М.Мөнхгэрэл өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээний улсын хошой аварга боллоо
Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо” сан, “Хасу-Мегаватт” компани, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан байна.
Хөвгүүдийн 51 кг-ын жинд Дархан-Уул аймгийн тамирчин Г.Энхням, 60 кг-д Баянхонгор аймгийн тамирчин П.Мөнх-Эрдэнэ, 80 кг-д Хэнтий аймаг, “Хасу” клубийн тамирчин Э.Уугангэрэл, охидын 40 кг-д Спортын төв сургуулийн тамирчин М.Номин-Эрдэнэ, 49 кг-д “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл, 61 кг-д тус клубийн Б.Марал, 73 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Б.Дэлгэрцэцэг нар жин тус бүртээ аваргалж алтан медалийн эзэн болжээ.
2018 онд Хорватын Загреб хотод болсон өсвөр үеийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, “Женко” клубийн тамирчин М.Мөнхгэрэл өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж, улсын хошой аварга болсон байна.