Нэрээ нууцалсан сэтгэгдэл

Нэрээ нууцалсан сэтгэгдэл

Тарган хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэдгийг би их хожуу ухаарсандаа жоохон харамсдаг. Одоогоос бараг жилийн өмнө нөхөртэйгээ цуг дэлгүүрт явж байгаад удаан уулзаагүй 2 танилтайгаа таараад ойр зуур юм яриад салсан, удаагүй нэг юм асуух гээд араас нь дөхөж очтол “ ... ямар муухай таргалаа вэ... би бараг хараад танисангүй ш д... аягүй овортой болчихжээ... нөхрөөр нь таничивуу яачив” гээд хөхрөлдөхийг сонсоод бушуухан нүүрээ бууруулж билээ. Энэ яриа тухайн үеийн намайг бүрэн тодорхойлж өгсөн гэж би боддог.

Гэртээ харин харьтлаа шокийн байдалтай явж, нөхөртэйгээ ч юм яриагүй. Гэртээ оронгуутаа шууд ванны өрөөндөө орлоо, хувьцасаа тайлаад толинд харлаа... энэ удаад өөрийгөө тэр 2 хүүхний нүдээр харахыг хичээлээ. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол 40 настай гэж хэлэхээргүй бэлцийж нөсөөтсөн давхар эрүүтэй нүүр, сэлхэрч унжсан нүд, маань байлаа. Урд нь арай ч ингэж харагддаг байгаагүй юм шиг санагдаж, тэр дэлгүүрт болсон явдлаас болоод ч тэрүү тэр өдөр улам дордчихсон байсан.

Тэгээд дараа нь нүдэнд шууд туссан зүйл бол цүдийсэн гэдэс маань байсан юм, зүгээр нэг тарган цатгалан гэдэс гэхэд дэндүү том, төрөх дөхсөн гэдэс гэхэд арай жижгэвтэр харагдаж билээ. Гарын авгай мах бараг тохой давж унжсан, нурууны мах нугалараад туухай шиг унжчихсан, хүзүүн дээр ургасан махнаас болоод бөгтөр нуруутай болчихсон юм шиг, нуруутайгаа шууд залгасан хавтгайдуу бөгс, биендээ зохиогүй нарийхан 2 хөл байлаа. Тэгээд шүршүүрт ороод гарч ирээд бүр эхнээс нь бодсон, яагаад ийм болсон, хэнээс юунаас болов гээд шөнөжин бодлоо.

Арай хожуу хүнтэй сууж хүүхэд гаргаснаас болов уу, эрүүл мэндийн байдлаас боловуу, удам нөлөөлөв үү, нөхрийн хайр халамжаас болов уу энэ тэр гээд есөн шидээр бодож үзээд эцэст нь би өөрөө өөртөө анхаарал тавиагүйгээс болсон гэдэг дүгнэлтийг хийсэн. Ар гэр, ажил төрөл, ах дүү гэж салгалж явсаар өнөөдөр хүмүүст ингэж хэлүүлтлээ доошоо орсоноо анзаарч ухаарах сөхөөгүй явсан миний буруу. Нэг удаа би өөртөө зориулж нөгөө тэжээллэг, илчлэг багатай гээд байдаг хоолнуудаас хийж идсэн бил үү, хүүхдийнхээ үлдээсэн хоолыг хүртэл амны хишиг гөвчихнө гээд өөрөө цааш нь харуулаад явдаг байсан миний л буруу.

Нөгөө хэдийнхээ хоолыг хийх гэж яарч ажлаас шууд гэрлүү чиглэн гүйдэг миний л зохион байгуулалт муу байсных байсан юм билээ. Мэдээж хүн бүрт ар гэр, ажил төрөл байдаг ч зарим арчаатай нь өөрийгөө хөөрхөн зохицуулаад явдаг юм байна. Хэрэвээ би энэ чигээрээ зөвхөн ар гэр, мөнгө төгрөг гэж явбал амьдрахын муугаар амьдарч, үхлийн муугаар үхэх юм байна гэдгээ ойлгосон. Нэгэнт би өөртөө бүх бурууг тохож байгаагаас хойш, бүх зүйлийг өөрөө давж гарахаас өөр аргагүй. Хүмүүст таалагдахын тулд биш өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх нь зөвхөн надаас шалтгаална гэдгийг би ухаарсан юм.

Ингээд тэр өдрөөс хойш, хэрхэн өөртөө анхаарал тавих вэ, ямар боломж байна, юуг хойш нь тавих уу гэдгийг цаг ямагт боддог болсноор олон зүйлийг өөртөө зориулах цаг зав, эдийн засгийн боломж гарч ирсэн. Урьд нь фэсбүүкийг зүгээр л доош нь гүйлгэж үздэг байсан бол өөртөө зориулж хайлт хийж үздэг болсон. Хаана юу байна, хэн яаж өөрчлөгдөв гээд л... Танай эмч нарт би маш их баярладаг. Миний таргалалтыг стрессийн таргалалт гэж анх илрүүлж хэлж өгсөн. Өмнө би стресстэхээр тархиа л амраах хэрэгтэй гэж өөрийнхөөрөө бодож явснаас ийм муухай таргалуулдаг гэж дуулаа ч үгүй явсан юм.

Танай эмч нарын заавар зөвлөгөөний дагуу дэглэм барьж, биеийнхээ ачаалалд тохирсон дасгал хөдөлгөөний ачаар одоо би хэнтэй ч уулзаад тас тас хөхрөөд зогсч байх хэмжээнд бие хаа, зүс царай маань засарсан шүү. Би энэ сэтгэгдлээ өөртэй минь адилхан байдалд байгаа хүмүүс олж уншиж, надтай адилхан өөрчлөгдөөсэй хүсэж байгаа болохоор та бүхэн пэйж дээрээ нэрийг минь нууцлаад тавьж өгөөрэй. Баярлалаа. Бас надтай адилхан өөрчлөгдөж чадсан хүмүүсийн сэтгэгдлийг пэйж дээр тавьж байвал уншиж урам авах хүмүүс надаас авхуулаад олон хүн байх боловуу гэж бодож байна. Ингээд эцэст нь сэтгэгдлийнхээ хамгийн эхэнд тавьсан асуултандаа хариулахад тарган хүн гэж тамтаггүй явсан хүнийг, өөрөөр хэлбэл өөртөө хайр гамгүй явсан хүнийг хэлдэг юм байна гэдгийг л маш сайн ойлгосон.

Эх сурвалж: Фэйсбүүк

20
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417