Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу?

Хөөн хэлэлцэх хугацааг буцаах тоолуур шүүхийг шахалтад оруулах уу?

Авлига, албан ту­шаа­лын хэрэгтнүүд хоног хожиж хэргээ сунж­руулсаар хөөн хэлэлцэх хугацаагаар хаагддаг нь нийгэмд хүчтэй шүүмжлэл өрнүүлдэг. Олны эрх ашиг зөрчиж, улс орныг хохироосон ч хуулийн цоорхойгоор ял завшдаг байдалд иргэд эгдүүцдэг. Иймэрхүү жишгээр “явсан” байх магадлалтай томоохон хэргүүд ч бий.Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стан­дарт банкнаас 170 сая ам.долларын зээл авсан Ш.Батхүүгийн хэрэг 6-7 жил хуулийн байгууллагаар шалгагдаад оны өмнөхөн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хаагдсан. Мөн албан тушаалаа урвуулсан гэх  17 тэрбумын хэрэгт орооцолдсон ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн,  гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нар ч мөн хуулийн цоорхойгоор ца­гаа­дав. Тэгвэл энэ мэтээр хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээх хуулийг парламент баталлаа. Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс хойшх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргийн улмаас  2.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан тоо баримт байна. 

Эрүүгийн хуулийг батлах үеэр хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хаагдсан 13 хэрэг байгааг прокуророос мэдээлсэн. Харин хуульчдын зүгээс хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоосон, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон 400 орчим хэрэг байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Парламентаас өнгөр­сөн долоо хоногт гаргасан хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолохоор болсон нь олон нийтэд  таалагдаж байна. Гэтэл цаасан дээрх хууль хөрсөнд буухдаа олон маргаан дагуулж буйг хуульчид хэллээ.

УИХ өмнөх алдаагаа засахын тулд хуулийн үндсэн зарчмыг эвдэж байгаа нь илүү ноцтой гэх хүмүүс ч байгаа бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээхдээ 2017 онд Эрүүгийн хуулиас алга болгосон албаны нөлөөг хууль бусаар ашиглах гэдэг гэмт хэргийг нэмэх ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлж байна. Хэрэв Эрүүгийн хуулийн энэ заалтыг сэргээж хөөн хэлэлцэх хугацааг буцаавал төрийн өндөр албан тушаалтнуудын албаны нөлөөгөө ашигласан ЖДҮ гэх үйлдэл гэмт хэрэгт тооцогдож хариуцлага нэхэх боломжтой болох юм.

Хөөн хэлэлцэх хуга­цаатай холбоотойгоор хуульчдын байр суурийг хүргэе.

Экспертийн үг

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Албаны нөлөөг хууль бусаар ашиглах гэмт хэргийг сэргээж бичихийг шаардах ёстой

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хүндрүүлсэн буюу шинээр гэмт хэрэгт тооцсон, шүүгдэж байгаа хүнд ашиггүй зүйлүүдийг буцаан хэрэглэхгүй. Харин хөнгөрүүлсэн буюу эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа бол буцаан хэрэглэж болно гэсэн суурь зарчим бий. Үүнтэй зөрчилдөж байна. Жишээ нь, 2015 онд Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр тасалдана гэж бичсэн байсныг 2017 онд анхан шатны шүүхийн шийдвэрээр тасална гэж өөрчилсөн.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг сэргээн шалгах гэж байгаа бол 2015 онд албаны нөлөөг хууль бусаар ашиглах гэдэг гэмт хэрэг байсныг 2017 онд алга болгосон. Тэгвэл энэ гэмт хэргийг Эрүүгийн хуульд буцаагаад биччих гэж шаардах ёстой. Ингэснээр ЖДҮ авсан 30 гишүүн шууд гэмт хэрэгтэн болж шоронд явна. Зарчим адил байх ёстой.

Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян: МАН эрх мэдэлтэй байгаа дээрээ шуурхай шийдвэрлэх хэрэгтэй

 

-Улстөржилт талаасаа бол хамгийн аюултай популист үг. Мэргэжлийн хуульчдын хувьд бол дэлхий дахинд ийм жишиг байдаггүй. Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэдэггүй. Жишээлбэл, цэнгээний газар ажиллуулахыг гэмт хэрэг гэж тооцдоггүй байж байгаад шинэ хуулиар гэмт хэрэгт тооцно гэчихвэл баар ажиллуулж байгаа хүмүүс гэмт хэрэгтэн болох уу. Үүний адилаар өмнө нь чөлөөлсөн, гэмт хэрэгт тооцсон шийдвэрийг буцааж болдоггүй.

 

Үнэхээр ийм зүйл ярьж ард түмний саналыг татах гэж байгаа бол одоо эрх мэдэлтэй байх үедээ бүх хуулиа баталж сэргээсэн хэргүүд дээрээ маш хурдан шүүх хурал хийж шийдвэрлэх хэрэгтэй. 2020 оны сонгуульд шударга дүр эсгээд 2021, 2022 онд бүх хүнийг шоронд хийнэ гэвэл хууран мэхлэлт, бүх онолын эсрэг үйлдэл.

Хуульч гишүүд ингэж ярьж байна гэдэг эмгэнэл. Эцэстээ УИХ хуулийг нь баталж өгөөд байхад шүүх, прокурор юу ч хийхгүй байна. Авлигачидтай тэмцэхэд шүүх саад болж байгаа мэт болж хувирна. 

 

Хуульч Б.Гүнбилэг: Шүүгчид хүнд байдалд орно

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг буцаан шалгах нь эрүүгийн эрх зүйн онолын хүрээнд боломжгүй зүйл. Гэхдээ Үндсэн хуульд заасан шударга ёсоор бол ял завших боломж гаргаж байгаа бол авлигачдыг цаг тутам айлгаж байх, нийтийн дэг журам тогтоох талаас нь харвал зөв. Хуульчид шууд зөв, буруу гэж ярихгүй байх шиг байна.  Эрүүгийн эрх зүйн онолд хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тогтоож байгаа юм билээ. Энэ нь эрүүгийн эрх зүйн онолоо зөрчиж байгаа мэт харагдаж байгаа ч цаад утгаараа 2005 оны Авлигын эсрэг конвенци, Үндсэн хуульд заасан шударга ёс ардчилсан ёс, тэгш байдалтай зөрчилдөж байна гэж үзэх хүмүүс ч байна. Ер нь хөөн хэлэлцэх хугацааг шүүх хэрхэн хэрэглэх вэ гэдэгт шүүгчид хүнд байдалд орно.

 

Хуульч Ж.Эрхэмбаатар: Иргэний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй

 

-Хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолох хууль батлаад эргүүлээд эрх зүйн байдлыг дордуулж хэрэглэх эрхийг Үндсэн хуулиар хязгаарлана. Хуулиар сэргээж буцаан үйлчлүүлж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Нэгдүгээрт, шүүн таслах үйл ажиллагаатай холбогдолтойгоор гэм буруутай эсэхийг шийдэх ёстой. Гэм буруутай бол ямар шийтгэл оноох, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгох асуудал бий. Эдгээр боломжийг хэдийнэ алдсан учраас сэргээхгүй байх.  УИХ Эрүүгийн хуулийг батлах явцдаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ухралт хийсний үр дагаврыг дахин нэг хууль гаргаж шүүх рүү тулгаж болохгүй. Шүүх Үндсэн хуульд нийцсэн хууль хэрэглэх үүрэгтэй. Энэ хүмүүс бол хэдийгээр гэмт хэрэгтэн боловч тухайн эрх зүйн орчинд үйлчилж байгаа хуулиар гэм буруутай эсэхээ тогтоолгох ёстой. Дэлхийн жишигт ч ийм зүйл байхгүй.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Манай улсын хүн амын 98 хувь нь Д витамины дутагдалтай

2020-02-17

Гэгээн хайрын өдрөөр сонсох хамгийн сайхан үгтэй дуунууд

2020-02-14

Барууныхан үг хэлэх эрх чөлөөгөө хэрхэн алдсан бэ?

2020-02-13

Балетийн урлагт жинхэнэ эрчүүд байдаг

2020-02-12

БНХАУ-ын академич Жун Нан Шань: Манай улсын иргэд Монголоос суралцах хэрэгтэй

2020-02-19

Тарваганы шагайн итгэмээргүй ач тус

2020-02-18

Хангай: Монголд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байна

2020-02-16

Р.Эмүжин: Тэнгэрлэг ээ, тэнгэрлэг...бас үүлэрхэг

2020-02-14

Харамсалтайгаар эндсэн гурван охины аав, ээж хандивын мөнгөөрөө эмнэлгүүдэд тоног, төхөөрөмж бэлэглэжээ

2020-02-19

Н.Энхболд: Аймгууд зам ХААХ шийдвэрийг дур мэдэн гаргах ёсгүй

2020-02-19

Өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан 24 настай эрэгтэйг аварчээ

2020-02-19

Зургаан аймаг орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

2020-02-19

"Covid-19" вирусыг хоол хүнсээр эдгээх боломжтой

2020-02-19

“Дэлхийн нууц товчоо” номын 216 зөгнөлөөс “Монгол улсын 2016 оны” зөгнөлийн тайлал

2020-02-18

Германчуудын 14 жилийн турш барьж буй нисэх буудал

2020-02-18

Ө.Ганзориг: Анти-Лидер эсвэл Дагалдагч гэж хэн бэ?

2020-02-18

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Коронавирусийн нөлөөгөөр Хятадад агаарын бохирдол эрс буурчээ

2020-02-19

Коронавирусын дэгдэлтээс болж "Apple" компанийн улирлын орлого эрс буурах төлөвтэй байна

2020-02-19

Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ

2020-02-18

Ухань хотын төв эмнэлгийн дарга коронавирусаар өвчилж нас баржээ

2020-02-18

Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

2020-02-16

Орчин үеийн компанийн соёл бясалгалын өрөөтэй эсэхээр хэмжигдэнэ

2020-02-16

Оросуудын бүтээсэн шинэ үеийн хүчирхэг зэвсэг, техникүүд

2020-02-12

Эмнэлгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон

2020-02-10

Ziko's podcast #15 - Entertainment News!

2020-02-19

Ziko's podcast #14 - Өөрийгөө шүтэх ба бие хүний эмгэг гэж юу вэ?

2020-02-18

Ferdi&Ziko - Танин мэдэхүйн подкаст (2020.02.14)

2020-02-14

Ziko's podcast #13 - Зөрүүд, ааштай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

2020-02-13

Монгол залуусыг АНУ-д өндөр цалинтай ажилд урьж байна

2020-02-19

ХХБанк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын олон улсын “PCI DSS”-ийн шинэчлэгдсэн стандартыг дахин хангалаа

2020-02-18

Улаанбаатарын завтай иргэн байх ухаалаг 10 арга

2020-02-18

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

2020-02-18
1:01:07

"Улаан бал" нэвтрүүлэгт хууль зүйн доктор Ч.Өнөрбаяр оролцов

2020-02-19

Х.Бат-Ялалт: Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэнтэй алалцана. Би хорссондоо уйлж байна

2020-02-18
1:02:35

"Цензургүй сурвалжлага" - Улсын Их Хулгайчид

2020-02-18
4:20

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

2020-02-17

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

"Мөнгө цаас болоход..." - Түүхэн дэх хамгийн өндөр инфляцийн өсөлтүүд

2020-02-15

“Samsung”-ийн туршлагыг үндэсний үйлдвэрлэгчид хэрэгжүүлээсэй

2020-02-14

Нүүрсний компаниуд экспортоо зогсоосон ч Оюутолгойн зэсийн баяжмал хилээр гарсаар байна

2020-02-13

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт 27.5 тэрбум төгрөг алдаж байна

2020-02-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.89%
АНУ
32.04%
Арабын орнууд
6.69%
ОХУ
4.58%
Хойд Солонгос
2.64%
Израиль
2.29%
Иран
1.76%
Бусад
1.41%
Африкийн орнууд
1.06%
Энэтхэг
0.7%
Турк
0.7%
Афганистан
0.7%
Европын Холбооны орнууд
0.35%
Пакистан
0.18%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,359

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,594

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,768

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,479