Дэлхийн дулаарлын уршгаар Умард тэнгисийн далайн зам нь оросуудын хувьд өөрийн нь "Суэцийн суваг” болж магадгүй хэмээн "The Washington Post" сонинд бичсэн байна.
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Арктикийн мөс хайлсаар Умард тэнгисээр явж болох Ази, Европ, Америкийг холбодог Суэцийн сувагтай өрсөлдөх дөт зам болж магадгүй хэмээн Орос болон бусад орон найдаж байгаа юм. Ингэвэл Умард тэнгисийн ихэнх хэсэг эдийн засгийн ашигтай бүс болж хувирна. Ийм байдлаар Орос улс стратегийн худалдааны замд хяналт тавьж хөлөг онгоцнуудад үйлчилгээ үзүүлсний татвар ашиг авч эхэлнэ гэж тус сонинд тэмдэглэжээ.
Ялангуяа зуны нөхцөлд чиглүүлэх үйлчилгээ үзүүлэхэд аюултай хэдий ч Умард тэнгисийн зам нь цаг хугацаа хэмнэх давуу талтай гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосоос Германыг зорьсон хөлөг Умард тэнгисээр явах юм бол Өмнөд Африкийн Итгэлийн хошуугаар явснаас хоёр дахин бага хугацаа зарцуулж ердөө 23 хоногт амжиж хүрнэ гэж "The Washington Post" сануулжээ.
Умард тэнгисийн зам бол Оросын арктикаар явдагЕвропын хэсгийг Алс Дорнодын нутагтайгаа холбодог хамгийн богино усан зам юм. Арктикийн боомтуудыг Оросын хойд нутгийн томоохон гол мөрнүүдтэй бас холбодог.
Арктикийн мөс хайлж байгаа нь ийнхүү тээврийн том хөлөг онгоцуудад шинэ зам, хонгил нээж цаг хугацаа хөрөнгө хэмнэх боломж бий болгож байна.