Гар утас хүүхдийн ой санамжид нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ
Гар утас, планшет, телевизорын дэлгэцний өмнө удаан суухыг хязгаарлах нь таны хүүхдийн хөгжилд тустай гэдгийг эрдэмтэд хэлж байна. Электрон тоглоомоо хэдий л багасгана, төдий удаан тавтай нойрсоно гэж 8-11 насны хүүхдүүдийг оролцуулсан судалгаа харуулжээ. Өдөрт хоёр цагаас илүүгүй хугацаагаар гар утас хэрэглэдэг хүүхдийн оюун ухааны чадвар сайн байгааг судалгаа харуулсан байна. Ийм хүүхэд хоногт 9-11 цаг тайван унтаж, энэ нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байна.
Ийм төрөл бүрийн дэлгэц ашиглахын үр дагавар ямар болохыг мэдэхээр судлаачдад илүү тодорхой баримтууд хэрэгтэй гэнэ. Ямар ч байсан электрон дэлгэцийн өмнө суусан хугацаа, хүүхдийн оюун ухаанд холбоо байгааг судалгаа хуруулсан ч үүний учир шалтгааныг эцэслэн тогтоож чадаагүй гэнэ. Үүнээс гадна хүүхэд хүүхэлдэйн кино үзэх, видео тоглох юм уу, нийгмийн сүлжээ ашиглах хугацааг ялгаж үүнд анхаарал хандуулаагүй юм байна.
“Гар утас хэтэрхий удаан бариад” гэдэг нь хэдий хугацаа юм
4500 хүүхэд оролцуулсан судалгаагаар эрдэмтэд хүүхдийн амьдралын хэвшлийн тухай тусгай анкет бөглүүлж авсан байна. Эндээ тэдний нойр, биеийн идэвхтэй цаг хугацаа, гар утас, планшет ашигладаг цаг зэргийг оруулжээ. Мөн ой санамж, анхаарал, дадал хэвшил зэргийг бөглүүлсэн байна. Үүнээс гадна гэр бүлийн байдал, эцэг эхийн орлого, тэдний боловсрол, үндэс угсаа, хүүхдийн бэлгийн бойжилт хэвийн эсэх, тархиндаа гэмтэл авч байсан эсэх зэргийг ч оруулжээ.
Судалгаагаар хоногт 9-11 цагаас багагүй унтаж, багадаа нэг цаг биеийн идэвхтэй хөдөлгөөнд байдаг, өдөртөө хоёроос бага цагаар гар утас хэрэглэдэг хүүхэд бусдаасаа илүү амжилт үзүүлсэн байна. Энд хамгийн гол нөлөөлсөн үзүүлэлт нь электрон дэлгэцийн өмнө байх цаг хугацаа байсныг эрдэмтэд хэлж байна.
Үүнээс үүдээд туршилт явуулсан эрдэмтэд хүүхдийн эмч, эцэг эх, багш нар, хүүхдийн байгууллагад ажилладаг ажилтнуудад хандаж хүүхдийн гар утастай харьцах хугацааг хязгаарлаж, бие хөгжүүлэх болон унтах цагийг нь уртасгахыг зөвлөжээ.
Гар утас бүр ч бас бүгд хортой биш ээ
Электрон дэлгэцийн өмнө суух хугацаа, оюун ухаанд нөлөөлж байгаа холбооны тухайд бас тухайн электрон төхөөрөмжийн хэлбэр маркаас шалтгаалж байна уу гэдгийг тодруулан судлах шаардлагатай болж байна.
Тухайлбал телеизээр боловсролын янз бүрийн хөтөлбөр, видео тоглоом үзэх нь мөн л ийм хортой нөлөөтэй юу. Харин үүрэн телефоны хэрэгслээр нийгмийн сүлжээнд ороход бол хүүхдийн анхаарал, ой санамж, өөрийн хяналтад хортой юм байна.
Судлаачид “дэлгэцийн идэвхжил”-ийн төрлүүд нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг илүү сайн судлах хэрэгтэй гэж байна. Тэгээд ч өмнөх судалгаа нь бас хязгаарлагдмал байсныг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал хүүхдүүдээс туршилтынхаа эхэнд анкет бөглүүлж авсан болохоор судалгааны явцад хүүхдэд ямар өөрчлөлт орж байгааг мэдэх аргагүй байжээ.
Гэхдээ л электрон төхөөрөг удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй гэдэг нь хэдийнээ батлагдаад байгаа юм.