Худалдаанд зарагдаж буй өндөг заавал хөргөгчинд хадгалагдах ёстой байдаг. Гэтэл Европчууд өндгөө хөргөгчинд бус шүүгээнд хадгалахыг илүүд үздэг байна. Яагаад тэр вэ?
Хөргөгчин дотор өндгийг яг хаана нь байрлуулахаас шалтгаалж өндөгний чанар, цаашлаад биед үзүүлэх нөлөө нь өөрчлөгддөг ажээ. Ялангуяа хөргөгчний хаалганы дотор талд байдаг зориулалтын хуванцар суурь луу хэзээ ч хийж болохгүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь хөргөгчний хаалгыг өдөржин нээж хааснаар тэнд байгаа өндөгний температур байнга солигддог байна. Ингэснээр өндөгний муудах явц түргэсдэг. Тиймээс өндгийг тогтмол температуртай газар буюу хөргөгчний тавиур дээр хадгалах ёстой ажээ.