Хятадын төв банк дотоодын зах зээлд 83 тэрбум ам.долларын хэмжээ бүхий бэлэн мөнгө нийлүүлжээ
Өнөөдөр буюу Лхагва гарагт өмнөд хөршийн төв банк дотоодын зах зээлд түүхэн дээд хэмжээний буюу 83 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгийг урвуу репогийн нөхцөлтэйгээр нийлүүлснийг "Ройтерс" агентлаг мэдээлжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны эрх баригчид бодлогоо зөөллөх замаар эдийн засгийн удаашралттай тэмцэхээр болсныг уг нийлүүлэлт гэрчилж байгааг шинжээчид онцолсон байна.
Хятадын ардын банк энэхүү нийлүүлэлтийн шалтгааныг хурдацтайгаар буурч байгаа банкны тогтолцооны хөрвөх чадварыг эргэн сайжруулахын тулд хэмээн тайлбарлажээ.
Нээлттэй зах зээлийн ажиллагаанд зориулж Хятадын ардын банк 350 тэрбум юанийг долоо хоногт буцаан худалдан авах нөхцөл бүхий урвуу бондоор, мөн 220 тэрбум юанийг 28 хоногийн хугацаатай урвуу репогоор дамжуулж нийлүүлээд байгаа аж.
Өнгөрөгч даваа гарагт гарсан тайлангаар Хятадын өмнөх сарын экспорт, импортын хэмжээ тооцоолсноос хэт бага гарсан болон цаашид эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах төлөвтэй байгаатай холбогдуулан өмнөд хөршийн эрх баригчид яаралтай хэрэгжүүлэх богино хугацааны арга хэмжээнүүдийг авч эхлэх нь тодорхой болсон юм.