С.Эрдэнэ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өр дарлаа” гэж шоудахаа болих хэрэгтэй

С.Эрдэнэ: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өр дарлаа” гэж шоудахаа болих хэрэгтэй

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 81 сургуулийн багш нар ажил хаялтад нэгдээд байна. Олон нийт хүүхдийн сурах эрх зөрчигдлөө гэж шүүмжилж буй. Багш нарын ажил хаялтын асуудлаар АН ямар байр суурьтай байна вэ?

-Багш, сурагчдыг яг адил түвшинд, хүний эрх талаас нь харах хэрэгтэй. Багш нарын хувьд  хөдөлмөрийнх нь үнэлэмж үнэхээр бага байна. Үүнийхээ төлөө Засгийн газарт шаардлага тавьсан. Хуулийн хүрээнд л тэмцэж байна. Харин Засгийн газар багш нарын тэмцлийг хууль бус үйлдэл хийж байгаа юм шиг хүлээж авсан нь буруу. Багш нарын эсрэг нийгмийг өдөөн хатгаж байгаа нь зохисгүй хэрэг юм. Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө эрхийн төлөө үгээ хэлэх эрхтэй. Үг хэлснийхээ төлөө буруудах ёсгүй. Багш нарыг янз бүрийн байдлаар дарамталж, зохион байгуулалттай дайралтууд хийхийн зэрэгцээ эцэг эхчүүдийг өмнөөс нь турхирч байна. Миний хувьд багш нарын тэмцлийг зөв гэж харж байна.

-Айл бүрт сурагчид бий. Хүүхдүүд нь хичээлдээ явж чадахгүй болохоор эцэг эхчүүдийн бухимдал төрөөд байж болох юм. Та юу хэлэх вэ?

-Эцэг эхчүүд асуудлыг зөвөөр харж, ойлгож, хүлээж авах ёстой. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хувийн сургуульд суралцдаг. Амьжиргааны түвшин нь дундаж буюу доогуур түвшний айлын хүүхдүүд улсын сургуульд суралцаж байна. Гэтэл улсын сургуулийн багш нарын цалин хөлс үнэхээр муу байна. Хүүхдийн суралцаж буй орчин нөхцөл муу байна. Энэ бүхнээ бид өнөөдөр эргэж харах хэрэгтэй.

-Та багш нарын цалинг нэмж болох бодит эх үүсвэрийг хэрхэн харж байна?

-Энэ хэмжээ хязгааргүй тансаглал, төсвийн зардлаа танаж хасаад багш, эмч нарын цалинг нэмэхэд болохгүй зүйл байхгүй. Цалин нэмэх боломж бол бий. Засгийн газар багш нарын цалинг нэмэх асуудал дээр санаачлагатай ажиллахгүй байна. 50 хувь нэмж чадахгүй байг, ядаж 20-30 хувь нэмэх хэрэгтэй. Тэр нэмэгдсэн гээд байгаа 8 хувь бол доромжлол. Ингэж нэмсэн ч, нэмээгүй ч ялгаагүй. Нэг дор шууд нэмэх боломжгүй байж болно. Үе шаттайгаар нэмээд явж болно. Гол нь энэ төрлийн зохицуулалт хийх эрмэлзэл Засгийн газарт харагдахгүй байна.

-Багш нарын ажил хаялтын ард АН байгаа, таныг зохион байгуулж байна гэсэн хардлага байна. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?

-Би заавал дуугараад яах юм бэ. Ажил хаялтын ард намайг байгаа, байхгүйг багш нар л мэднэ. Би ажил хаялтад нэгдсэн багш нартай нэг ч уулзаагүй. Саяхан гадагшаа явсан хойгуур багш нар уулзах хүсэлт тавьсан байна лээ. Би өнөөдрөөс уулзана. Өөрсдийнх нь буруугаас болж, нийгэмд бухимдал үүсгэсэн асуудал гараад ирэхээр л АН руу аваачиж наадгаа эрх баригчид болих хэрэгтэй. Өнөөгийн эрх баригчдын хуучин коммунист арга барил байна. Тэр нь бусдыг дарамтлах, гүтгэх. Үүндээ ч гаргууд. МАН өнөөдөр ард түмний төлөө юу ч хийхгүй байна. Ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй байна. Цалин нэмнэ гэсэн яав. Өрийг өрөөр дарахгүй гэж амласан. Гэтэл юу болов.

-Бондуудын өрийг шинэ бонд босгох замаар дарсныг хэлж байна уу, та?

-Засгийн газар өр дарлаа гээд л шоудаад байх юм. Засгийн газар нэг ч төгрөгийн өр дараагүй. Монгол Улсын 27.5 тэрбум ам.долларын өр хэвээрээ л байгаа. Харин эсрэгээрээ энэ өр өдөр бүр нэмэгдэж байгаа шүү. Хэдэн арван тэрбумаар өр нь нэмэгдээд байхад “Өр дарлаа” гэж ард түмний тархийг угаагаад байх юм. “Дим Сам”, “Чингис” бондуудын өрийг “Гэрэгэ” бонд гаргаж, түр хаасан. Хүү нь өмнөх бондуудаас эрс өндөр. Хүүгийн энэ өндөр зөрүү чинь төсөв дээр шууд дарамт үүсгэж байна. Шинэ бонд босгож, хуучин бондын төлөлт хийнэ гэдэг чинь өр дарж байгаа хэлбэр биш. Зүгээр л зээлийн төлөх хугацааг илүү өндөр зардалтайгаар түр хойшлуулж байгаа үйлдэл. Амиа аргацаасан л хэлбэрийн нэг. Евро бондын 500 сая ам.долларын зээлийг бас л өндөр хүүтэй “Хуралдай” бонд босгож түр хаасан. Бондын нэр нь өөрчлөгдөж, хугацаа сунасан үзэгдэл.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар 5.7 их наяд төгрөгийн өр дарлаа гэж саяхан мэдэгдсэн. Энэ дүн улсын өрөөс хасагдахгүй юу?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өр дарлаа” гэж шоудахаа болих хэрэгтэй. Би өчнөөн хэлж байгаа. Өрнөөс нэг ч ам.доллар хасагдаагүй. Шинэ Засгийн газар гарч ирээд л 5.7 их наяд төгрөгийн өр дарсан юм гэнэ ээ. Яаж ярьж чадаж байна аа. Энэ оны төсвийг 2.4 их наядын алдагдалтай байхаар тооцож баталсан. Алдагдал гэдэг чинь төсвийн өр. Өнгөрсөн жил 2.8 их наядын алдагдалтай төсөв батлагдсан. Хоёр жилийн төсвийн алдагдал 5.2 их наяд төгрөг биз дээ. Ийм байдлаар өр өсөөд байхад хаанахын ямар мөнгөөрөө өрийн төлөлт хийгээд байгаа юм. Худлаа яриад л, ард түмний тархийг угаагаад байгаа нь буруу. Шударга байх хэрэгтэй. Өртэй байгаа нь үнэн. Бид өөрөө төлөхийн тулд ингэж ажиллаж байна гэж мэдээлвэл өөр. Улаан цагаандаа гарч, худлаа яриад байгаа нь буруу.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардаж аваад, нэг жил болох гэж байна. Та шинэ Засгийн газрыг хэрхэн ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Засгийн газрын ажлыг үнэлэх ямар ч үнэлэмж алга. Дүгнээд хэлэх юм олдохгүй байна. Яагаад гэвэл, Засгийн газар ямар ч ажил хийгээгүй. Тэгэхээр юу хэлэх юм бэ. Дүгнээд хэл гэвэл, Засгийн газарт би муу дүн л тавина. Нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар зүгээр л ярилаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг мууллаа, хоорондоо хэрэлдлээ. Хэдэн тэрбумаар нь нүүрсний хулгай хийж, нэгнээ хөнөөв. Тендерээр хэсэг баяжлаа. Хулгайч, луйварчдаар дүүрсэн нэг жил өнгөрлөө л гэж би хэлнэ. Өөр юу гэж хэлэх билээ.

-Танай намыг засаг барьж байх үед шатахууны үнийг зах зээлийн үнээс нь бууруулахыг сөрөг хүчин тань шаарддаг байсан. Одоо харин эсрэгээрээ шатахууны үнэ өсөөд л байна. Өнөөгийн нөхцөлд шатахууны үнийг өсгөхгүйгээр нэг түвшинд барих боломж байгаа юу?

-Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ буурч байна. Үүнийг дагаад, манай улс жижиглэнгийн үнээ буулгах ёстой гэж Я.Содбаатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр өмнөх парламентын үед байнга л ярьдаг байсан. Тэр үед шатахууны үнэ хэвийн байсан. Ард иргэд шатахууны үнэ хэзээ  хамгийн сүүлд нэмэгдсэнийг мартдаг, тийм үед байсан гэж болно. Гэтэл МАН засгийн эрхэнд гарснаас хойш  их, баг хэмжээгээр шатахууны үнэ таван удаа нэмэгдлээ. Үүнийг дагаад хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнүүдийн үнэ өслөө. Одоо яг үнэндээ цалин нэмээд ч, ард түмний худалдан авах чадвар өсөхгүй. Ийм хүнд байдал руу улс орон явж байна.

-Засгийн эрхийг авсан МАН ийм сул ажиллаад байхад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа танай нам ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм уу?

-Бид яах юм бэ, буу бариад гудамд гарах хэрэг үү. Ардчилсан нам “Наад төсөв чинь буруу байна. Тансаглалаа зогсоо. Дэд сайдуудынхаа орон тоог хас. Хэрэггүй агентлагуудаа татан буулга. Үйл ажиллагааг нь хумь. Сайд нарынхаа хэрэглээг багасга” гэж хангалттай л ярьж, хэлж байгаа. Төсвийн орлого нь жаахан даваад биелэхээр төрийн албан хаагчдад шууд 56 тэрбумыг нь урамшуулал маягаар олгохоор оруулаад ирсэн. Бид “Наад мөнгөө илүү үлдэцтэй зүйлд зарцуул”гэж хангалттай сануулсан, шаардсан. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, эдийн засгийн ээлтэй орчин бидэнд ирээд байна. Харин АН-ын үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тасралтгүй буурсан байдаг. Гэхдээ л бид бүтээн байгуулалтаа хийж, улс орноо өөд нь татахын төлөө зүтгэсэн. МАН-ынхан эсрэгээрээ. Энэ их мөнгө хаашаа ороод, хаанаа шингээд алга болчихоод байна вэ гэдэг асар тодорхойгүй.

-Танаас яг тодорхой гарц асуумаар байна. Шатахууны үнийг одоо байгаагаас нь өсгөхгүйгээр тогтвортой барих боломж Засгийн газарт байгаа юу?

-Шатахууны үнийг хэвийн барих боломж Засгийн газарт байгаа. Дээр ч хэллээ. Алт, зэс, нүүрс, төмрийн үнэ өсөлттэй байна. Үнийн өсөлт дагасан энэ мөнгөө зах зээл рүүгээ оруулах учиртай. АН-ын үед хэрэгжиж байсан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг МАН-ынхан баахан шүүмжилсэн. Тэр хөтөлбөрийн үр дүнд бид Монголын эдийн засгийг тогтвортой барьж ирсэн юм. Гурил, мах, шатахууны үнийг яг тогтвортой барьж чадсан. Цөөхөн зүйл дээр гол бодлогоо төвлөрүүлээд ажилласан байдаг. Үр дүнгээ маш сайн өгсөн. Ийм төрлийн бодлогын арга хэмжээ авах шаардлагатай.

-Нөгөө талд шатахуун импортлогчидтой нэгдсэн тохироонд хүрэх ёстой юу?

-Засгийн газар шатахуун импортлогчдод шаардлага тавьж чадахгүй байна. Энэ нь ч хардлага төрүүлж байгаа юм. МАН шатахуун импортлогчдоос асар их хэмжээний хандив авсан байх магадлалтай. Үүнээсээ болоод шаардлага тавьж чадахгүй байна л гэж би хардаж байгаа.

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт”-ийг барьцаалан авсан зээл, зээлийн хүү, шүүхийн зардлыг Засгийн газар төлөхөөр ажиллаж байна. Ер нь энэ өрийг Засгийн газар, “Эрдэнэт” үйлдвэр төлөх нь хэр зохистой үйлдэл вэ?

-АН-ын байр суурь энэ асуудал дээр маш тодорхой байгаа. Ш.Батхүүгийн тавьсан өрийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлж болохгүй. Тэр мөнгийг хэн авч, юунд зарцуулсан бэ гэдгийг хууль, шүүхийн байгууллагууд нь тодорхой болгох хэрэгтэй. Мөнгө хэзээ ч оргүй алга болдоггүй. Орж ирсэн үү, ирсэн. Эргээд гарсан уу гарсан. Ш.Батхүүгийн юу гэж ярих нь хамаагүй. Ш.Батхүү гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Үлэмж хэмжээний хохирол улсад учруулсан гэдэг үндэслэлээр хэдэн жилийн ял авна. Тэгсхийгээд гараад ирнэ. Тэр хооронд зээлийг нь төлчихнө гэж тооцоолоод байна. Тухайн үед албан тушаал хашиж байсан Д.Сугар, Ч.Ганзориг нар  Ш.Батхүүтэй хамт хариуцлага хүлээж, тэр мөнгийг төлөх ёстой.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417