Сэтгэл гэж...

Сэтгэл гэж...

Сэлбийг өгсөхөд сэрүүхэн ч сэтгэл гэж дуунд гардаг шигээ бас тийм ч жолоо цулбуургүй, хаашаа л бол хаашаа хайлсан тугалга шиг халбилзах  эд бас бишээ. Ялангуяа өнгө мөнгөнд алдрах сэтгэлээ үнэн үг мэргэн ухаанаар хандыг нь байнга хага дарж байхгүй бол нисэж нисэж яваад нэг л өдөр нисдэг тэрэгний ослоор ч чад хийлгэчихэж чадах эд шүү.

Хүн сэтгэлээ юугаар тэжээж хэрхэн жолоодож байгаа эсэхээс хамаараад  хүний сэтгэл сайн муу буруу зөв янз янз байна л даа, тухайлбал хатуу үг чулуудавч өр зүрх шимшрээд байвал хайрын сэтгэл, халуун баяр хүргэе гэвч араа шүд зуугдаад байвал хорсох сэтгэл, хан тэнгэрт дүүлэх мэт алдаршивч харц доогуур гишгэх нь даруу сэтгэл, уу ид хэмээн дайлавч цайлавч хайран санагдах нь хармын сэтгэл, углах гуталгүй ч гишгэх хөлтэйдөө баясах нь хангалуун сэтгэл, улсын юм хүний юм хэмээн хэмхчин хаях нь цэвдэг сэтгэл, урмын үг баатар цолноос ч ум хумгуй зугтах нь ухаарах сэтгэл, өрөөлийг хальтрахад өргөх бус түлхэх нь хорон сэтгэл, өстөнөө цангахад жадлах бус ундаалах нь уучлах сэтгэл гэх мэт.

Социализмын үеийн тээр жар далаад онд аав маань жилдээ хуримтлуулсан ноос ноолуураа  сумын төв орж нэгдлийн дарга нярав нябо-д биеэрээ тушааж тооцоогоо бодуулдаг байсан шигээ тэнгэрт хальсан тэр жилээ насандаа хуримтлуулсан сайн муу тооцоогоо хаа нэгтээ мөн сэтгэлээрээ бас бодуулсан л болов уу. Манай аав ээж ч, ер нь ялгаагүй коммунист ёс суртахууныг миний ардын цайлган сэтгэлтэй хослуулан хүмүүжсэн тэр үеийн хүмүүс ч их сайхан сэтгэлтэй байж. Ямартаа манай аав Зул сар гарахаар идшээ хийн том гэрээ яг баруун аймгуудын төв зам дагуу Хөтөл усны Шар дөрөлжийн ойролцоо Бөөт үзүүр хэмээх намаржаан дээрээ нэг үхрийн гуя, бага сага чанаж идэх мах, аргал түлээ тогоо шанагатай  орхин Хөөрхийс даарч ядарсан замын жолооч нар хонож чанаж идэж байг хэмээн гэрийнхээ үүдийг цоожлолгүй, хөвөрхий уяагаар уяад өвөлжөө рүүгээ нүүдэг байж билээ.

Харин аав ээжийнхээ тэр сайхан сэтгэлийн хувийг үргэлж аргадаж гамнаж арвижуулж хүртэх нь бидний үүрэг юмуу даа. Учир нь, хоног тутам булангийн дэлгүүрээс авсан талхаа бид гурав хуваан ээж аавдаа өрөө төлж, үр хүүхэддээ зээлээр өгч, эхнэртэйгээ үлдсэнийг нь иддэг амьдралын нэг хууль байхын адил хором тутам сэтгэлдээ жигнэсэн талхаа бид тэдэнтэйгээ бас хуваалцан газарт ч тэнгэрт ч хэдэн үеэрээ хүртэж байдаг бас нэг хууль байдгаас тэр.

Хүний биеийг сүлбэх буу сум жад сэлэмнээс илүүтэйгээр сэтгэлийг жадлах хорон муу санаа давхар иртэй сэлэм мэт цавчиж, хорон үг хурц үзүүртэй жад мэт хатгаж, хор шар сэтгэлийг гангийн зуух мэт түлж байдаг. Тиймдээ сэтгэл дэх энэ их шархдалт шаталт түлэгдэлтээс үүдээд наад зах нь хацар улайж, гар чичирч, нүд гялалзаж бие хямарч даралт өндөрсөж, зүрхний цохилт ихсэж нойр хоолгүйдэн эм тариан дээрээ ч тулах явдал гарна. Үүнийгээ хүмүүн бид тэр болгон ажигладаггүй, мэддэггүй, бас мэдэрддэгүй нэг л мэдэхэд хорон санааны уршгаас бөөр зүрх тархи мэдрэлийн суурь өвчтэй болдог.  Биеийн сөрөг шинж тэмдэгүүд ч яахав тэгэсхээд парацетомол энэ тэр уугаад  өдөртөө л гайгүй болно. Харин сэтгэлийн хордлого цахим санамж ой мэт хадгалагдан цар хүрээ хэм хэмжээнээнээсээ хамаараад түүний уршиг нь өөрт төдийгүй үр удам үндэстэн ястанд хэдэн зуу, мянган жилээр ч үргэлжилж мэднэ.

Бие /body/ бол яахав дээ, биологийн аргаар эцэг эхээс мэндэлсэн Менделеевын 108 элементийн химийн бодисуудаас тогтсон  70 хувийн усан уусмал бөгөөд ухаан  яаж удирдана түүнийг нь хийж гүйцэтгэдэг эд эрхтэнүүдээс бүрдэх бөгөөд нас барахад газар шороон доогуур ороод бордоо болоод л дуусдаг эд.   

Ухаан /mind/ бол уураг тархин дахь бодисын электро-химийн урвалын үр дүнд үүсдэг биеийн салшгүй нэг хэсэг материаллаг зүйл бөгөөд  эрдэмтэд ч өнөөдөр хиймэл ухааныг гарган авч байна.

Харин сэтгэл /soul/ гэж ухаанаар дамжуулаад хүний бие таван мэдэрхүйг байнга уруу татаж урвуулж шарвуулж будлиантуулж байдаг хаашаа ч хамаагүй холбирч мэдэх хайлсан тугалга шиг найдваргүй эд. Ялангуяа хүн сэтгэлдээ хорон санаа дон шунал хүсэл тачаал бардамналыг бадрааваас нэг л мэдэхэд сэтгэлийн хойморт зэтгэр хүчээ авч хаан ширээнд заларч гар хөл ухаан санаа зүрх сэтгэлийг юутай хүйтэй нь дөнгөлөн өөрөөсөө бүрэн хамааралтай болгож биднээс ханаж цаддаггүй бирд зангаараа улам их дон шуналыг нэхэхээс гадна агсамнал бардамнал хорсол занал атаа жөтөө гээд хамгийн муу муухай бүхнийг хором тутам гаргуулан хооллож,  хавь ойрын аль өнгөтэй өөдтэй үнэт хайрт хүн, ардыг нь гамшиг осол цус нулимсанд хутган давхар хооллож бие хүнийг амьдаар нь өөр шигээ болгоод ч санаа нь амрахгүй, үр хүүхэд үндэстэнг давхар залгих санааг өвөрлөж байдаг. Сэтгэл нь биеийн хүч гар хөл бүү хэл оюун ухаанд ч дарагдаж дийлдэггүй ялангуяа өнгө мөнгөнд бол байнга гэгэлзэж байдаг ад чөтгөрийн төрөлтэй сүнслэг зүйл учраас түүнийг зөвхөн өөрийн итгэл үнэмшил, Үнэн үгээр л хандыг нь хага дарж хайрцаганд нь оруулна.

Хүн болгоны итгэл үнэмшил /faith/ өөр өөр, зарим нь чонын шагайнд итгэнэ, зарим нь  тэнгэрт байгаа аав ээж өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд итгэнэ, уул усандаа итгэнэ, Бурхандаа итгэнэ, коммунизмд итгэнэ гэх зэрэг хувь хүний юунд итгэх эрхийг нь Үндсэн хуулинд төдийгүй газар тэнгэрт ч дархалж өгсөн байдаг.

Бие сэтгэлийн хойморт залардаг итгэл үнэмшил тун эмзэг тул та хүн бүрийн янз бүрийн итгэл үнэмшилд маш хүндэтгэлтэйгээр хандах нь бусдыг нэгдүгээрт тавих ухаарлын нэг илэрхийлэл төдийгүй та өмнөө тавьсан зорилгодоо ч саадгүй хүрэх нэг үндэс болдог. Хүний яндан хамрыг нь шөргөөсөн ч ямаан сахлаар нь оролдсон ч яах ч үгүй байхад яг зүрх сэтгэлд дэх итгэл үнэмшилээр нь оролдоод ирэхээр дүрс гээд босоод ирдэг зүйл учраас зүүний үзүүрт чимчигнэж зүрхний ховдолд ирвэгнэх эрх эрх эрхийн дээд итгэл үнэмшил л эмзэг шүү эрэгцүүлж бүү хөндөөрэй хэмээн захиж хэлэх байна. 

Итгэл үнэмшил хүнд Эрхийг сурахаар бэрхийг сур Эзэн хичээвэл заяа хичээнэ Аавын сургаал алт ээжийн сургаал эрдэнэ  Бурхан бол агуу Чөтгөр бол аюул   гэх зэргээр ухаан орохоос эхлээд л зүрх сэтгэлд хадагдах Үнэн үгээр бүрэлдэн тогтох бөгөөд итгэл хүчтэй бол бие ухаан сэтгэлийг хааш нь хөдөлгөхгүй хайрцаглаад зогсохгүй  уулыг ч нураана гэсэн үг бий. Үнэн үгийг зүрхэндээ хадаж мэргэн ухаанаар сэтгэлээ жолоодвоос хамаг бие сэтгэлд шударга Үнэний хүч ноёрхож зэтгэр түүнээс барааг нь харах нь бүү хэл сургыг нь сонсоод сүүл хавчин зугтах нь таны дулаан гэрэлтэй өргөөнд хасах нэмэх дөчин градус, харанхуй гэрэл хоёр нэгэн зэрэг хамтдаа оршин тогтнох боломжгүйн адил юм.

Тиймээс өрх гэрээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шүүрдэж цэвэрлэх айлын цэмцгэр хичээнгүй эзэгтэй мэт өглөө сэрээд орой нойрсох хүртлээ хорон муу санаа буюу энэ тэргүүнд атаа хорсол, шунал, бардамналаас сэтгэлээ үгийн хүч, ухааны саруулаар үргэлж шүүрдэж цэвэрлэж жолоодож чадваас, таниас инээмсэглэл хайр баяр баясгалан уучлал ерөөл тэсвэр тэвчээр өгөөмөр үйлдэл дулаан харц амар амгалан зэрэг зөв сэтгэлийн үр жимс бал бурам мэт асгарах болно.  Бие сэтгэлээс би бүрдэж, би чи-гээс өрх босож, өрх гэрээс ураг залгаж,  ураг төрлөөс улс тогтон бид бүгдийн өнө мөнхөд өсөн дэвжихийн үндсийн үндэс нь зөв сэтгэл гэдгийг хөх толбот хүн бүр ухаараасай.

Жич: Олон улсын эрдэмтэн физикчдийн баг хүний сэтгэл (душа, soul) гэдэг нь квантын физикээр хэмжигдэж болох бөгөөд долгионтой ижил төстэй, квантын бодит орон зайг эзэлдэг гэдэг дээр санал нэгджээ. http://yournewswire.com/scientists-say-they-have-found-proof-of-the-human-soul/

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

19
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

АНУ биткойнтой "дайн" зарлав

2020-05-31

Хятад улс Америк долларыг буулгаж авах зорилгоор цахим валют гаргана

2020-05-29

Б.Лхагвасүрэн: Монгол Улс саарал жагсаалтаас хасагдах нөхцөлөө хангалаа

2020-05-29

Эрдэмтэд дэлхийн тойрог замын хог хаягдалд татвар оногдуулахыг санал болгов

2020-05-29

Арчаагүй монголчууд...

2020-05-31

Ээждээ өгөх гэхээр юу ч олдохгүй юм

2020-05-29

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

2020-05-28

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

"Рио Тинто" Австралийн уугуул иргэдийн дурсгалт газрыг сүйтгэсэндээ уучлалт гуйжээ

2020-06-01

Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулна

2020-06-01

"Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо"

2020-06-01

Америкийн жагсагчид гэмгүй хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, дээрэм тонуул үйлдсээр байна /бичлэг/

2020-06-01

Хиймэл оюун ухаан нь зохион бүтээгч байж болохгүй

2020-05-30

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

2020-05-27

Ах аа, маргааш байх болов уу?

2020-05-29

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа ойлгох ёстой вэ?

2020-05-29

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

"Ремдесивир" эмийг БНСУ-д ашиглахыг зөвшөөрчээ

2020-05-31

Цаг хугацаагаар аялах боломжтой юу?

2020-05-30

Эрдэмтэд хэт авианы долгионоор сармагчны тархийг удирдаж байна

2020-05-30

"Ухаалаг суултуур" таны өгзгийг танина

2020-05-29
2:18

Шарк Амараа: Монголын банкны нууц эздийг ил болгох ёстой

2020-05-31
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна

2020-06-01

Та өөрийн бизнестээ Facebook-ийн төлбөртэй сурталчилгааг ашигладаг уу?

2020-05-29

Хүүхдийнхээ мөрөөдөлд нь хөрөнгө оруулах бэлэг

2020-05-28

А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

2020-05-28

Орон орны боловсролын тухай сонирхолтой баримтууд

2020-05-29

Жирэмсэн байхдаа кофе уух нь аюулгүй юу?

2020-05-28

Инстаграм дээр мөнгө олох арга

2020-05-28

Бакалаврын зэрэг үнэхээр хэрэгтэй юу?

2020-05-27

Хойд Солонгосын алсын тусгалт пуужин хуурамч байж магадгүй

2020-05-29

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим БНХАУ-ын Засгийн газрын гишүүдийн эсрэг хуулийн төсөл баталлаа

2020-05-29

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

2020-05-27

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

393 санал өгсөн

51-60
26.21%
41-50
18.58%
31-35
13.74%
36-40
9.67%
25-30
7.63%
21-24
7.38%
13-16
5.85%
17-20
5.85%
65+
5.09%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,249

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,467

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,689

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,044