Мэргэжлийн продюсергүй монгол кино дэлхийд “зодоглох” боломжгүй

Мэргэжлийн продюсергүй монгол кино дэлхийд “зодоглох” боломжгүй

Амралтын өдөр, баяр ёслолын үеэр кино театрт хөл гишгэх зайгүй байдаг. Оюуны цэнгэл эдлэхээр хүүхэд залуус, хөгшид хөвөөгүй кино хэмээх агуу урлагийн бал шимээс хүртэхээр цугласан нь тэр. Гэвч олон улсад тренд болсон цөөн хэдэн киног эс тооцвол оюуны цэнгэл, урлагийн таашаалыг бүрэн мэдрүүлэх чанартай кино ховор байгаа нь олон хүний цаг, мөнгийг үр дүнгүй болгодог гачлан бас бий.

Ялангуяа, монгол киноны агуулга, ур хийц, найруулга, дүр бүтээлт дэлхийн кино хөгжлөөс зуунаар хоцорч явааг харж болно. Монголын кино дэлхийн олон наадмаас шагнал авч байгаа гэж уншигч авхай уцаарлаж магадгүй.

Манай кино урлаг хөгжиж байгаа хэмээн олон улсад Монголын нэрийг гаргасан олон киногоор жишээ аван сайрхах нэгэн ч гарах байх. Гэхдээ уурлаж уцаарлахын оронд учир зүйг ойлгох хэдэн шалтгаан байна.

Дэлхийн кино наадмуудаас 60 гаруй шагнал хүртсэн “Хадаг” УСК, 30 гаруй шагналтай “Нохойн  орон”, сүүлийн үед амжилттай яваа “Аравт” зэрэг чанартай бүтээлүүд Монголын кино урлагийг дэлхийд харуулж байгаа хэмээн цээжээ дэлдэхээс өмнө хаанахын кино вэ гээд судлаач, шүүмжлэгч нараас асуучихвал бүх зүйл тодорхой болно. Угтаа эдгээр кино монголчуудын амьдрал, түүх, ахуй аж байдлыг харуулсан болохоос “цэвэр” монгол кино биш юм. “Хадаг”, “Нохойн орон” зэрэг киног Бельгийн санхүүжилтээр тус улсын найруулагч Петер Бросенс хийсэн. “Аравт” УСК бол БНХАУ-ын санхүүжилттэй. Мөн Каннын кино наадмын шагналт “Шар нохойн там”, “Эзэн богдын эр хоёр загал”, Баварийн кино фестивалийн шагналт, Оскарт нэр дэвшигч “Ингэн нулимс” зэрэг кинонууд найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл боловч Германы хөрөнгө оруулалттай. Санхүүжилт хангалттай бол Монголын уран бүтээлчдээс шидээвэр төрөх бүрэн боломжтой гэдгийг дээрх хэдэн кино баттай нотолно. Гэвч “Хэн мөнгөө төлнө, түүний хөгжим эгшиглэнэ гэсэн бичигдээгүй дүрмийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай киног цэвэр монгол кино гэж үзэж болохгүй” хэмээн кино судлаач Д.Золбаяр ярьж байна. Түүний тайлбарлаж буйгаар хэдийгээр Монголын талаас зохиолч, найруулагч хамтран оролцсон боловч хөрөнгө оруулалтаа гадаадаас авсан, продюсер нь гаднынх бол дэлхий нийт монгол кино гэж үзэхгүй аж. Монгол кино дэлхийн дэвжээнд гарч ирж түвдэхгүй байгаагийн шалтгаан санхүүжилтээс гадна сайн продюсер байхгүйтэй холбоотой хэмээн судлаачид хэлж байна. Манай улс 1990 оноос хойш найруулагч, зураглаач, жүжигчин, засал чимэглэлч, зураг дизайн, кино механикч гэсэн чиглэлээр 2000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн ч кино продюсер мэргэжлээр ганц ч хүн бэлтгээгүй аж. Сайн продюсергүй бол дэлхийн дэвжээнд дасгалжуулагчгүй өрсөлдөх тамирчин шиг шоовдорлогддогийг алдартай кино үйлдвэрүүд мэднэ. Харин манайхан энэ талаар одоо л гадарлахтайгаа болж байгаа нь дэлхийн кино хөгжлөөс хэр хоцорсны илрэл юм.

Мөн кино урлагийг хөгжүүлэгч гол хөшүүрэг нь кино шүүмж. Гэвч манайд кино шүүмж бичих, хөгжлийн шатыг тодорхойлох боломж ч хомс юм. Гарч байгаа маазарсан хэдэн киногоо шүүмжлэх гэхээр бизнесийн нэр хүндэд халдаж, орлогын үүдийг нь хаалаа хэмээн заргалддаг болохоор “түүгээр яваа гайг үүгээр дуудах” зоригтон ч алга. Шүүмжлэх, голдиролд нь оруулах алхам хийгээгүйгээс дэлхийн хөгжлөөс хоцорсон дээрээ хадуурч давхисан урлагийн гаж урсгал бий болчихоод байгааг кино судлаачид ярьж, гасалсаар.

“Чингис хаан” кино үйлдвэр ашиглалтад орвол киноны хөгжил хурдасна

Хошин шогийн маазарсан кинонд үзэгчид хөөрцөглөж буй энэ цагт шимтэй кино, шидээвэр бүтээл төрөх боломж ч олгохгүй байгаа тухай тэд бас халагласаар. Уг нь манай улсын кино урлаг түмнээ соён гэгээрүүлэхэд түүчээлж асан цаг үе бий. Манай улсын кино урлагийн хөгжил хаанаас эхэлснийг энэ салбарынхан андахгүй ч уншигчдад мэдээлэх үүднээс түүхэн замнал, тоо баримтаас товч дурдах нь зүй.

Монголд анх 1912 онд кино гаргаж байсан баримт бий. Монголын гэх тодотголтой анхны кино нь “Май 1”-ний 47 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Майн баяр 47 жил” нэг бүлэгт баримтат кино байжээ. Мөн 1936 онд бүтээсэн “Монгол хүү” кино АНУ-ын Нью-Йорк хотын кино театрт гарч байсан түүхтэй. Улмаар 1936-2000 онд 292 уран сайхны, 900 баримтат кино бүтээсэн. Харин 2000-2016 онд 400 гаруй уран сайхны кино хийсэн гэх тоо баримт байна. Мөн төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр 2010 оноос хойш стандартын шаардлага хангаагүй 27 баримтат кино хийжээ. Мөн яамны суртал ухуулгын чанартай олон ангит кино ч олныг хийсэн  байна. Тухайлбал, 2010 онд БХЯны захиалгаар “Тусгай салаа”, 2011 онд ЭМЯ-наас “Өдөр өдрийн нар”, 2012 онд ЦЕГ-ын хөрөнгөөр “Амьдрал чиний төлөө”, 2013 онд ХХЕГ-аас “Босго тотго”, 2014 онд ОБЕГ-ын захиалгаар “Нарны жим” олон ангит киног хийжээ. Төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого байхгүй энэ цагт захиалгын кино гээч нь яам, агентлагийн болхи суртал ухуулга, киноны хөгжлийн ухралт болж буйг шүүмжлэгчид хэлж байгаа юм. Мөн хөрөнгө мөнгө зарцуулж, хөдөлмөр оюунаа шавхан бүтээсэн киноны дийлэнх орлогыг кино театр хамчихдаг болохоор сайн найруулагчид “нуруугаа авахуулсан морь” лугаа хашин болжээ. Дээр нь оюуны өмчийн хулгайчид хэдэн мянгаар нь хувилаад зарчихдаг учир кино урлагийнхан голдоо ортол гомдоллож буй.

Монгол киноны хөгжлийг хурдасгах зорилготой Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг 2012 оноос судлан боловсруулж, өнгөрсөн жил УИХ-д өргөн барьсан ч гишүүдийн ширээний нүдэнд мартагджээ. Тэр хуульд төрөөс кино урлагийг дэмжиж, жил бүр төсөв батлахаас эхлээд энэ салбарын гажуудаад буй харилцааг зохицуулах олон эерэг заалт бий. Бүр цэвэр монгол кино гэж юуг хэлэх вэ, уран бүтээлчид орлогоо хэрхэн хүртэх зэргийг хүртэл тодорхойлж өгсөн. Тухайлбал, хуулийн төсөлд Монгол кино гэж зохиолч, кино продюсер нь Монгол Улсын иргэн, санхүүжилтийн 50-аас дээш хувь нь Монголын иргэн хуулийн этгээдээс гарсан киног нэрлэхээр заасан. Мөн кино театрын орлогын 70 хувийг уран бүтээлчдэд олгох, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчээс кино үйлдвэрлэгч илүү хувь хүртэх заалт бас бий. Харамсалтай нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж, төрөөс энэ салбарыг дэмжих тулгуур болох учиртай хуулийн төсөл “бүсээ чангалж буй” төрийн бодлогод хавчигдан үлгэн салган мөлхөж байна.

Харин энэ салбарын хөгжлийг хурдасгах, зөв зам мөрд оруулах ганц гэгээтэй мэдээ өнгөрсөн сард дуулгасан юм. Ерөнхийлөгчийн санаачилгаар Майдар хотод 50 га талбайг хамарсан есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авах талбай, агуулах, оффисоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар болсон нь сайшаалтай. Кино урлагийг дэмжих тухай хуулиа батлаад, Чингис хаанаараа овоглосон кино цогцолбороо ашиглалтад оруулчихвал дэлхийд өрсөлдөх цаг мөдгүй гэдэгт найдаж суухаас өөр зам кино урлагийнханд үлдсэнгүй.

Эх сурвалж: zgm.mn

Нийтлэгч: П.Батбөх

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417