НордАрт үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийнхан оролцож байна

НордАрт үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийнхан оролцож байна

ХБНГУ-ын Бюделсдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа албан ёсны нээлтээ хийлээ.

Европдоо нэр хүндтэй, томоохон олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчдээс шалгарсан 371 уран  бүтээлчид  оролцож байна. 2015 онд Монгол Улс онцлох орноор сонгогдож “Модерн шилжилт-шинэ төрх” нэртэй бие даасан павильоноор анх удаа гараагаа эхэлсэн бол энэ жилийн хувьд тусгай төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн үе үеийн төлөөлөл болсон 23 уран бүтээлчид нийт 53 бүтээлээрээ олны мэлмийг баясгаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат хүрэлцэн ирж НордАрт үзэсгэлэнгийн баримлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж тэнд дэлгэгдсэн баримлуудтай танилцахын сацуу үзэсгэлэнгийн гол орон зай болох түүхэн байгууламжид дэглэгдсэн Монголын тусгай төслийн хүрээн дэх үзэсгэлэнгийн бүтээлүүдийг үзэж сонирхов.

НордАрт олон улсын үзэсгэлэнгийн шагналт Монголын уран бүтээлч Аюурзанын Очирболдын “Дэгрээ” нэртэй 21x17x3,2 метр хэмжээтэй томоохон инстоляц бүтээл 80 мянган квадрат метр орон зай бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн төвд аль хэдийнээ өөрийн байршлаа эзэлж урлаг сонирхогчдын анхаарлыг татсаар байна.

Монгол Улс нь НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улсын Соёлын Элч, куратор О.Оюунтуяа болон урлагийн түүхч, куратор Ж.Бодьбаатар нарын дэглэсэн  “Хөрстөд оршихуй- Хүршгүйтэй учрахуй” нэртэй гурав дахь удаагийн бие даасан павильоноор оролцож байгаа бөгөөд Төрийн соёрхолт Л.Ганхуяг, С.Саранцацралт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын хүртээл болж байгаа юм.

НордАрт 2019 олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер, Шлесвиг Холштайн мужийн их хурлын дарга Клаус Шлий, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат, Франц Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн зөвлөх Катерине Бриат болон БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайдын яамны соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Чен Жианян, Бюделсдорф хотын захирагч Райнэр Хэнрихс  зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид уригдан ирсэн бөгөөд уг арга хэмжээнд оролцож буй орнуудын уран бүтээлчдийг төлөөлж үг хэллээ.

НордАрт олон улсын үзэсгэлэн зохион байгуулагддаг Шлесвиг Холштайн мужийн захирагч ноён Даниел Гунтер уг арга хэмжээг олон улсын уран бүтээлчдийн оюун санааны солилцооны төв цэг нэгэнт болсныг онцлон дурдсан. Түүнчлэн тус муж Монгол Улсын хоорондох соёл урлаг, эдийн засаг, улс төрийн тогтвортой хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж байгаад сэтгэгдэл  маш өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Д.Ганбат хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, Монголын нэн орчин үеийн дүрслэх урлагийг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй НордАртын зохион байгуулагчдад онцгойлон талархлаа илэрхийлэв.

НордАрт нь жил бүр нэг орныг онцлох орноор сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жилийн онцлох орон Франц Улс хоёр үеийн зөвхөн эмэгтэй 171 уран бүтээлчдээс бүрдсэн, хоёр хэсэг бүхий “Бидний нэг хэсэг” нэртэй бие даасан павильоноор оролцож байна. Үүний сацуу Монголын уран бүтээлчид хөрст орчлон, Ахуйлаг орчинд оршин буй хирнээ сүнслэг хийгээд шүншигтэй Хүршгүй рүү бэдрэн тэмүүлсэн бүтээлүүдээрээ тусгай төслийн хүрээнд оролцож байна. Харин БНХАУ-ын уран бүтээлчид Христийн домогзүй, Библийн хүүрнэлзүй болох Вавилоны цамхаг, Ноагийн цэцэрлэгт хүрээлэнг дүрслэлийн хэлээр илэрхийлсэн тусгай хөтөлбөрийн хүрээнд туурвисан бүтээлүүдээ толилуулж байна.

Хойд Германы Бюделсдорф хотод жил бүрийн зун уламжлал болон зохион байгуулагддаг НордАрт олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхохоор хөрш зэргэлдээ Европын орнууд болон бусад улс орнуудаас дунджаар 100 мянга гаруй урлаг сонирхогч, цуглуулагч, шүүмжлэгч нар хүрэлцэн ирдэг бөгөөд энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд оролцох нь уламжлал-нэн шинэ цагийг сүлэлдүүлсэн урлагийн хэл, илэрхийллээр орчин цагийн Монгол Улсын дүр төрхийг олон улсад эерэгээр төлөөлж, сурталчлан таниулахад маш том боломж, завшаан болохыг Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, Элчин сайд Д.Ганбат нар онцолж байсан юм. Энэ жилийн нээлтийн ажиллагаанд 5000 гаруй урлаг сонирхогч үзэгчид хүрэлцэн ирсэн нь хүлээж байснаас илүү их зочидтой байсныг ерөнхий куратор Волфганг Грамм дурдлаа. Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн манай уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдийг Монголын павильон руу тасралтгүй хөврөх зочдод танилцуулсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөсөн үнэхээр бахархмаар сайхан дүр зураг байлаа.

НордАрт үзэсгэлэн нь зургадугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 13-ныг хүртэл үзэгч олонд нээлттэй бөгөөд энэхүү арга хэмжээний үргэлжлэл болж наймдугаар сарын 12-ноос  есдүгээр сарын 5-ны хооронд анх удаа НордАрт-Улаанбаатар олон улсын уран баримлын симпозиум зохион байгуулагдана. Симпозиумд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 15 олон улсын уран бүтээлчид манай улсын нийслэл Улаанбаатарт айлчилж Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах бөгөөд тэдгээрийн Монгол Улсад байх хугацаанд туурвисан бүтээлүүд нь Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 6-наас аравдугаар сарын 20-ны хооронд олон нийтийн хүртээл болохыг дуулгахад таатай байна.

НордАрт-д Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа уран бүтээлчид:

Лхагвагийн Амарсанаа

Болдын Бадрал

Болдбаатарын Батжин

Цэдэнпилийн Баттөр

Алгаагийн Болормаа

Дэчиндоржын Булгантуяа

Сэрээтэрийн Дагвадорж

Дагвадоржын Дөлгөөн

Түмэннастын Даваасамбуу

Очирбатын Энхтайван

Пүрэвийн Ганбат

Цэндийн Ган-Эрдэнэ

Лхамсүрэнгийн Ганхуяг

Ариунболдын Жавхлан

Эрдэнэхүүгийн Халиунаа

Батмөнхийн Намуун

Оюунпүрэвийн Ням-Очир

Аюурзанын Очирболд

Уранчимэгийн Одмаа

Сэр-Одын Саранцацралт

Самандбадраагийн Тамир

Жамбалын Түвшинжаргал

Баясгалановын Жигжит

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417