Азийн шилдэг их сургуулиудын жагсаалт шинэчлэгдлээ

2019-01-28, 17:10 Цаг үе 9,329 4
Азийн шилдэг их сургуулиудын жагсаалт шинэчлэгдлээ

Дээд боловсрол, карьер төлөвлөлтийн бүхий л мэдээллийг багтаадаг "QS" сүлжээ дэлхийн шилдэг их сургуулиудын 2019 оны жагсаалтаа саяхан гаргажээ. Энэ онд АНУ-ын Массачусетсийн технологийн институт дэлхийн хамгийн шилдэг их сургуулиар тодорсон бол мөн адил америкийн Стэнфорд, Харвард их сургуулиуд удаалсан байна. Академик стандарт, PhD зэрэгтэй багш нарын тоо, гадаад дотоодод солилцоогоор явуулах оюутнуудын тоо гэх мэт маш олон үзүүлэлтийг дундачлах аргаар оноо өгдөг энэхүү жагсаалтад энэ жил Ази тивээс нийт 505 их сургууль багтжээ. Ингээд та бүхэнд "QS Top Universities" жагсаалтад хамгийн өндөр оноо авсан Азийн шилдэг 10 их сургуулийг танилцуулж байна.

10 Сөүлийн их сургууль (Seoul National University)

Сөүлийн их сургууль (Seoul National University)

1946 онд байгуулагдсан Сөүлийн их сургууль нь Өмнөд Солонгосын боловсролын тэргүүлэх байгууллагуудын нэг юм. Академик боловсролын чанар, төгсөгчдийн ажлын байртай болох хувиараа тус жагсаалтад тэргүүлэгчдийн дунд орж байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Юн Сам тэргүүтэй улс төр, урлаг соёлын нөлөө бүхий олон хүмүүс тус их сургуулийг төгссөн байдаг.

9 Хонконгийн Хятад их сургууль (The Chinese University of Hong Kong)

Хонконгийн Хятад их сургууль (The Chinese University of Hong Kong)

1963 онд буюу харьцангуй хожуу байгуулагдсан Хонконгийн Хятад их сургууль нь тус жагсаалт дээр Азид 9-р байранд, дэлхийд 49-р байранд бичигдэж байна. 

Академик болон нийгмийн хүрээнд өндөр стандарт тавин ажилладаг тус их сургууль нь олон улсын факультет, ялангуяа гадаад оюутнуудад ээлтэй байдлын шалгуурт маш өндөр оноо авчээ.

8 Солонгосын шинжлэх ухаан, технологийн дээд институт (KAIST)

Солонгосын шинжлэх ухаан, технологийн дээд институт (KAIST)

Судалгаанд чиглэсэн Өмнөд Солонгосын анхны институт болон 1971 онд байгуулагдаж байсан KAIST нь энэ жагсаалтад Ази тивд 8-р байранд, дэлхийд 40-р байранд бичигдэж байна.

Тус институт нь PhD зэрэгтэй багш нарын тоогоор болон факультет тус бүрд оногдох эрдэм шинжилгээний ажлынхаа тоогоор дэлхийд дээгүүр бичигдсэн байна.

7 Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль (HKUST)

Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль (HKUST)

1991 онд байгуулагдаж байсан Хонконгийн ШУТИС нь үйл ажиллагаа явуулсан богинохон хугацаандаа амжилт бүтээлээр дүүрэн байж өдгөө дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 37-р байранд бичигдэж байна. Боловсрол, эрдэм шинжилгээний маш өндөр стандарттай энэхүү их сургууль нь нийт судалгааны ажлын тоо, олон улсын факультетууд, гадаад оюутнууд болон солилцооны оюутнуудад ээлтэй байдал зэрэг олон шалгуураар дэлхийд дээгүүрт бичигджээ.

6 Фудань их сургууль (Fudan University)

Фудань их сургууль (Fudan University)

Шанхай хотод төвтэй Фудань их сургууль нь өмнөд хөршийн хамгийн нэр хүндтэй шилмэл их сургуулиудын нэгт тооцогддог. 1905 онд буюу Манж Чин улс унахын өмнөхөн байгуулагдаж байжээ.

Фудань их сургууль нь эрдэм шинжилгээний ажлын тоо, судалгааны ажлыг дэмжих нөхцөл сайтайгаараа уг жагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд бичигджээ.

5 Бээжингийн их сургууль (Peking University)

Бээжингийн их сургууль (Peking University)

1898 онд хуучин Чин гүрний эзэн хааны коллежийн суурин дээр байгуулагдсан Бээжингийн их сургууль нь өмнөд хөршийн анхны дээд боловсролын байгууллага юм. Дээд мэргэжилтнүүдийг бэлтгэсэн зуугаад жилийн хугацаандаа энэхүү их сургууль нь Хятадын соёлын довтолгоон, 1989 оны Тиан Ан Мений талбайн эсэргүүцлийн арга хэмжээ зэрэг түүхийн томоохон үйл явдлуудад голлох үүрэгтэй оролцжээ.

Бээжингийн их сургууль төгсөгчдийн ажил олох чадвар, академик боловсролын чанараар дэлхийн шилдэг их сургуулиулын жагсаалтад 30-р байранд, Азидаа эхний тавд багтсан байна.

4 Цинхуа их сургууль (Tsinghua University)

Цинхуа их сургууль (Tsinghua University)

Бээжинд байрлах Цинхуа их сургууль нь инженерчлэл, мэдээллийн технологийн хөтөлбөрийн чанараар дэлхийд дээгүүр бичигддэг. 

Уг жагсаалтын академик хүрээний ихэнх шалгуурт Цинхуа их сургууль маш өндөр оноо авч, дэлхийд 17-д бичигджээ. 

3 Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)

Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)

Сингапур дахь Наняний их сургууль нь судалгаа голлосон дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болохын зэрэгцээ "QS"-ийн дэлхийн шилдэг залуу их сургуулиар 4 дэх жилдээ дараалан тодорсон байна. 

Эрдэм шинжилгээний ажлын тоо, олон улс дахь судалгаа шинжилгээний сүлжээ, гадаад оюутнууд, солилцооны оюутнуудад ээлтэй байдал зэрэг олон шалгуурт маш өндөр оноог авчээ.

2 Хонконгийн их сургууль (University of Hong Kong)

Хонконгийн их сургууль (University of Hong Kong)

100 гаруй жилийн түүхтэй энэхүү их сургууль нь Хонконгийн бүс нутаг дахь хамгийн анхны дээд боловсролын байгууллага юм. Судалгаа төвтэй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг. Мэргэжлийн 6 хөтөлбөр нь тус тусын салбартаа дэлхийн топ 10-т бичигддэгээс шүдний эмчийн хөтөлбөр нь гурав дахь жилдээ дараалан дэлхийд тэргүүлж байна.

1 Сингапур улсын их сургууль (National University of Singapore)

Сингапур улсын их сургууль (National University of Singapore)

Энэ оны Азийн шилдэг их сургуулиар Сингапур улсын их сургууль (дэлхийд 11-т) тодорч байна. Урлагийн салбараас эхлээд инженерчлэл хүртэл мэргэжлийн маш олон хөтөлбөртэй, гурван кампус, 17 факультеттэй, дэлхийн 100-д орны 38 мянган оюутныг сургадаг энэхүү их сургууль нь сургалт, судалгааны тал дээр олон улсын стандартыг ази хэв маягийн мэргэшил, алсын хараатай хослуулж үйл ажиллагаа явуулдгаараа алдартай.

27
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417