Агаарын бохирдол буураагүйд нөлөөлсөн 10 шалтгаан

Агаарын бохирдол буураагүйд нөлөөлсөн 10 шалтгаан

Үндэсний аудитын газраас өчигдөр Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудит хийж, аудитын нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн мэдээлэл хийсэн.  Тодруулбал, Үндэсний аудитын газраас  цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ажлууд үр дүнд хүрээгүйгийн гол шалтгаан нь тооцоо судалгаагүй байдлаас үүдэлтэйг байгаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Ингээд тус газрын тайлангаас агаарын бохирдол буургаагүйд нөлөөлсөн 10 зөрчилийг хүргэж байна.

 

  1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос эхлэн гарсан хууль, эрх зүйн шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна
  2. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Үндэсний хороог МУ-ын ЕТГ-ын дэргэд 2 удаа, Ерөнхий сайдын дэргэд 2 удаа, ажлын албыг БОАЖС-ын дэргэд 2 удаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, хяналт тавих газар, албыг НЗД-ын дэргэд 3 удаа байгуулж, байнга бүтцийн нэгж солигдож, үйл ажиллагаа нь хангалтгүй зохион байгуулагдсанаас чиг үүргийн давхцал үүсэж, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй байдалд хүргэсэн байна.
  3. Нийслэл хотоос гадна аймгийн төвүүдэд агаарын бохирдол ихтэй, бохирдлын үзүүлэлт хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон эх үүсвэрээр зарцуулахаар төлөвлөсөн арга хэмжээг цогц байдлаар, үе шаттайгаар, нэг удирдлага, хяналтын дор хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.  
  4. МУ-д агаарын чанарыг 6 үзүүлэлтээр хэмждэг боловч хүний биед хамгийн их хор нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй, манай улсад агаарын чанарын стандарт болгосон зарим үзүүлэлтийн дээд хязгаар нь олон улсын агаарын чанарын стандартаас зөрүүтэй байна. 
  5. Агаар дахь хүнд металлын агууламжийг тодорхойлдог техник, тоног төхөөрөмж байхгүй, агаарын бохирдлыг хэмжигч техник хэрэгслүүдийн ашиглалтын хугацаа дууссан, хүрэлцээ муутай, цөөн байршилд хэмжилт хийж байгаа нь агаарын бохирдлын идэвхжил ихтэй бүсийг бүрэн хамарч бохирдлын үзүүлэлт бүрэн гүйцэт, үнэн зөв тодорхойлогдож чадахгүйд хүргэж байна.  
  6. Агаарын бохирдлын бууруулах талаар судалгааны ажил хийгдэж байсан боловч түүний үр дүнг үнэлээгүй, хэрэгжүүлэх эсэхийг шийдээгүй орхисон байна. 
  7. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв, ЦАС-ийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын ТАХ-үүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдуулагч эх үүсвэр бүрээр агаарын чанарын үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийг гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төрлийг тодорхойлоогүй, арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн үр дүнг агаарын чанарын үзүүлэлтийн өөрчлөлттэй харьцуулан үнэлгээ хийгээгүйгээс агаарын бохирдол дорвитой буураагүй, илт мэдрэгдэх үр дүн гараагүй байна.
  8. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн сайжруулсан зуухыг айл өрхийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулаагүй, зуухыг хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд худалдан нийлүүлсэн боловч технологийн дагуу ашиглаагүй, одоогийн байдлаар сайжруулсан зуух элэгдэлд орж, ердийн зуухтай ижил үүрэг гүйцэтгэх болжээ. /Сайжруулсан зуухны үнийн хөнгөлөлтөд 2010-2012 онд хэрэгжсэн МСС-ийн “Цэвэр агаар” төслөөс нийт 33.0 сая ам.доллар, 2012-2016 онд хэрэгжсэн ДБ-ны санхүүжилттэй “УБ цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар, ЦАС-аас 2011-2015 онд нийт 32.2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна/
  9. Сайжруулсан зуухны хэрэгцээ, зориулалтын түлшний нийлүүлэлтэд үндэслэн түлш үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг тооцохгүйгээр гэрээ байгуулсан, “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан үйлдвэр ажиллаагүйгээс түлшний 22.4 хувийг нийлүүлсэн нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөхүйц арга хэмжээ болж чадаагүй байна. 
  10. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн утааны ялгаралтыг бууруулах чиглэлээр төсвөөс  9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, ТАХ-үүдийг хэрэгжүүлсэн боловч зарим арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаагүй, бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар тооцож олгоогүй, ТАХ-ний хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллаагүй байна. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417