Бизнес эхлүүлэхэд хамгийн тохиромжтой улс орнуудын жагсаалт шинэчлэгдлээ
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн энэ оны хувилбар мягмар гарагт олонд ил боллоо. Уг тайланд дэлхийн улс орнуудыг бизнесийн орчин, инновацид ээлтэй байдлаар нь дүгнэн жагсаадаг "Бизнесийн динамик байдал"-ийн эрэмбэ шинэчлэгдэн оржээ.
Бизнесийн динамик байдлын үнэлгээ нь тухайн оронд бизнес эрхлэх зардал болон түргэн шуурхай байдал, хөрөнгө оруулагчдын эрсдэл гаргах хандлага, компаниудын шинэ зүйл турших хүсэл эрмэлзэл зэрэг шалгуур дээр үндэслэгддэг байна.
"Хувийн хэвшил идэвхтэй бөгөөд түргэн шуурхай байх тусам бизнесийн эрсдэл гаргах, шинэ санаа турших, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлүүлэхийн үр өгөөжийг нэмэгдүүлж байдаг"
Дэлхийн эдийн засгийн форумын 2018 оны тайланИнгээд энэхүү жагсаалтын боломжит дээд 100 онооноос хамгийн ихийг авсан, шинээр бизнес эхлүүлэхэд хамгийн тааламжтай 25 оронтой танилцацгаая.
25. Бүгд Найрамдах Чех Улс
Оноо: 70.2
24. Словени
Оноо: 70.3
23. Тайланд
Оноо: 71.0
22. Бүгд Найрамдах Солонгос Улс
Оноо: 71.6
21. Тайвань
Оноо: 72.4
20. Швейцарь
Оноо: 72.6
19. Малайз
Оноо: 73.8
18. Бельги
Оноо: 73.8
17. Хонконг
Оноо: 74.5
16. Сингапур
Оноо: 74.7
15. Австрали
Оноо: 75.2
14. Япон
Оноо: 75.7
13. Канад
Оноо: 76.0
12. Шинэ Зеланд
Оноо: 76.4
11. Исланд
Оноо: 76.6
10. Ирланд
Оноо: 76.9
9. Норвеги
Оноо: 77.0
8. Финланд
Оноо: 78.3
7. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс
Оноо: 79.0
6. Дани
Оноо: 79.1
5. Израиль
Оноо: 79.6
4. Швед
Оноо: 79.8
3. Нидерланд
Оноо: 80.3
2. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
Оноо: 81.6
1. Америкийн Нэгдсэн Улс
Оноо: 86.5