэж байна.

Өнөөдөр долларын гол өрсөлдөгч нь евро, юань болж байгаа.

Доллар гол валют байгаагийн ачаар АНУ өнөөдөр эдийн засгийн гурван гол ашиг хүртэж байгаа. Нэгдүгээрт, гадаадад  доллараар тоглох боломж. Засгийн газар гадаад валютаар тогловол дампуурч мэдэх, харин өөрийнхөө үндэсний валютаар тооцоо хийх юм бол энэ аюул багасна. Бүхэлдээ долларын олон улс дахь байр суурь нь АНУ-ын Сангийн яаманд зах зээл дээр хөрвөх өндөр чадвартай, бага хүүтэй тоглох хэрэгсэл болж байгаа юм.

Трамп Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр “чадварлаг хүн” томилсон гэж үзэж байгаа ч өнөөгийн санхүүгийн бодлого нь санасанд нь хүрэхгүй байгаа болохоор АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн хүнээ дахиад л шүүмжилж эхэлж байна.

Хоёр дахь зүйл бол банкны тогтолцоотой холбоотой. Дэлхийн банкуудын үйлчилгээнээс АНУ, тодорхой хэлбэл Уолл-стритт тодорхой орлого олж байгаа.

Гурав дахь давуу тал нь хяналт зохицуулалт, дэлхий дээрх мөнгөн төлбөр тооцооны тогтолцоог АНУ удирдаж шууд буюу хамтаараа хянаж байгаа юм. Энэ нь татвараас зугтах, зэвсгийн хууль бус худалдаа, хар тамхины наймаа, алан хядлага зэргийг хянаж, тийшээ урсах төлбөрийг хязгаарлах гол хэрэгсэл болж байна гэсэн үг.

Гэхдээ энэ бүх давуу талууд нь АНУ-аас бусад орнуудад үзүүлж байгаа төлбөрийн үйлчилгээний өндөр чанараас шалтгаална.  Хадгалах, солилцох, тооцоо хийхэд хамгийн аюулгүй, эдийн засгийн үр ашигтай мөнгө учраас л өнөөдөр долларыг өргөн ашигласаар байгаа юм. Гэхдээ энэ нь өөрчлөгдөхгүй гэсэн үг бас биш. Америкийн мөнгөний, долларын эрх мэдэл жилээс жилд уруудаж,  Дональд Трампын мулгуу бодлогын гайгаар долларын хаанчлал төгсгөл рүүгээ ойртож мэднэ.

Америкийн төсвийн, мөнгөний  бодлогын алдаа нь 1960-аад оны сүүлчээр валютын ханштай холбоотой долларын Бреттон-Вудын тогтолцоо сүйрэхэд хүргэсэн. Энэ нь Ерөнхийлөгч Ричард Никсоны үед 1971 оны наймдугаар сард гадаад орнуудын Төв банкинд долларыг алтаар солих эрхийг дангаараа өөрчилснөөр тохиосон юм.

Долларын тогтолцоо ингэж сүйрсний гайгаар  АНУ, Европт 1980-аад оны эхээр инфляц өндөр байсан 10 жил залгаж авсан. АНУ-д хамгийн эхлээд хүчтэй уналт тохиосон юм.

Долларын энэ хямралт байдал Европт 1993 онд мөнгөний холбоо байгуулах, улмаар 1999 онд евро бий болоход гол түлхэц болсон.

1997 оны Азийн санхүүгийн хямралын үед АНУ-ын алдаатай үйл ажиллагаанаас болоод Хятад юаниа олон улсын төлбөрийн хэрэгсэл болгох явцаа эхлүүлсэн юм. Харин Уолл-Стритээс эхэлсэн 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал банк хоорондын хөрвөх чадвараас болоод тун бага хугацаанд бүх дэлхийг хамарч энэ нь дэлхийг доллартай өрсөлдөх өөр валют руу улам хурдтай түлхэж өгсөн юм.

Трампын хөнгөн хийсвэр “худалдааны дайн”, түүний хоригийн бодлого зэрэг нь ийм хандлагыг улам гааруулж байна. Лондоны Ситид брекзит суларч, “Америк бүхний түрүүнд” гэсэн уриатай Трампын худалдаа, санхүүгийн бодлого нь долларын дэлхий дахины үүрэг, Нью-Йорк дэлхийн санхүүгийн төв байх ийм үүргийг сулруулсаар байна.

Энэ бүхний гол шалтгаан нь  Хятадтай хийж байгаа “худалдааны дайн”, Ираны эсрэг хоригийг сэргээсэн явдал  л даа.

“Худалдааны дайн” бол Трампын засаг захиргаа хятадын экспортыг хумьж,  тийшээ барууны технологи оруулахыг  хязгаарлах замаар Хятадын эдийн засгийн өсөлтийг зогсоох гэсэн ухаангүй оролдлого. Америкийн татвар, тарифын бус худалдааны байр суурь нь Хятадын эдийн засгийн өсөлтийг түр зуур зогсоож болох ч  аажмаар өсөх тэр хүчийг нь өөрчилж чадахгүй. Харин ч Хятадыг Америкийн санхүү, худалдааны хараат байдлаас зайлсхийхэд нь түлхэц өгч мэднэ. Хятадын засаг захиргаа цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, тэргүүлэх технологид оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улмаар дэлхий дахины төлбөрийн тогтолцоонд юаниа доллартай өрсөлдүүлэн оруулж байна.

Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс 2015 онд гарч, Исламын бүгд найрамдах улсын эсрэг хоригоо сэргээсэн нь долларын олон улсын үүргийг унагаахад багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Ираны эсрэг хориг нь дэлхийн улс төр дэх АНУ-ын харилцаа, байр суурьт шууд сөргөөр нөлөөлсөн юм.

Ираны цөмийн хэлэлцээр, энэ улсын эдийн засгийг сэргээх асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал нэгтэй дэмжсэн. Хятад, Европын холбоо ч АНУ-ын хоригоос зайлсхийх арга зам хайж, юуны түрүү долларын төлбөрийн тогтолцооноос гарахыг эрмэлзэж байна.

Тухайлбал Германы Гадаад хэргийн сайд Хайко Маас  АНУ-аас хараат бус Европын төлбөрийн тогтолцоо бий болгохыг Герман сонирхож байна гээд саяхан  зарлачихлаа.

“Бид АНУ-аас, Европын валютын сан, SWIFT тогтолцооноос хараат бус төлбөрийн суваг бий болгож европын  бие даасан байдлыг бэхжүүлэх нь зайлшгүй чухал байна” гэж тэр онцолсон. SWIFT нь банк хоорондын гүйлгээг хянаж мэдээлдэг олон улсын тогтолцоог удирддаг байгууллага.

Одоохондоо АНУ-ын ажил хэрэгч лидерүүд Трампын талд байж, аж ахуйн нэгжийн татвар буурч, төрийн зохицуулалт суларч байгаад талархаж л байна. Төсвийн алдагдал хурдтай нэмэгдэж, доллар ойрын хугацаанд хүчтэй валют хэвээр байж, татвар буурч байгаа нь хэрэглээг нэмэгдүүлж байгаа ч нөгөө талд нь гадаадас капитал орж ирэх нь татарч байна.

Трампын төсвийн үрэлгэн бодлого,  гадаад худалдааны хариуцлагагүй шийдэл, хоригийн бодлого нь  хэдэн жилийн дараа  Америкийн эдийн засаг, дэлхийн санхүүгийн тогтолцоон дахь долларын үүргийг сулруулж эхэлнэ дээ.

Засгийн газрууд, компаниуд юаниар баталгаажсан өөрийн үнэт цаасаа байрлуулах гэж Уолл-стрит рүү биш, Шанхай руу  гүйлддэг болоход хэдий хугацаа хэрэгтэй юм бол......

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417