Өмнөд солонгосчууд яагаад Төрийн тэргүүндээ ийм хурдан хайргүй болов?

Өмнөд солонгосчууд яагаад Төрийн тэргүүндээ ийм хурдан хайргүй болов?

Солонгосын "Gallup" агентлагийн судалгаагаар Өмнөд Солонгосын Төрийн тэргүүний нэр хүнд хамгийн доод хэмжээндээ хүрч дөнгөж 53 хувьтай болоод байна. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд төдийлөн итгэхгүй байгаа хүмүүсийн эзлэх хувь 33 болжээ. Мун Жэ Иний нэр хүнд зарим шалгуураар бүр 50 хувиас ч буурсан үзүүлэлт гарсан байна. Түүнийг  жижиг дунд бизнесийн шинэчлэлд өртөгсдийн 44, гэрийн эзэгтэй нарын 46 хувь нь үнэлж байгаа гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амлалт бодит зүйл болж биелэх нь улам л эргэлзээтэй болж  солонгосчууд тэсвэр алдаж эхэлжээ. Ганцхан жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний төлөө нийт сонгогчдын 84 хувь нь саналаа өгч байсан шүү дээ. Түүнийг дэмжиж байсан энэ олон хүн яагаад түүнээс нүүр буруулав аа?

Гол шалтгаан нь эдийн засаг нийгмийн хүрээний бэрхшээл. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр дөнгөж гурван хувьтай байгаа эдийн засгийн өсөлтийг эргүүлээд өсгөнө гэж амлахдаа нийгмийн хүрээнд, залуучуудын ажилгүйдэл, төрөлт багасаж хүн ам хөгширч байгаа зэргийг шийдвэрлэчихэж чадна гэж найдаж байсан аж.

Түүний шинэчлэлийн нэг нь ажлын долоо хоногийн цагийг богиносгох явдал байлаа. Эхлээд долоо хоногийн ажлын цаг 68 байсныг 52 болгоод одоо үндсэн цаг нь 40 боллоо. Мун Жэ Иний бодлоор бол чөлөөт цаг нэмэгдсэнээр солонгосчууд хувийн амьдралдаа анхаарч, гэр бүлдээ зориулах цаг ихэссэнээр төрөлт ихэснэ гэж тооцоолж. Гэтэл энэ хуулиар ажил олгогчид жилд 11 тэрбум долларын алдагдал хүлээхээр болчихоод байгаа юм. Ажиллагсдын орлого ч буурчээ. Солонгос бол  хөдөлмөрийн хөлсийг цагаар бодож олгодог, нөгөө талаар амралтын өдрийн хөлсийг бүр өндөр тооцдог улс. Ингэхээр хүмүүс амраад байх тутам л орлого нь багасаад байгаа хэрэг.

Үүнээс үүдээд эрх баригчид алдаагаа залруулах гэж нэг цагийн ажлын хөлсийг 16 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс болоод өнөө хүртэл ёстой л орлого зарлагын хооронд амьдарч ирсэн  жижиг дунд бизнес эрхлэгчид дампуурахад хүрч хаалгаа барьсан юм. Арай гэж үлдсэн зарим нь ажиллагсдынхаа тоог 16 хувиар цөөлж байж тэсэж үлдлээ. Ингээд л мянга мянган хүн ажилгүй болон гудамжинд гарч, шинэчлэлийн өмнөх байдалд эргээд орох нь тэр.

Мун Жэ Ин сонгуулийн өмнө төрийн өмчийн салбарт  бараг нэг сая ажлын байр шинээр бий болгож,  эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийнэ гэж амлаж байсан. Гэтэл энэ амлалт бас л биелээгүй байна. Сөрөг хүчнийхний хэлж байгаагаар бол үүнийг хэрэгжүүлэхэд 160 тэрбум доллар хэрэгтэй ч энэ хөрөнгийг хаанаас олох эх үүсвэр нь тодорхойгүй байгаа гэнэ.

Ард түмэнд болоод байгаль орчинд хортой цөмийн эрчим хүчнээс татгалзах Ерөнхийлөгчийн амлалт  бас л биелээгүй байна. Цөмийн эрчим хүчний хэд хэдэн станцыг хаачихвал улс орон эрчим хүчээр гачигдах гээд, нөгөө талаар нүүрсээ түлж эхлэх юм бол агаарын бохирдол бүр ихсэх аюул хүлээж буй...

Умард Солонгосын асуудал ч гэсэн Мун Жэ Иний нэр хүнд унах шалтгааны нэг болсоор байна. Трамп, Ким Жон Ун хоёрыг өнгөрсөн зун Сингапурт уулзсан явдлыг өмнөд солонгосчуудын олонх нь маш их талархаж хүлээж авсан. Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзаад, Өмнөдтэй болон АНУ-тай харилцаа сайжирвал хоёр Солонгос нэгдэх асуудал тун ойрхон байна гэцгээж байсан.

Гэтэл Мун Жэ Иний амлалт бас л тийм амархан биелэхгүй нь харагдлаа. Умард Солонгос ч өмнөдийнхний бодож байгаа шиг тийм амархан бууж өгч цөмийн зэвсгээсээ хурдан татгалзахгүй нь бололтой.

Одоо Мун Жэ Иний засаг захиргаа хоёр Солонгосын гурав дахь дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 18-20-нд Пхеньянд  хийхээр зарлаад байна. Магадгүй Мун Жэ Ин энэ уулзалтаар алдагдсан нэр хүндээ эргүүлж олж авахыг тооцоолж байгаа ч өмнөх 84 хувьдаа хүрнэ гэдэг юу л бол....

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417