Тэрбумтан Марк Бениофф Time сэтгүүлийг 190 саяар худалдаж авлаа
Америкийн бизнесмэн, сайн үйлстэн, "Salesforce" компанийн ерөнхий захирал Марк Бениофф эхнэрийн хамтаар "Time" сэтгүүлийг 190 сая ам.доллараар худалдан авч хэвлэл мэдээллийн "Meredith" компанидаа нэгтгэхээр боллоо гэж CNN агентлаг ням гарагт мэдээллээ.
“Бениоффынхон Time сэтгүүлийг гэр бүлийн хөрөнгө оруулалтын зориулалтаар эзэмших болж байна” гэж тус хэвлэлийн ерөнхий редактор Эдвард Фелсенталь хэлснийг CNN агентлаг иш татсан юм. Марк, Линн хоёр хэвлэл мэдээллийн бизнесийг голчлохгүй ч өөрсдийн байгуулахаар төлөвлөж буй шинэ компанийн эхийг тавих эхний алхам боллоо Эдвард Фелсенталь нэмж хэлжээ.
Гэрээг 30 хоногийн дотор эцэслэн хаах юм. Маркийн "Meredith" компани өнгөрсөн онд "Fortune and People" сэтгүүл зэрэг хэдэн арван сэтгүүлийг эзэмшдэг "Time Inc" компанийг 2.8 тэрбум доллараар худалдан авсан юм.
"The New York Times" сонинд бичсэнээр хэлцэл байгуулах явцад тэрбумтны ах Чарльз болон Дэвид Кохи оролцсон гэнэ. Мөн "Meredith" компант сэтгүүлийн өмнөх 650 сая ам.долларын өрийг төлөх юм.