500 иргэний нэр дээр хуурамч цалин бодож залилсан нягтланд хорих ял оноожээ

500 иргэний нэр дээр хуурамч цалин бодож залилсан нягтланд хорих ял оноожээ

ЗХЖШ-ын нягтлан 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж, 313 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, тус хэрэгт холбогдсон Б нь  тус цэргийн ангид ажиллаж байгаад гадаад улсад суралцахаар явсан, өөр байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй, нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж дээрх мөнгийг шамшигдуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэрбээр эл их хэмжээний мөнгийг садан төрлийн холбоотой Д-гийн Хаан банкны 50........ дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон аж. Тус хэрэгтэй холбогдуулан ЗХЖШ дараах албан ёсны хариу тайлбарыг өглөө. 

Тодруулбал, Тус мэдээлэлд дурдагдсан нягтлан Б нь Зэвсэгт хүчний Жанжин штабт огт ажиллаж байгаагүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 22-ноос 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангиудын санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэрээр дээрх Зэвсэгт хүчний ангиудын санхүүгийн нягтлангаар ажиллаж байхдаа гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажиллаагүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж 373,582,668.00 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан.

 Түүний энэхүү төсвийн хөрөнгө завшсан хууль бус үйлдлийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн санхүүгийн дотоод аудитын албан тушаалтнууд шалгаж, илрүүлсэн бөгөөд тус хөрөнгө завшсан үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, улмаар харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/1486 дугаар тогтоолоор Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж, түүний учруулсан хохирлын хэмжээг 310,725,167.00 төгрөгөөр тогтоож, Т.Б-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэсэн.

Зэвсэгт хүчний Жанжин штаб нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн хэмээн үзэж Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн адил хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг буруу хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу ял хойшлуулж, шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан.

Ийнхүү Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасны үр дүнд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг “Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр шилжүүлсэн. Энэ нь Т.Б-д хорих ял оногдуулсан нь буруу байна гэсэн шийдвэр биш бөгөөд зөвхөн ял хойшлуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн хэмээн шийдвэрлэсэн болно. Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

 ЗХЖШ-ын зүгээс төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, завшсан үйлдлийг дотоод аудитын хяналт, шалгалтаар илрүүлж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэх, цаашид ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байх үүднээс шат шатанд анхаарч, санхүүгийн төдийгүй эд хөрөнгө хариуцаж буй албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.

2
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417